Хиймэл гар суулгаж эхэлжээ

Гэмтэж бэртсэн гараа тайруулж хиймэл гар суулгуулсан тохиолдол сүүлийн нэг жилийн дотор хоёр дахь удаагаа гараад байна. Энэ нь үр дүн муутай биологийн эмчилгээний оронд технологийн дэвшилийг ашигласан хиймэл эрхтэн суулгахыг илүүд үзэх болсоны баталгаа байж болох юм.

Milo
Milo хэмээгдэх нэгэн өвчтөн 2001 онд мотоциклийн ослоор хүнд гэмтэл авч, түүний хөл болон зүүн мөр нь бяцарсан байна. Ослын үед мөрний мэдрэлийн судлууд нь гэмтсэнээс зүүн гар нь саажилттай болсон боловч мэдрэлийн судлууд шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсний үр дүнд гар болон хөлийнх нь ажиллагааг бүрэн сэргээж чаджээ. Харин мэс заслын болон бусад эмчилгээ 10 жилийн турш үргэлжилсэн боловч түүний зүүн гарын сарвуу мэдээгүй болж саажсан байна. Эцэст нь Венийн анагаахын их сургуулийн профессор Oskar Aszmann түүнд гараа тайруулж хиймэл гар суулгахыг санал болгожээ. Түүнд суулгасан хиймэл гарыг германы Otto Bock протезийн үйлдвэрт бүтээсэн бөгөөд бугуйн мэдрэлийн дохиоллуудыг таних 6 ширхэг мэдрэгчээр тоноглогдсон байна. Өвчтөний тархинаас ирэх гарын хөдөлгөөнийг удирдах дохиоллууд бугуйгаар дамжиж хиймэл гаранд хүрдэг. Хиймэл гар нь түүнийг нь механик хөдөлгөөн болгон хувиргадаг байна. Хүлээн авч буй дохиоллыг нэмэгдүүлэхийн тулд өвчтөний бугуйнд нэмэлт мэдрэлийн судлууд болон булчингийн хэсгийг суулгасан байна. Одоогоор түүнд хиймэл гар суулгах ажиллагаа амжилттай болсон эсэхийг хэлэхэд эрт байгаа боловч хэрэв амжилттай болсон тохиолдолд тэрээр хиймэл гар суулгуулсан дэлхийн 2 дахь хүн болох юм.

Patrick
Өнгөрсөн жил 24 настай Patrick ийм төрлийн мэс засал хийлгэсэн анхдагч хүн болсон юм. Тэрээр ажлын байран дээрээ цахилгаанд цохиулан зүүн гарынхаа хуруунуудыг алдсан байна. 3 жилийн дараа мөн л Aszmann докторын зөвлөсний дагуу хиймэл гар суулгуулжээ. Одоо тэрээр хиймэл гарынхаа тусламжтайгаар гутлын үдээсээ өөрөө үдэх, алдаж унагалгүйгээр шилэн аяганд ус хийх зэрэг үйлдлүүдийг хийж чаддаг болжээ. Түүний хиймэл гар мөн адил Otto Bock компаний бүтээл бөгөөд бугуйн эргэлт, нугаралт - гэдийлт болон хурууны гэсэн 3 төрлийн хөдөлгөөн хийж чаддаг байна. Мөн хуруунууд нь чимхэх болон атгах хөдөлгөөн хийж чаддаг. Хүний тархинаас мэдрэлийн системээр дамжин бугуйн хэсэгт очих дохиоллыг хүлээн авч хиймэл гарын хөдөлгөөнийг удирдах процесс маш нарийн төвөгтэй учир ийм төрлийн технологийг одоогоор бүрэн хөгжүүлж чадаагүй байна. Гэсэн хэдий ч Patrick судалгааны төвшинд хэд хэдэн төрлийн хөдөлгөөнийг хиймэл гараараа гайхалтай гүйцэтгэж чадаж байгаа ажээ.

Хиймэл эрхтэний технологид одоогоор шийдэгдээгүй байгаа гол асуудал нь мэдрэлийн системийн эргэх холбоо юм. Өөрөөр хэлбэл савтай сүү барьж явахдаа гулгаж унахгүй гэдэгт итгэлтэй байх, алхах мэтээр өөрийн хиймэл гараа савлаж байгааг мэдрэх мэдрэмжийг бий болгох шаардлагатай гэсэн үг юм. Otto Bock компаний ийм төрлийн технологид зарим талаар дэвшил гарч байна. Хиймэл эрхтэнээс үүссэн чичиргээний дохиолол нь атгах хэлбэр, хурд, гарны байрлалаас хамаарсан параметрүүдийн илэрхийлэл байх юм. Хиймэл гар нь адил төрлийн протезуудын эхнийх нь бөгөөд цаашид гарны бүтэн үе мөч, өвдөг, нүд зэрэг эрхтэнүүдийг хиймлээр орлуулан хийх боломжтой болох ажээ.




эх сурвалж, singularityhub

, , ,

2 сэтгэгдэл:

Зөгнөлт кинонууд биелэлээ олж эхлэж байгаа юмуу даа

хариулах...

hurdan tsag hugatsaanii mashin bii bolosoi kk

хариулах...

Сэтгэгдэл үлдээх