Шинэ үеийн цахилгаан машины эхний загвар бэлэн болжээ

Өмнө мэдээлж байсны дагуу SIM-Drive компани цахилгаан хөдөлгүүрийг дугуйн дотор байрлуулсан шинэ үеийн цахилгаан машины олон тоогоор үйлдвэрлэгдэх эхний загварыг боловсруулж дууссан байна. SIM-LEI (LEI - Leading Efficiency In-Wheel motor) хэмээн нэрлэгдэх энэхүү загварыг өнгөрөгч сарын 29-нд албан ёсоор зарлахаар төлөвлөж байсан боловч япон улсад тохиолдсон байгалийн гамшигийн улмаас түр хойшлуулаад байна.

Нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр туулах зайг япон улсын хотуудын автозамын нөхцөлд 333 км-т хүргэж чадсан бөгөөд уг машиныг бүтээх гол зорилгоо биелүүлсэн хэмээн гэж бүтээгчид үзэж байна. Мөн хөдөлгүүрийн хүчин чадлыг 24.5 kв хүртэл буюу одоогоор худалдаалагдаж байгаа бусад төрлийн цахилгаан машины хөдөлгүүрийн хэмжээнд хүртэл бууруулсан байна. Өөрөөр хэлбэл 1км зайг туулахад 77 ватт цахилгаан энерги зарцуулах бөгөөд хөдөлгүүрийн энергийн үр ашгийг шатахуунт хөдөлгүүртэй харьцуулж үзэхэд 1 л шатахуунаар 70 км зайг туулахтай дүйцэх үзүүлэлт юм.

SIM-LEI загвар нь гадна хэмжээгээр урт болон дунд хэлбэрийн седан машинтай адил боловч кабины эзэлхүүний хувьд илүү том хэмжээтэй юм. Мөн 4.8 секиндэд 100 км/ц хурд авах чадалтай бөгөөд энэ нь одоогийн спорт загварийн машинуудтай ойролцоо юм. Зарим үзүүлэлтүүдийг тодруулбал гадна хэмжээ 4.7 x 1.6 x 1.55 м, жин 1650 кг, дээд хурд 150 км/ц, 4WD юм байна. Энэхүү цахилгаан машин нь 2013 оноос их хэмжээгээр үйлдвэрлэгдэхээр төлөвлөгдөж байгаа юм.




эх сурвалж; sim-drive

10 сэтгэгдэл:

Загвар нь ямар сонин юм бэ :D уг нь бол тэхнологи нь бол тас юм даа

хариулах...

Загвар нь гоёо л юм байна ш д. удахгүй цахилгаан машины эрин үе ирэхнээ дээ

хариулах...

Prius бол манайдаа л од шүү. Шинэ загвар нь арай л намхан, жаахан томхон нүхэн дээгүүр гарахад бөгсөө цохичих гээд байдаг юм билээ. Бусдаар бол янзын. Энэ зам сайтай хөгжилтэй орнууд бараг бүгд цахилгаан машинтай болох байхаа удахгүй.

хариулах...

goya l haragdjiina. bi bas tsagaan ongond durtai..

хариулах...

Саарал ахаа, Японд ямар сүлжээний утас барьдаг юм бэ? Би эндээс GSM системийн iPhone авчихвал наана чинь очоод барьж чадахгүй нь ойлгомжтой юм байна л даа. Яая даа, утас авмаар байдаг, хоёрын хооронд наана чинь очоод ашиглахгүй болчих гээд байдаг.

хариулах...

- Загварын тухайд надад ч бас жаахан тиймхэн харагдаад байгаа юм. Адаглаад цонхнууд нь хэт жижигхэн болохоор гаднах орчин харж явах дуртай хүнд олигтой юм харагдахгүй болно. Гэхдээ дараагийн загварууд илүү сайжирна биз.

- Япон СDMA системтэй учир монголоос авсан GSM утас ашиглах боломжгүй. Харин аль ч оператор шинэ хэрэглэгчдэд ихэнх утсаа үнэгүй өгдөг учир заавал гаднаас утас авч ирэх шаардлагагүй. Iphone 4, андройд зэрэг сүүлийн үеийн утаснуудыг хуучин хэрэглэгчиддээ ч адил үнэгүй өгч байгаа. Гэхдээ 2 жилээс доошгүй хугацаагаар хэрэглэх (ө.x. түрээслэх маягаар), дээр нь сард 2000-5000 орчим иений хураамж бүхий интернет үйлчилгээг давхар авах нөxцөл заадаг. Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл мессенжерээр холбогдож болно.

хариулах...

Баярлалаа дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд. Америкт бас тэгэж гэрээгээр оператор компаниуд нь утас өгдөг болчихсон байна лээ. Онлайн худалдааны сайтууд руу ороод харахаар дан тийм гэрээтэй утаснууд.

хариулах...

Саарал ахаа. Фукушимагийн станцын байдлыг 7-р зэрэг рүү оруулчихсан юмуу Чернобылтэй адил. Тэгсэн мөртлөө хүний эрүүл мэндэд аюулгүй гээд наад японы талынхан мэдэгдээд байх юм. Ер нь байдал ямар байнаа. Мэдээний сайтуудаас онц мэдээлэл авч чадахгүй байна. Япончууд өөрсдөө ард иргэдийнхээ тайван байдлыг хангах үүднээс бодит байдлыг хэлэхгүй л байх л даа. Гэхдээ наана чинь ер нь байдал ямар байгаа вэ?

хариулах...

Энд ч гэсэн 7-р ангилалд шилжүүлсэн тухайд ихэнх хүмүүс эргэлзсэн байдалтай байна. Мөн зарим мэдээллийг нууж, дутуу өгч байгаа тухай шүүмжлэл ч их гарч байгаа. Ойрын өдрүүдэд зав гарахаар энэ тухай өөр нэг газар бичих болно.

хариулах...
This comment has been removed by a blog administrator.
хариулах...

Сэтгэгдэл үлдээх