Өнгөрсөн жил зохиогдсон нэгэн апликэшн таныг бурханы оронд заларсныхаа дараа Фэйсбүүк дэх сүүлчийн мэссэжээ илгээх боломжийг олгож байна. Мэссэж видео болон текст хэлбэртэй байх юм. Үүнийг илгээхийн тулд 'If I Die' хэмээх апликэшнийг суулгаж "Та нас барсныхаа дараа үлдэгсэддээ юу захиж үлдээх вэ" гэсэн асуултад хариулах шаардлагатай болно. Мэссэжид өөрийн амьдралын товч түүхээс авахуулаад бүр хэзээ ч хэнд ч задалж байгаагүй, хүн бүхнийг гайхашруулах нууцаа найзууддаа илгээх боломжтой юм. Сүүлчийн мэссэж автоматаар нийтлэгдэхгүй бөгөөд найзууд дундаасаа таны сонгон итгэмжилсэн 3 хүн таныг нас барсан гэдгийг нотлосны дараа нийтлэгдэх ажээ.
Энэ апликэшн аль хэдийн 5000 лайк аваад байгаа юм байна. Фэйсбүүк өмнө нь "дурсамжийн үйлчилгээ"-г санал болгоод байгаа бөгөөд нас барсан нэгний дурсамж болон үлдэх хуудсыг найзуудад нь харуулдаг. "Бид статус, холбоо барих хаяг зэрэг мэдээллийг устгах замаар талийгаачийн хувийн нууцыг хамгаалах болно" гэж фэйсбүүкийг эрхлэгчид өөрсдийн блогт бичсэн байна. "Time capsule" төрлийн бүтээгдэхүн болох 'If I Die' апликэшнийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой юм.
эх сурвалж; mailonline Интернет
ганцхан сэтгэгдэл:
Сайн уу та? Ойрд зав муу байна уу? Миний явуулсан линкүүдийг хараагүй биз? Завгүй байгаа бол зүгээр зүгээр. Тэгэж байгаад нэг харчихаарай.
Сэтгэгдэл үлдээх