Өмнөд Солонгосын анхны цахилгаан автомашин

Автомашин үйлдвэрлэгч дэлхийн хэмжээний томоохон компаниудын нэгт тооцогдох Өмнөд Солонгосын Хьюндай, Киа компаниуд өмнө нь цахилгаан автомашины туршилтын загваруудыг танилцуулж байсан бол Киа компани өнгөрөгч сараас эхлэн Kia Ray EV загварыг үйлдвэрлэлд шилжүүлж цахилгаан автомашин үйлдвэрлэлтээр тус улсад анхдагч болоод байна. Уг цахилгаан машин нь шатахуунаар ажилладаг Ray CUV загварт суурилсан бөгөөд 1 л-ийн багтаамжит хөдөлгүүрийг 50 кВт-ын цахилгаан хөдөлгүүр болон 16.4 кВт.цаг лити-ионы полимер батерейгээр сольж нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 140 км хүртэлх зайг туулах боломж бүрдүүлжээ. Шинэ цахилгаан машиныг 220 в-ын ахуйн цахилгаан сүлжээнээс ердийн байдлаар 6 цагийн хугацаанд бүрэн цэнэглэх боломжтой бол хурдан цэнэглэх горимд 25 минут шаардагддаг байна.

Машины суудал болон шалан дор 330 в-ын лити-ионы полимер батерейн багц байрлана. Мөн тормозны системээс гидравлик даралт үүсгэх шинэ төрлийн нөхөн сэргээгдэх тоормозны системээр тоноглогджээ. Үүгээр тормозлох үеийн илүүдэл энергиэр батерейг цэнэглэхээс гадна олон төрлийн замын нөхцөлд тохирсон тормосны педалын хүчээр хангадаг байна. Мөн Ниссан, Тоётогийн цахилгаан автомашинуудтай адил аудио дохиоллын системээр тоноглогдож 20 км/ц-аас бага хурдтай явах үед шатахуунт машинтай төстэй дуу авиа гаргадаг бол хянах самбарт цахилгаан хөдөлгүүрийн үйл ажиллагааг харуулж, батерейн үлдэгдэл цэнэгийн хэмжээ, түүгээр туулах зайг харуулдаг байна.

Үүнээс гадна 7 инчийн дэлгэц бүхий цахилгаан автомашины навигацийн систем нь тус улсад одоогоор ашиглагдаж байгаа цахилгаанаар цэнэглэх 500-аад станцаас хамгийн ойр байгаа станцуудын байршлыг заадаг байна. Тус улсын засгийн газар ирэх оны эцэс гэхэд цахилгаанаар цэнэглэх станцын тоог 3100-д хүргэхээр төлөвлөж байгаа юм. Киа компани уг машиныг одоогоор энгийн хэрэглэгчдэд худалдаалахгүй бөгөөд бодит хэрэглээнд хэр зэрэг тохиромжтой байгааг шалгах, ирээдүйн цахилгаан машины технологийн хөгжүүлэлтэд шаардагдах мэдээллүүдийг цуглуулах зэрэг судалгаа сайжруулалтын зорилгоор засгийн газар болон нийтийн үйлчилгээний газруудад ашиглуулахаар төлөвлөж байна.







 эх сурвалж, gizmag

,

7 сэтгэгдэл:

Solongosuud ovoo l yoponuudiigaa duuraih yumaa he he. Sayhan Tokyogiin Motor showgiin bichlegiig harj baihad yoponuud hybrid tehnologio ulam bolovsrongui bolgoj bas hajuugaar n komputeriin hiimel oyunii tehnologiig oiriin ireeduin zagvaruuddaa ih nevtruulj baigaa n ajiglagdsan.

хариулах...

Солонгосчууд электроникийн чиглэлээр япончуудтай өрсөлдөх бус бүр давж, зарим салбараар дэлхийн хэмжээнд яригдаж байна. Ухаалаг утсаар л гэхэд дэлхийд тэргүүлж эхэллээ. Харин автомашинаар бол жапанаас арай хоцорч, дууриалтын шатнаасаа гарч амжаагүй байгаа бололтой.

хариулах...

Anonii harui:

Tiimee solongosuud electronikiin zarim salbart yoponiig davsanuu tentsenuu zarim gar utas n iim tiim geed baigaa. Gehdee yoponiigoo bodvol solongosuud manaihan shig hulhi yum hiihdee ih dohom humuus yumshigee. Ooroo sanaj magadgui heden jiliin omno solongosiin negen institute ch biluu nohoi kloningoor huvilj avsan geed zad shuiguulsnaa nogoo baruunii erdemted n jaahan ul suuriig n uhaad ehlenguut sariin daraa shal huuramch yum hiij delhiid gaihuulsan bolj taarsan.

Supercomputeriin hucheer solongosuud ogt chimeegui baina getel odoogoor yopon amerikiig but avchaad baina. Teheer shinjileh uhaanaa hurdasgah gol hodolguureeree yoponoos so nar hol l hotsordog bolovuu.

хариулах...

сайн уу би японд саяхан ирсэн. утас авах гэсэн чинь ямар нь зүгээр гэдгийг мэддэгүй ээ. soft-s I phone лизиндэж авбал монголд очоод таардаг уу. төлбөр хэр их гарах болоо...

Cаарал хариулав... 4/6/12, 9:43 PM

Софтбанк өдрийн цагаар сүлжээндээ үнэгүй ярьдаг, гэхдээ сүлжээ муутай. Айфон нь GSM системтэй, монголд мобид таардаг, хүмүүс монголд барих гэж их авдаг. Эй ю (au), сүлжээ сайтай, Айфон нь CDMA системтэй, саяхан худалдаанд гарсан учир монголд барьж болдог эсэх талаар мэдээлэл алга. Докомогийн утаснууд загвар сайтай төрөл олонтой, гэхдээ Айфонгүй. Төлбөрийн хувьд хоорондоо бараг ялгаагүй, интернетийн хураамж тогтмол 4500-5000 иен орчим, ярианы суурь хураамж 700-1000 иен орчим, нэмээд ярьсан хэмжээгээрээ төлбөрөө төлнө.

чимка хариулав... 4/6/12, 11:15 PM

баярлалаа. софтбанкны айфон авбал монголд очоод мобид таарна гэж ойлголоо зөв үү.. тэхээр лизиндэж авбал утасны 5705иен + нетийн 4500иен +суурь хураамж+ ярианы төлбөр гарна гэсэн үг үү

хариулах...

аан софт-н вэбээс харсан чинь утас нэт болон бусад нь ороод сард 5705+ярианы төлбөр юм байна. баярлалаа

хариулах...

Сэтгэгдэл үлдээх