Гамшигаас хойш 3 сарын дараа (фото)

Япон улсад байгалийн гамшиг тохиолдсоноос хойш 3 сарын хугацаа өнгөрч байна. Одоогоор газар хөдлөлтөд орон гэрээ алдсан хүмүүсийн тэн хагас нь сургуулийн биеийн тамирын заал зэрэг хоргодох газарт амьдарч байна. 5 сарын сүүлчээр 25 мянга орчим угсармал сууцууд баригдаад байгаа бөгөөд 8-р сар гэхэд нийт 52500 айлын сууц барьж байгалын гамшигт хэлмэгдэсдийг бүгдийг орон гэртэй болгохоор төлөвлөж байна. Энэ хугацаанд зам харилцаа, хий, ус, цахилгаан хангамжийг сэргээх, барилгын нуранга, хогийг зайлуулах ажил үргэжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гамшигт нэрвэгдсэн бүс нутгын дүр төрх ямархуу байдалтай болсон байгааг 3 сарын өмнөхтэй харьцуулан харцгаая. Зураг дээр дарж томруулан үзэх боломжтой

Иватэ мужын Оцүчи хот, 4 сарын 6 болон 6 сарын 3. Барилгын дээвэрт тогтсон усан онгоцыг цунамигийн гамшигийн дурсгал болгон үлдээх санал олон хүнээс гарч байсан боловч аюулгүйн үүднээс буулгасан юм. 200 тон жинтэй уг онгоцыг 2 км зайд байрлах далай хүртэл шилжүүлэн зөөх боломжгүй учир хэсэгчлэн задлаж ашиглалтаас бүрэн гаргажээ.
Иватэ мужийн Рикүзэнтакада хот, 3 сарын 19 болон 6 сарын 3. Газар хөдлөлт цунамигийн үед хоргодох аюулгүй газар болж байсан дунд сургуулийн биеийн тамирын талбайд угсармал сууцууд баригджээ.
Мияги мужийн Ишиномаки хот. 3 сарын 15 болон 6 сарын 3. Нурангын ихэнхийг зайлуулжээ.
Мияги мужын Онагава хот, 3 сарын 18 болон 6 сарын 3. Барилга дээрх автомашиныг буулгаагүй байна.
Иватэ мужын Мияко хот, 3 сарын 23 болон 6 сарын 3. Харьцангуй бага гэмтэл бүхий төмөр бетон барилгаас бусад барилгууд, нурангыг үндсэндээ зайлуулж дуусчээ.
Мияги мужын Кэсэннума хот, 3 сарын 11 болон 6 сарын 3. Шатсан ачааны машин байсан газарт цагаан цэцгүүд дэлбээлжээ.
Мияги мужын Кэсэннума хот, 3 сарын 20 болон 6 сарын 3. Нурсан барилгын үлдэгдэл болон нурангын ихэнх хэсгийг зайлуулжээ.
Мияги мужын Кэсэннума хот, 3 сарын 12 болон 6 сарын 3. Авто замыг чөлөөлж, эвдэрсэн машины сэгүүдийг зайлуулсан боловч нуранга цэвэрлэх ажил үргэлжилсээр.
Мияги мужын Кэсэннума хот, 3 сарын 14 болон 6 сарын 3. Гудамжинд эвдэрч гэмтсэн ганцхан барилга үлджээ.
Иватэ мужын Мияко хот, 3 сарын 12 болон 6 сарын 4. Бүрэн цэвэрлэсэн гудамжаар ахмад насны нэгэн хүн унадаг дугуй жийж явна.
Мияги мужын Ишиномаки хот, 3 сарын 24 болон 6 сарын 4. Гэрлийн шон, телевизийн антень болон бусад хогийг зайлуулж чулуун хөшөөнд шинэ улаан малгай өмсгөжээ.
Мияги мужын Кэсэннума хот, 3 сарын 13 болон 6 сарын 3. Нуранга зайлуулах ажил үргэлжилж байна.
Мияги мужын Ишиномаки хот, 3 сарын 12 болон 6 сарын 3. Далайн усанд хөвж байсан нуранга хогийг зайлуулж дуусчээ.
Иватэ мужын Оцүчи хот, 3 сарын 14 болон 6 сарын 3. Шинто шашины бэлгэдэл болох хаалганы ойролцоох нурангыг зайлуулж дуусчээ.
Иватэ мужын Рикүзэнтакада хот, 3 сарын 18 болон 6 сарын 6. Галын унтраах машинууд зогсож, сураггүй бослон хүмүүсийг хайж байсан газрын нуранга хогийг үндсэндээ зайлуулж дуусчээ.
Иватэ мужын Очүчи хот, 3 сарын 12 болон 6 сарын 3. Дэлгүүрийн ойролцоох барилгын үлдэгдэл, нуранга хогийг зайлуулж дуусчээ.
Иватэ мужын Офүнато хот, 3 сарын 13 болон 6 сарын 3. Нуранга зайлуулах ажил үргэлжилсээр.
Мияги мужын Онагава хот, 3 сарын 16 болон 6 сарын 3. Нурангын ихэнхийг зайлуулжээ.
Иватэ мужын Рикүзэнтакада хот, 3 сарын 12 болон 6 сарын 3. Аврагчдыг хүлээх оршин суугчид дээвэр дээр нь хоргодож байсан барилгын ойролцоох хогны ихэнхийг зайлуулжээ.
Мияги мужын Кэсэннума хот, 3 сарын 15 болон 6 сарын 3. Нурангын ихэнх хэсгийг зайлуулжээ.
Мияги мужын Кэсэннума хот, 3 сарын 12 болон 6 сарын 3. Нурангын ихэнх хэсгийг зайлуулжээ.
эх сурвалж; buzzfeed

4 сэтгэгдэл:

Гялс юмаа

хариулах...

Эртээд нэг коммент үлдээсэн чинь алга болчиж. Зөндөө их юм хийсэн байна энэ нуранги хог болгоны ард олон хүний амь байсан гэж бодохоор хэцүү юмаа. Япон орныг бурхан ивээг.

хариулах...

- Хэлмэгдэгсэдэд зориулсан угсармал сууцанд хүмүүс орох дургүй байгаа учир одоогоор баригдсан барилгуудын тал хувь нь эзэнгүй хоосон байгаа юм гэнэ. Ийм сууцанд орох тохиолдолд ус, цахилгаан, хийн төлбөрөө өөрснөө төлөх хэрэгтэй болох бөгөөд ажилгүй орлогогүй мөнгөгүй хүмүүст энэ нь хүндрэлтэй учир үнэгүй хоолтой, зардал чирэгдэл багатай хоргодох газраа байхыг илүүд үзэх хүн олон байгаа бололтой.

- Гүүгл блогийн сэтгэгдэлд спаам байгаа эсэхийг илрүүлэх функцт асуудал гарч сэтгэгдэл устгагдах тохиолдол мэр сэр гараад байгаа юмшиг байна лээ. Өмнө нь өөр блогт нэлээд сэтгэл гаргаж бичсэн урт сэтгэгдэл маань алга болчихоор нь блог эрхлэгчийг сэжиглэж хэсэг хугацаагаар гомдож суусан тохиолдол надад бас гарсан буй заа...

хариулах...

Газар хөдөлчөөд байхад зам нь хэвээрээ л байхын ,,,
Их л сэлүүхэн болсон байнав

хариулах...

Сэтгэгдэл үлдээх