Хагас автомат жолоодлогын систем

Автомашин үйлдвэрлэгч Волксваген компани хагас автомат жолоодлогын системийг танилцуулсан байна. Түр зуурын автомат жолоодлого (Temporary Auto Pilot -TAP) хэмээн нэрлэгдэх энэхүү систем нь уламжлалт жолоодлогыг дэмжих систем болон бүрэн автомат системийн завсрын технологи юм. ТАР систем бүхий автомашиныг жолоодох үед жолоодлогын үеийн хяналтыг жолооч тасралтгүй гүйцэтгэх боловч жолоо залах, хурд тохируулах зэрэг үйлдлүүдийг хийх шаардлагагүй юм. Систем нь хөдөлгөөнд оролцож буй машин хоорондын аюулгүйн зайнаас хамааруулан машины хурдыг тохируулах, замын хязгаарын тэмдэглэгээгээр баримжаалан машиныг замын эгнээний голоор явуулах үйлдлийг тус тус автоматаар гүйцэтгэдэг байна.

Мөн замын түгжрэлийн үед машиныг автоматаар зогсоох, маневр хийх боломжтойгоос гадна хурдны замд 130 км/ц хүртэлх хурдтай давхих үед ч хагас автомат жолоодлогоор хангах чадвартай юм. ТАР систем радар, камер, лазерийн сканнер бүхий хэт авианы мэдрэгчээр тоноглогдсон байна. Гэхдээ ийм төрлийн системийг богино хугацаанд хэрэглээнд нэвтрүүлэх боломгүй учир бодит байдалд уймраа жолооч нар жолоодлогын алдаа гаргах үед ослоос сэргийлэх зорилгоор, мөн жолоодлогын нэгэн хэвийн нөхцөл байдал болон түгжрэл зэрэг хязгаарлагдмал хурдтай явах тохиолдолд хэрэглэхэд тохиромжтой ажээ.


эх сурвалж; gizmag

,

ганцхан сэтгэгдэл:

Энэ Волкесвагений Tuareg-ийн рекламан дээр өөрөө парклаад эсвэл маневр хийгээд байна лээ шд. хүн гар хүрээгүй байхад жолоо нь өөрөө эргээд. аймаар ч юм шиг.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх