ULTra PRT автомат машин ашиглагдаж эхэллээ

Лондоны Heathrow нисэх буудалд ULTra PRT хэмээгдэх автомат жолоодлогот цахилгаан машин ашиглагдаж эхэллээ. Эхний ээлжинд 5-р терминал болон автомашины 2 зогсоолын хоорондох 3.8 км зайд зорчигчдыг тээвэрлэж эхлээд байна. Одоогоор 22 автомат машинаар өдөрт нийт 800 зорчигчийг 40 км/ц хүртэлх хурдтайгаар тээвэрлэх хүчин чадалтай юм. Мөн эдгээр шинэ машинууд ямар нэг хэлбэрээр осол гаргах магадлал бага бөгөөд аюулгүйн үнэлгээ 95%-д хүрсэн хэмээн New York Times сонин онцолсон байна.

Шинэ автомат машинд төмөр зам, цахилгаан соронзон орон зэрэг тусгай байгууламжууд шаардлагагүй, зөвхөн оптик навигаци бүхий зам байхад л хангалттай юм. Байгаль орчинд сөрөг нөлөө багатай, үр ашиг өндөртэй иймэрхүү автомат машин шинэ санаа биш бөгөөд өмнө нь Арабын Нэгдсэн Эмират улсын Masdar хотод туршигдаж байжээ. Мөн цаашид автобус, такси зэрэг хот доторхи тээврийн хэрэгслүүдийг орлуулан ашиглах боломжтой юм. Одоогоор адил төрлийн тээврийн хэрэгслүүдийг Энэтхэг, АНУ-д ашиглаж эхлэхээр төлөвлөөд байна.







эх сурвалж; popsci

,

ганцхан сэтгэгдэл:

Зөгнөлт кинон дээр л нийтийн тээвэр нь иймэрхүү байдаг биз дээ. Эхнээсээ биелж байгаа юм байна даа. Ер нь нийтийн тээврийг ийм болгочихвол амар л даа тээ.
Гэснээс та яагаад удаан алга болсноо тайлбарлаагүй байх юм. Аймаар нэхэл хатуутай нэхээд байдаг гэсэн хэхэхэ.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх