Галт зэвсэг авч яваа эсэхийг зайнаас илрүүлнэ

Нью-Иоркийн цагдаагийн салбар биедээ буу авч яваа эсэхийг нэгжлэг хийлгүйгээр зайнаас илрүүлэх төхөөрөмжийг бүтээж байна. Хэт улаан туяны долгион ялгаруулах уг төхөөрөмж хүний биеэс ялгарах дулааны цацрагийг хэмжсэний үндсэн дээр галт зэвсэгийг илрүүлдэг байна. Буу болон зэвсгийн чанартай эд зүйлс биедээ авч яваа тохиолдолд тэдгээр нь дулааны цацрагийн ялгаралд саад болж илрүүлэхэд тусладаг ажээ. Төхөөрөмжийг цагдаагийн автомашинд суурилуулан гудамжинд яваа сэжигтэн этгээд рүү дохиолол илгээж шинжилгээ (скан) хийдэг байна.

The New York Post сонинд мэдээлснээр уг төсөл 3 жилийн өмнөөс хэрэгжиж байна. Одоогоор туршигдаж байгаа төхөөрөмжийн хүчин чадлын хувьд хүний биеэс 1 - 1,2 м зайд илрүүлэх чадвартай байгаа бол цаашид энэ зайг дор хаяж 25 м-т хүргэхийг зорьж байгаа юм. Зөвхөн өнгөрөгч онд гэхэд л Нью-Иорк хотын гудамжуудад нэгжлэг хийлгэсэн сэжиг бүхий хүмүүсийн 13 % нь биедээ галт зэвсэг авч явж байжээ.

Шинэ төхөөрөмжийн ажиллагаа нисэх буудлуудад суурилуулагдаад байгаа "нүцгэлж" шалгах төхөөрөмжтэй төстэй учир хэмжилт, шалгалт хийх нь хүний эрхэнд халдсан хэрэг болно гэсэн болгоомжлол байгаа юм. Гэхдээ уг төхөөрөмж гудамжинд цагдаа нар байгаа эсэхийг офицерүүдэд хэлж өгөх ач холбогдолтой. Мөн хэт улаан долгион нь цагдаа нарын буу хооронд дохиолол илгээхэд туслана. Өөрөөр хэлбэл нэг нэгэн цагдаа буугаа хуйнаас нь сугалсан тохиолдолд бусад цагдаа нарт дохиолол очиж гэмт хэргийн чанартай үйлдлийг цаг алдалгүй таслан зогсоох боломж олгох юм.


эх сурвалж; mailonline

,

3 сэтгэгдэл:

Энэ Америкууд их сонин хүмүүс юмаа. Бүх хүн нь буу хадгалах хэрэглэх нь чөлөөтэй, хаа сайгүй зэвсгийн дэлгүүр. Тэгчихээд одоо буу авч явааг нь эргээд хянах гээд толгойгоо өвтгөх юм.

Cаарал хариулав... 1/26/12, 12:26 AM

Аль болох олон ажлын байр гаргах гэж тэгдэг биз.

хариулах...

yg unen neg hund mongo ogch gazar uhuulad daragin hund ni mongo ogch ergeed buluuldag argatai ulsdaa

хариулах...

Сэтгэгдэл үлдээх