Төрсөн өдрийн цуцлагдсан баярт 1500 зочин "оролцов"

Германы Thessa хэмээх 16 настай охин төрсөн өдрийн баяраа хийх гэж байгаа тухай мэдээллийг Фэйсбүүкт байрлуулахдаа зөвхөн ойр дотны болон найз нөхдийн хүрээнд харагдах тохируулгыг санамсаргүйгээр хийлгүй орхижээ. Төрсөн өдрийн тухай мэдээллийг уншсан 15000 хүн оролцоно гэсэн тэмдэглэгээг чагталсаны дараа охины эцэг эх баярыг цуцласан боловч асуудал үүгээр дууссангүй. Цуцлагдсан төрсөн өдрийн баяр эхлэх цаг болоход охины эцэг эхийн шийдвэрийг үл тоогч 1500 зочин баярт оролцохоор гэрийнх нь гадаа цугласан байна. Тэдний зарим нь төрсөн өдрийн бэлэг, бялуу авч ирсэн байхад зарим нь "Thessa хаана байна" гэсэн бичиг бүхий самбар барьсан байжээ.

Эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн 100 цагдаа зохицуулалт хийхэд хүрч, сэтгэл хөөрсөн зарим оролцогчид цагдаагийн тавьсан шаардлагад, "бид төрсөн өдөр тэмдэглэж байна, тэгээд ч энэ бол гэмт хэрэг биш" гэж хариулж байжээ. Харин гол баатар Thessa өөрийн төрсөн өдрийг өвөө эмээгийнхээ гэрт чимээгүйхэн өнгөрөөсөн боловч энэ нь фэйсбүүкийн мэдээлэлтэй холбоотой анхны тохиолдол биш юм байна. Өнгөрсөн жил 14 настай нэгэн охины төрсөн өдрийн тухай мэдээлэлд оролцох сонголтыг 21000 хүн хийж байжээ. Өнгөрөгч 2-р сард гэхэд л 15 настай охин 50 хүн оролцсон баяр тэмдэглэж гэр орноо бусниулж орхисон тохиолдол гарч байсан байна.





эх сурвалж; dailynews

,

3 сэтгэгдэл:

Нарийндаа хатсан МОБИКОМ

өчигдөр төрсөн өдөр минь болж өнгөрлөө мобиком ийн 30 мин бэлгийн хүн бүр санаж байгаа байх би яг ярж дуусгаж чадалгүй л сайндаал 15 мин яридаг байв (төрсөн өдөр болхоос найзууд маань залгаж таарч байгаа юм чинь ) үлсдсэн нь цуглараал байдаг байсан

тэгсэн жил бүр цуглараад байсан сайхан бэлэгний ярианий эрх юу ч байхгүй болчихжээ оронд нь нэг сарын HItone 30 мэссэж бичих эрх юм уу нэг сар дугаар хадгалах үйлчилгээ хоёрын аль нэгийг нь сонгоно гэж авдаг юм да

би ч өчигдөр төрсөн өдрөөрөө үнэгүй ярина гэж бодоод нэгж аваагүй байлаа тэсэн тэр нь больсоныг нь яаж мэдэх билээ
яаралтай ярих хэрэг гараад *500# г зээлж таарч байгаам даа

Мобиком надад төрсөн өдрөөр бэлэг өгсөн биш өрөнд оруулав !

хариулах...

hehe, mobi-toi ochij zodold zodold. balarsiin. hamag ger oron hayag addressaa fb-r zarlachihdag toogui l yum bolj dee

хариулах...

- Уг нь үйлчилгээний байгууллагууд нэгэнт амласан ёсоороо үйлчилгээгээ үзүүлэх ёстой, хэрэглэгч бид түүнийг нь хянаж шаардаж байх эрхтэй байдаг. Манайд энэ бүхэн хангалттай хэрэгжиж чаддаггүй нь үнэн ч ийм байдалтай эвлэрээд яваад байж болохгүй. Боломжоороо мэдээлж, олон хүнд хүргэж, үйлчилгээ үзүүлэгч нарт цочрол өгч байж бид амласан үйлчилгээг сэтгэл хангалуун хүртэх учиртай. Саяхан хөгцөрсөн сүүний тухай нэг мэдээлэл гарч, үйлдвэрлэсэн компанийхан эсэргүүцэл бичиж сүржигнээд байсан даа. Тэрэн шиг мэдрүүлэх нь зөв юм. Нэг үеэ бодвол онлайн ертөнц гэдэг боломж байдаг болж. Monkey, likeit, News.mn Ireporter мэтийг ашиглаж байх нь зөв шүү...!

хариулах...

Сэтгэгдэл үлдээх