Согтолын хэмжээг тодорхойлох апликэшн

Согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барих нь тийм ч сайн зүйл биш гэдгийг хүн бүхэн ойлгодог боловч ууж наргисныхаа дараа автомашин жолоодож амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавих ухамсар султай хүмүүс байсаар байна. Ихэнх тохиолдолд найз нөхөд нь такси дуудахыг зөвлөдөг ч согтолтын байдал жолоо барихад тохиромжгүй хэмжээнд хүрсэн байгааг итгүүлэх шаардлага гардаг.

Бид хүний амьсгалын хийн агууламжийг шинжилж согтолтын хэмжээг тодорхойлох зориулалттай гарт барьдаг, бугуйд зүүдэг олон төрлийн төхөөрөмжийг мэддэг. Тэгвэл эдгээрээс ялгаатайгаар хүний нүдний хөндлөн чиглэлийн санамсаргүй хөдөлгөөн (НХСX)-ийг шинжилж согтолтыг хэмжээг тодорхойлох BreathalEyes апликэшн гарсан байна. Энэ нь жолооч нарын уусан эсэхийг шалгадаг эргүүлийн цагдаа нарын аргатай адил юм.

Хүн эгц урагш харж байх үед нүдний хүүхэн хараа 2 тийш санамсаргүйгээр огцом хөдлөж, нүдний солонгон бүрхэвчийн хөдөлгөөний өнцөг 45 хэмд хүрдэг байна. Энэ хөдөлгөөн балчир болон өтөл насны хүмүүсийн нүдний харах чадвар буурах үед ажиглагддаг боловч тархины мэдрэлийн системийн гэмтэл, хорт болон мансууруулах бодисын нөлөө, спиртийн хэрэглээний үед мөн адил илэрдэг ажээ.

Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тодорхойлох аргуудын нэг болгон ашигладаг байна. Урьд нь согтолтыг илрүүлэх "үзгэн тест" (мэдрэлийн эмч нар нүдний өмнө үзэг барьж мэдрэлийн эмгэг байгаа эсэхийг шалгадаг аргатай төстэй бололтой) мэтийн аргууд хэрэглэгдэж байсан бол одоо илүү найдвартай, хямд арга хэрэгслийн тоо нэгээр нэмэгдэж байна. Шинэ апликэшн хүний цусан дахь спиртийн агууламжийн ойролцоо хэмжээг хэдхэн секундын дотор тооцоолж 0.04 -0.17% буюу хамгийн үр ашигтай утгын хязгаарт харуулах чадвартай юм.

Хөгжүүлэгчдийн зөвлөж байгаагаар бүрэн эрүүл байх үедээ, маш сайн гэрэлтүүлэгтэй нөхцөлд ухаалаг утсаа тогтвортой, хөдөлгөөнгүй байрлуулж шинэ апликэшний ажиллагааг урьдчилан шалгах шаардлагатай юм. Энэ нь согтууруулах ундаанаас бусад төрлийн шалтгаан бүхий НХСX илэрч байгаа эсэхийг тодорхойлох зорилготой. Мөн ухаалаг утасны флэш гэрэл ажиллах тохиолдол гарч болох ч энэ нь шинжилгээний нарийвчлалд нөлөө үзүүлэх магадлалтай юм.

BreathalEyes апликэшний аргыг амьсгалаар шинжлэх бусад төрлийн багажуудтай харьцуулж шалгахад хэт үнэтэй төхөөрөмжүүдтэй адил шинжилгээний үзүүлэлтийг удаан хугацааны турш тогтвортой үзүүлж байжээ. Шинэ апликэшн уух дуртай хүмүүст согтууруулах ундааны хэрэглээндээ хяналт тавих, мөн бие махбодоо хэр зэрэг хордож байгааг хянах боломжийг давхар олгож байна.

BreathalEyes апликэшнийг 0.99 доллараар худалдаалж байгаа бөгөөд Ай фон 4-өөс хойших загваруудад тохирно. Мөн түүнийг ажиллуулахад интернетийн холболт шаардлагагүй. Харин андройдын фенүүдэд зориулсан шинэ хувилбар энэ онд багтаж гарах төлөвтэй байна.





эх сурвалж; gizmag

5 сэтгэгдэл:

хариулах...

Сайн уу Саарал ахаа. Нөгөө линкүүдээ хараагүй биз. Майничи дээр бас нэг сэтгэл зовоосон мэдээ гараад би энд бас л хямарчихаад сууж байна. Майничигийн тэр мэдээллийн эх сурвалж нь худлаа байгаасай гэж залбирах юм. Би ч ер нь элдэв мэдээлэлд хямрахдаа амархан хүн юмаа.

хариулах...

- мэдээлэл ч яахав, харин сайхан апли байгаа биз.

хариулах...

сайхан л юм :)

хариулах...
хариулах...

Сэтгэгдэл үлдээх