Үүдэл эс гэж юу вэ

Мөнх наслах хүсэл хүн төрөлхтний мөнхийн хүсэл байсаар ирсэн гэхэд хилсдэхгүй биз ээ. Иймдээ ч эрт дээр үеэс эрдэмтэн мэргэд мөнхийн уснаас авахуулаад урт наслах, хөгшрөхгүй байх, залуужуулах жорыг эрж хайсаар ирсэн боловч харамсалтай нь амжилт олсон түүх нэгээхэн ч байдаггүй. Харин орчин үеийн шинжлэх ухааны хөгжил дэвшлийн үр дүнд хүнийг мөнхрүүлэхээ байг гэхэд эрүүл чийрэг, хүч чадалтай, залуу цоглог хэвээр одоогийнхоос хэд дахин урт наслуулах боломж байгааг нотлож, тэр нь зарим нэг хэлбэрээр ойрын ирээдүйд бодит амьдралд хэрэгжих эхлэх төлөвтэй байна.

Осол гэмтэл, элдэв өвчлөл, хөгшрөлтөөс шалтгаалан хүний биеийн эд эрхтнүүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр алдагддаг. Ийм тохиолдолд нөхөн сэргээх эмчилгээ чухал үүрэгтэй бөгөөд бүрэн ажиллагаагүй болсон эрхтэнг солихоос өөр аргагүй болдог. Өнөөдрийн нөхцөлд эрхтэнг зөвхөн хүн болон цогцосноос шилжүүлэн суулгаж байгаа учир донор хүрэлцээгүй байдаг, донор болон эрхтэн суулгуулж буй хүний эд эсийн нийлэмж тохирдоггүй байдал нь эмчилгээний хугацаа алдах, улмаар нас баралтын үндсэн шалтгаан болж байна. Мөн төрөл бүрийн хиймэл эртхэнүүд зохион бүтээж өвчтөнүүдэд суулгасаар ирсэн боловч тэдгээр нь технологийн хувьд олон талаар дутагдалтай байгаагаас эмчилгээний үр дүнг хангалттай хэмжээнд үзүүлж чадахгүй байгаа юм. Тухайлбал хиймэл зүрх суулгуулсан хүний амьдрах хугацаа дөнгөж 3-5 жил байна.

Харин сүүлийн үед донор эд эрхтэнг ургуулах төрлийн судалгаа эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд эдгээрийн дундаас хамгийн их найдлага төрүүлж, ирээдүйтэй хэмээгдэж байгаа чиглэл нь iPS эсийн судалгаа юм. iPS эс гэж юу гэдгийг ойлгохын тулд хүний бие бүрэлдэн бий болох процессийн эхний шатуудыг анхаарч үзэх шаардлагатай болно. Хүний биеийг эр бэлгийн болон өндгөн хэмээх хоёрхон эсээс үүсдэг гэдийг бид мэднэ. Үр тогтсон өндгөн эс буюу хүний үр хөврөлийн эсүүд хуваагдлын замаар үржиж хүн насанд хүрэх үед дунджаар 60 триллионд хүрдэг. Харин үр хөврөлийн эсийн хуваагдлын тодорхой шатанд ямар ч эд эртхэн болон хувирах онцгой чадвартай эсүүд бий болдог байна. Энэ онцгой эсийг ES cell (Embryonic stem cell) буюу үр хөврөлийн үүдэл эс гэдэг. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хялгасан эс, суурь эс , язгуур эс, гол эс, тулгуур эс, ургал эс хэмээн янз бүрээр нэрлэж байгаа боловч анагаахын шинжлэх ухааны хэвшсэн хэллэг нь үүдэл эс юм. Үүдэл эсийг орос-америкийн эрдэмтэн, биологч, физикч А. Максимов цусны эсийн судалгаа хийж байх явцдаа 1908 онд анх илрүүлсэн байдаг.

Үр хөврөлийн үүдэл эсүүд нь цаашид хуваагдан тархи, зүрх, яс, арьс зэрэг төрөл бүрийн эрхтэнг бий болгодог. Нэгэнт эд эрхтэнгүүд үүсэн бий болж хүний бие бүрэлдэн тогтсон тохиолдолд дахин үүдэл эс бий болох шаардлагагүй мэт санагдаж болох юм. Тэгвэл насанд хүрсэн хүний биед ч бас үүдэл эсүүд агуулагдаж байдгийг 1950-аад оны үед эрдэмтэд нээсэн байна. Хамгийн анх чөмөг болон цусны үүдэл эсийг нээсэн бол сүүлд тархи, булчин зэрэг бүхий л эд эрхтэнд ч бас тэдгээрийн шинж чанарыг агуулах үүдэл эсүүд байдгийг илрүүлжээ. Хүн болон амьтны бие махбод нөхөн төлжих чадвартай байдаг. Цус, яс, булчин гээд ихэнх эд эрхтэний зарим эсүүд  үхжиж байхад өөр бусад эсүүд тасралтгүй хуваагдан үржиж, нөхөн сэргээгдсэнээр хүн болоод амьтны амьд явах нөхцөлийг бүрдүүлдэг. Эд эрхтний ингэж нөхөн төлжихөд биеийн бүхий л хэсэгт тархан байрлах үүдэл эсүүд голлох үүрэг гүйцэтгэдэг байна.

Насанд хүрэгчдийн үүдэл эс (Adult stem cell)-ийг нээснээс хойш түүний онцгой шинж чанарыг эмчилгээнд ашиглах талаар олон төрлийн судалгаанууд хийгдэж зарим төрлийн эм бүтээх, чөмөг шилжүүлэн суулгах зэргээр эмчилгээний аргууд бий болов. Харин сүүлийн жилүүдэд эрхтэн ургуулах чиглэлд үүдэл эс ашиглан нөхөн сэргээх болон гоо сайхны эмчилгээнд ашиглаж эхлээд байна. Ялангуяа Токио их сургуулийн профессор Окано Тэрүогийн 2000 оноос боловсруулж эхэлсэн үүдэл эсийг өсгөвөрлөх эсийн хуулдас (cell sheet)-ын аргаар хийгдсэн зарим төрлийн эмчилгээнүүд амжилттай хийгдэж байна. Лабораторын нөхцөлд үүдэл эсийг үржүүлэх тохиолдолд үүссэн эд эсүүд 5-10 микрон зузаантай байдаг бол эсийн хуулдасын аргаар тэдгээрийг холбогч материалаар холбон давхарлах замаар шаардлагатай зузаан бүхий эд эсийн хэсгийг гаргаж авдаг байна. Мөн шаардлагатай орчинг бүрдүүлснээр эсийн амьдрах чадварыг 100% хадгалж чадсан байна.

2007 онд Оосака их сургуулийн эрдэмтэд эсийн хуулдасын тусламжтайгаар зүрхний булчингийн үйл ажиллагаа сулрах (dilated cardiomyopathy) өвчний улмаас хиймэл зүрх залгуулсан өвчтний зүрхний үйл ажиллагааг бүрэн сэргээх мэс заслыг дэлхийд анх удаа хийв. Уг мэс заслаар 59 настай өвчтөн Шигэкүнигийн хөлийн гуяны булчингийн хэсгээс үүдэл эсийг ялган авч 0.1 мм зузаантай эсийн хуулдасыг ургуулан үйл ажиллагаа нь алдагдсан зүрхний булчингийн хэсгийг нөхжээ. 2008 оны 7 сар гэхэд мөн адил аргаар ургуулсан нүдний эвэрлэг бүрхүүл суулгах мэс заслыг 80 орчим хүнд амжилттай хийж гэрэл мэдрэх төдий хараатай байсан хүний хараа бүрэн сэргээсэн байна. Нүдний эвэрлэгийн эд эсүүдийг ургуулахын тулд тэдгээртэй адил төстэй шинж чанар бүхий амны салстын үүдэл эсийг ашигладаг. Мөн хортой, хоргүй хавдар зэрэг өвчний мэс л заслын үед өвчтөний ходоод, нарийн, бүдүүн гэдэс зэрэг дотоод эрхтний тайрагдсан хэсэгт үүссэн шархыг эсийн хуулдас ашиглан нөхөх эмчилгээ эмнэлгийн практикт нэвтрээд байна.

Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад үүдэл эсийн тусламжтайгаар гоо сайхны эмчилгээ хийх зарим шинэ төрлийн аргачлалууд амжилттай туршигдан, хэрэгжиж эхлээд байна. Ахимаг насны эмэгтэйчүүд үрчлээнээсээ салахын тулд арьсаа татуулах, огтлуулж багасгуулах, арьсны давхарга дор өөх шахуулах мэтийн төвөгтэй хэлбэрийн уламжлалт мэс ажилбарууд хийлгэдэг байсан бол шинэ аргаар үүдэл эс бүхий эмчилгээний шингэн тариулах төдийд залуу, толигор арьстай болох боломж бүрдэв. Хөх, өгзөгөө томруулахыг хүсвэл эд эрхтэнээ зүсүүлж силикон мэтийн гадны биет суулгуулах шаардлагагүй болоод байна.

Эдгээр төрлийн эмчилгээнд тухайн өвчтөний өөрийнх нь эд эсийг ашигладаг учир эд эсийн таарамжгүйн асуудал гардаггүй, эмчилгээ найдвартай явагдаж, хурдан хугацаанд хүндрэлгүйгээр эдгэрэх боломжтой нь дээр дурдсан эмчилгээний үр дүнгүүдээр нотлогдож байна. Гэхдээ үүдэл эст суурилсан эмчилгээний нэг гол дутагдалтай тал нь насжилт болон хүрээлэн байгаа орчны нөлөөллөөс шалтгаалан үүдэл эсийн нөхөн сэргээх чадвар мууддаг явдал юм. Үүнтэй холбоотойгоор эсийн нөхөн сэргээлт дутагдаж арьс үрчлээтэж унжих, тархины хэмжээ багасч хатингарших, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдах зэргээр хөгшрөлтийн шалтгаан болдог байна. Өөрөөр хэлбэл өвчтний нас өндөр байх тусам үүдэл эст суурилсан эмчилгээний үр дүн муу байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд хүмүүсийг залуу байх үед нь тэдний биеэс үүдэл эсийг авч хадгалах эсийн банк байгуулах саналыг зарим эрдэмтэд санал болгож байна.

Харин насанд хүрэгсдийн бие эрхтэнд агуулагдах үүдэл эсүүд зөвхөн тухайн эрхтэний эсэд хувирах боломжтой байдаг учир өөр төрлийн эрхтэний эд эс ургуулах боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл хүн насанд хүрэх үед үүдэл эсүүд аль хэдийн өөр өөр эрхтний эсэд хувирахаар програмчлагдсан байдаг гэсэн үг юм. Мөн зүрх, элэг, бөөр зэрэг эд эрхтэнг бүхлээр нь ургуулах асуудал дөнгөж судалгааны эхлэлийн шатанд байна. Үр хөврөлийн эсээс эрхтэн ургуулах боломжтой бөгөөд энэ нь хулгана зэрэг амьтадад амжилттай туршигдаад байгаа юм. Бүр 1960-аад оны үеэс амьтны үр хөврөлийн үүдэл эсийг ялгах арга боловсруулагдсан байдаг боловч хүний хувьд ёсзүйн асуудлаас хүлээн зөвшөөрөгддөггүй, зарим тохиолдолд сөрөг зорилгоор ашиглагдаж гэмт хэргийн шинж чанартай үр дүнд хүргэх магадлалтай учир ийм төрлийн судалгаанууд бодит амьдралд нэвтрэх магадлал багатай юм.

үргэлжилнэ... (iPS эс гэж юу вэ)

,

18 сэтгэгдэл:

cайхан бичсэн байна, энэ талаар маш сайн мэдлэг мэдээлэлтэй юмаа

хариулах...

3 jiliin omno interneteer yoponii olon angit kino uzsen dan yoponii onoogiin anagaahiin tuhai tuund uzuulsneer yoponii emnelguud yur n manaihaas ih yalgaagui haruitslaggui baidaltai; sain emneleg muu emneleg, sain doktor muu doktor gesen yaria yoponchuudiin dund ih tugeemel ajiglagdsan. Yag anagaahiin chigleliin devshiluudiin medee zuvhun france ba anu-aas gardag.

Anu-tai orsoldhuits genetikiin devshiluud yopond baidag uu?

Батзаяа хариулав... 9/2/12, 2:58 PM

team medical dragon helj bna uu.. unen lag kino. yag odoo uzej bga. ene chigleleer sudalgaa hiih huseltei japand ireed surch bna. odoo ene emchilgeenii neg dutagdaltai tal bga. HAVDAR.. ene talaar delgerengui materail taviarai amjilt husey.

ulaanbaatar хариулав... 1/22/15, 12:25 PM

Sain bainuu? bi uudel es /stem cell/iin chigleler medical tourism hiihj bas humuust tanuilah huseltei. Mongolian medical tourism facebook page baigga ta holbogdooroi Bayarlalaa.

хариулах...

- Мэдлэг ч гэж юу байх вэ хө, мэргэжлийн хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг байгаа байх, энд тэндээс уншиж сонссон хэдэн мэдээллээ эвлүүлэх гэж оролдсон хэрэг.

- Анагаах, генетикийн чиглэлийн мэдлэг, мэдээлэл хомс учир тодорхой хариулж мэдэхгүй байна. Миний өөрийн олж үздэг, олон нийтэд зориулан хялбаршуулсан мэдээллүүдийн хүрээнд дүгнэвэл нөхөн сэргээх эмчилгээ, iPS эстэй холбоотой эрхтэн ургуулах гэх мэт биотехнологийн салбаруудаар жапан түрүүлж яваа юмшиг санагддаг. Хятад бас энэ салбарыг маш сайн хөгжүүлж байна, бараг америктэй өрсөлдөх хэмжээнд хүрч байгаа байх. Ингэж бодоход хүргэсэн мэдээллүүдээс цаашид блогт нийтлэгдэх болно.

хариулах...

Symbio deer yoponuud erh bish hiij l baigaa baih daa, nano deer yum hiij baigaa duulddag gehdee buh nano buteegdhuunuud baruun zugees garaad baidag.

Barimalch

хариулах...
хариулах...
хариулах...

-Би нүдний эвэрлэг бүрхэвчээ гэмтээгээд Энэтхэгт очиж мэс засал хийлгэсэн юм. Одоо тэгсэн чинь үүдэл эс нь байх ёстой хэмжээндээ хүрэхгүй цөөрчихөөд бүдэгхэн(цанатай шил зүүсэн юм шиг)хардаг болчихоод байна.Та надад энэ нүдний эд эс ургуулж хараа сэргээсэн эмнэлэгийн тухай мэдээлэл байвал өгөөч.Эсвэл бүр холбоод өгөх боломж байна уу?

Cаарал хариулав... 8/24/12, 5:10 PM

Эсийн хуулдас болон iPS эст суурилсан нүдний эвэрлэг бүрхүүлийн нөхөн сэргээх эмчилгээ албан ёсоор эхлээгүй байгаа. Дээр дурдсан эмчигээний жишээнүүд нь ихэнхдээ судалгааны хүрээнд, туршилтын журмаар хийгдсэн зүйлс. Харин энэ оноос эхлүүлж магадгүй, япон улсын эмнэлгүүд засгийн газар, холбогдох яамдад хүсэлт гаргаж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Яг ийм төрлийн эмчилгээ францад хийгдэж эхэлсэн, тийшээгээ эмчилгээ хийлгэхээр зарим япон хүмүүс явж байгаа тухай мэдээлэл бас гарч байсан. Бусад төрлийн, жишээ нь энэтхэгт хийгддэггтэй адил төрлийн эмчилгээг аль ч томоохон эмнэлгүүдэд хийх боломжтой гэж бодож байна.

хариулах...

Хариу үлдээсэнд баярлалаа.Би тэр мэс заслийн дараа нь Хятад,Солонгос,Японд очсон ч нааштай хариу аваагүй юмаа.Яг ийм төрлийн эмчилгээ хийж байгаа Францын эмнэлгийн нэр, холбоо барих хаяг эсвэл вэб хаягийг нь олж өгч туслаач.

Cаарал хариулав... 8/28/12, 11:53 PM

Ийм төрлийн эмчилгээг францад хийж эхэлсэн гэдэг тухайд би дутуу сонсож, андуурсан бололтой. Сая дахин хайлт хийж үзлээ. Францад хийгдэж байгаа эмчилгээ нь яг эсийн хуулдас болон суурь эст суурилсан биш юм байна. Тэнд донороос эд эс авч нүдний эвэрлэг бүрхүүлд суулгах мэс засал хийгддэг юм байна.

Харин Японы Cellseet гэдэг компани эсийн хуулдас үйлдвэрлэж Францын Lyon national hospital-тай хамтран 2010 оныг хүртэл туршилтын журмаар эмчилгээг амжилттай хийж дууссан байна. Иймд европын орнуудын эмнэлгүүдэд эмчилгээнд ашиглах хүсэлтийг энэ оны 6 сард гаргаад байгаа, францад ийм төрлийн эмчилгээ ирэх онд эхлэх төлөвтэй, бас хятадад 1.5 жилийн дараагаас эхлэх боломжтой гэж энд бичсэн байна

Харин  Lyon national hospital гэж яг ямар эмнэлэг гэдгийг олж чадсангүй. Япон орчуулага нь англиас зөрдөг бололтой. Гэхдээ Cellseet компанитай хамтран уг эмнэлэгт эмчилгээг гардан хийсэн хүний нэр, хаягийг оллоо. Cell and Tissue Bank-ны захирал Odile Damour гэнэ.

Тодруулахад дээрх мэдээнд нийт 80 хүнд мэс засал хийсэн гэсэн байгаа. Эх сурвалжийг эндээс япон хэлээр үзэж болно. Ярилцлага өгсөн эмч эрдэмтэн нь Токио шүдний коллежийн Ичикава төв эмнэлгийн доктор Шимазаки Жюн (島崎 潤) юм байна. Шимазаки нүдний эмнэлэгт давхар ажилладаг бололтой, энэ хуудсан дээр дээрээсээ 5 дахь хүн. Хүсвэл эмнэлгийн хаягаар холбоо барьж болох байх.

Энэ удаад үүнээс илүү мэдээлэл олж чадсангүй. Цаашид энэ сэдвээр шинэ сонин дуулдвал тухай бүрд нь блогоор мэдээлж байх болно.

хариулах...

Баярлалаа. Шимазаки Жюн эмчтэй холбоо бариад iPS эст суурилсан нүдний эвэрлэг бүрхүүлийн нөхөн сэргээх эмчилгээ хийх боломжтой үгүйг сайн лавлаж асуугаад боломж б�B0йвал хийлгэнээ. Тэр үед мэдэхгүй зүйл гарвал таниас зөвөлгөө авч болно гэдэгт итгэж байна.

хариулах...

баяраллаа, маш сайхан баялаг блог б.аа, үргэлж унших болноо, ихийг бүтээхийг ерөөе

ulaanbaatar хариулав... 1/22/15, 12:36 PM

Sain bain uu? Uudel es/stem cell/=n tuhai delhiin hemjeend yarij baina. 4-5 jiliin omno uudel es yapon baruunii ornuudiin hiigdsen turshilgand suurildag baisan bol 2015 onii baidlaar aziin ornuud hangalttai sain hiigddeg boljee .herw ta buhend stem celiin ttuhai emchilgee heregtei bol bi gadnii ornuudiin emchtei holboj oghod belen baina.Mongolian medical tourism.

хариулах...

Sain baina uu?Bi Thailandad emchilgeenii jurmaar irsen yumldaa.tegeed heden emneleg orj emch nartai uulzlaa.Tegeed ihenh emnelgeer orsnii undsen deer 3 ni neleen sain sanagdlaa.Bi nariin buduun geds boln nuruu emegteichuud geed hed hedn shinjilgee zowolgoo emchilgee hiilgesen bogood,ur dun owoo saijirsand uneheer bayartai baina . gehdee em ch ni ih shudarga sanagdasn bodit baigaa zuiliig todorhoi sain helj ogsond talarhaj baina.End owchitnuudiig harj baihad ihewchlen europoos bolo hyatad japan bas solongosoos irj baina .ihewchlen eleg,boor,ve moch, shud,goo saihnii mes ajilbar geed olon torliin asuudlaar irj vzuulj baina.Bi end heseg hugtsaand baih bolhoor herew ta buhend minii tuslamj hereg bolwol Mongolian medical tourism facebook page-r holbogdooroi.

хариулах...

Сайн байна уу. Энэ 2011онд гарч байсан мэдээлэл байна. Швейцарийн MIBELLE BIOCHEMISTRY компани 25жилийн судалгааны үр дүнд үүдэл эсийн бүтээгдэхүүний цоо шинэ нээлтийг хийсэн байгаа.Тус компаний гүйцэтгэх захирал Dr.Fred Zulli Швейцари улсад маш ховор ургадаг нэгэн алимны модноос унасан алим 5-6сарын туршид огт хувирч муудахгүй байгааг ажиглаж анх энэ алимны үүдэл эсийг судлах санаа төрсөн гэдэг.25жилийн судалгааны үр дүнд хүний биеийг залуужуулж эрчимжүүлэх,мөн сэргээгдэхгүй эрхтнүүд гэх нүд болон чихний эд эс сэргэж хараа, сонсгол сайжрах, чихрийн шижин өвчинг эдгээх, харвасан хүн ярьж чаддаг болсон(дурдаад байвал дуусахгүй) гэх мэт гайхалтай үр дүнг авчирч байгаа бүтээгдэхүүнийг нээж чадсан байгаа. Тус үүдэл эсийн бүтээгдэхүүнийг 2012оноос үйлдвэрлэж хэрэглэж эхэлсэн бөгөөд монгол улс маань 2015оны 12сард борлуулах эрхээ авсан байгаа. Монголчууд маань хэрэглээд удаагүй байгаа ч маш гайхалтай үр дүнгүүд маш богино хугацаанд гарсаар байгаа юм. Асуух зүйл байвал асууж болноо 99863700

хариулах...

Сайн байна уу. Энэ 2011онд гарч байсан мэдээлэл байна. Швейцарийн MIBELLE BIOCHEMISTRY компани 25жилийн судалгааны үр дүнд үүдэл эсийн бүтээгдэхүүний цоо шинэ нээлтийг хийсэн байгаа.Тус компаний гүйцэтгэх захирал Dr.Fred Zulli Швейцари улсад маш ховор ургадаг нэгэн алимны модноос унасан алим 5-6сарын туршид огт хувирч муудахгүй байгааг ажиглаж анх энэ алимны үүдэл эсийг судлах санаа төрсөн гэдэг.25жилийн судалгааны үр дүнд хүний биеийг залуужуулж эрчимжүүлэх,мөн сэргээгдэхгүй эрхтнүүд гэх нүд болон чихний эд эс сэргэж хараа, сонсгол сайжрах, чихрийн шижин өвчинг эдгээх, харвасан хүн ярьж чаддаг болсон(дурдаад байвал дуусахгүй) гэх мэт гайхалтай үр дүнг авчирч байгаа бүтээгдэхүүнийг нээж чадсан байгаа. Тус үүдэл эсийн бүтээгдэхүүнийг 2012оноос үйлдвэрлэж хэрэглэж эхэлсэн бөгөөд монгол улс маань 2015оны 12сард борлуулах эрхээ авсан байгаа. Монголчууд маань хэрэглээд удаагүй байгаа ч маш гайхалтай үр дүнгүүд маш богино хугацаанд гарсаар байгаа юм. Асуух зүйл байвал асууж болноо 99863700

хариулах...

Сэтгэгдэл үлдээх