Apple компаний iPhone, 3G iPhad төхөөрөмжүүд хэрэглэгчдийн хөдөлгөөнийг нууцаар хянах боломжтой тухай мэргэжилтнүүд мэдэгдэж байна. Guardian сонинд нийтлэгдсэн мэдээллээр 2010 оны 6 сард гарсан iOS4 систем бүхий төхөөрөмжүүд хэрэглэгчдийн байрлалын мэдээллийг нууцаар хадгалдаг бөгөөд зориулалтын програм хангамжийн тусламжтайгаар тухайн хэрэглэгч ямар цаг үед хаана байрлаж байсныг газрын зураг дээр үзүүлэх боломжтой юм. Мөн компьютертэй холболт хийх тохиолдолд мэдээллүүд файл хэлбэрээр хадгалагдан үлдэх магадлалтай юм. Харин Apple компани одоогоор энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Ийм төрлийн мэдээллүүд хадгалагдаж байгаа эсэхийг хялбархан илрүүлэх боломжгүй нь хэрэглэгчдийг түгшээж байгаа боловч мэдээллүүд үнэхээр алдагдаж бусдад дамжсан тохиолдолд гарсан эсэх тухай нотлогоо одоогоор байхгүй байна. Хамгаалалтын мэргэжилтнүүд Apple-ийн бүтээгдэхүүнүүд яагаад хэрэглэгчийн байрлалын тухай мэдээллийг хадгалж авч байгаа шалтгааныг мэдэхгүй байгаа боловч энэ нь зориудын үйлдэл байж болно гэж үзсэн байна. Эдгээр төхөөрөмжүүдийн тусламжтайгаар хэрэглэгчдийн ажил мэргэжил, хэл, зип код, байрлалын код, цагийн бүс зэрэг мэдээллүүдийг цуглуулж зар сурталчилгаа, бүтээгдэхүүн борлуулалт болон бусад үйлчилгээнд ашиглах зорилготой байж болохыг ч үгүйсгэхгүй байгаа юм.
Хэрэглэгчдийн байрлалыг хянах боломж зөвхөн Apple-ийн бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй бөгөөд GPS буюу байрлал заагч төхөөрөмж агуулсан андройд гар утас болон бусад зөөврийн электрон төхөөрөмжүүд ч мөн адил боломжийг агуулж байж болох юм. Нөгөө талаас өндөр боломж бүхий шинэ шинэ төхөөрөмжүүд зохион бүтээгдэж хэрэглээнд нэвтэрч байгаа боловч хэрэглэгчдийн мэдээллийн нууцлал болон аюулгүй байдалтай холбоотой эрсдэлүүдийг нэмэгдүүлж байна. Юутай ч эдгээр мэдээлэл гарсаны дараахан Untrackerd хэмээх апликэшн програм бүтээгдсэн байна. Энэ програм нь төхөөрөмжийн байрлалын тухай мэдээллийг алдагдахаас сэргийлж тухай бүрт нь устгадаг байна.
эх сурвалж; bbc, gizmodo Технологи
4 сэтгэгдэл:
тэгэхээр утасныхаа GPS-ийг онц шаардлагатай л биш бол унтрааж байх хэрэгтэй юм шиг байгаан. үгүй юмуу, тэр чинь утас ажиллаж л байгаа бол асаалттай байх уу? тэгээд ч одоо бүх юм хэт электронжоод хүнийг мөрдөж мөшгөхөд амар болж дээ. төлбөрийн карт, интернэт IP, гудамжны камер, гар утас гээд л. монгод харин энэ гэр хороолол руу ороод зугтчихвал олдохгүй байж магад шүү.
Хэрэглээгүй үед унтрааж байх нь зөв гэдэг, хянах боломжгүй болох байх, дээр нь батерейнд ч хэмнэлттэй. Гэснээс Жообс ах ай фон хэрэглэгчдийг хянадаггүй, харин андройд л хянадаг гэх гээд байх шиг байна лээ. Удахгүй учир нь олдоно биз.
айфон мэдээлэл төв баазруугаа дамжуулах нарийн бичил чипстэй тухай цуурч байсан үнэн болов уу солонгосчууд гаргаж ирж батлаад байгаа сурагтай байсан файсбүүк энэ тэр бүгд тагнуулыг аугаа ир өргөн тархалттай өнгөлөн далдлалт мөн гэж жууляа ассанж энэ тэр мэдэгдэж байсан технологийн хөгжил бүр сайн сайхан зүйл авч ирэхгүй юм даа
Бичил чипийн тухай дуулаагүй юм байна. Ямар ч технологи заавал сөрөг үр дагавар дагуулж явдаг, фэйсбүүкийг ч мөн адил янз бүрийн зорилгоор ашиглах боломж нээлттэй байгаа нь мэдээжийн хэрэг юм. Сүүлийн үед ч Ассанжгүй, Викилийксгүй юм ч юм байхаа больж дээ...
Сэтгэгдэл үлдээх