Илчлэг багатай хоол хүнсний хэрэглээ хүн, амьтадыг урт наслахад эерэгээр нөлөөлж байгааг эрдэмтэд хэдэн арван жилийн өмнөөс ажигласаар ирсэн боловч түүний цаад учир шалтгаан 2000 оны үед хийгдсэн генийн судалгааны үр дүнд тодорхой болсон юм. Massachusetts-ийн технологийн хүрээлэн (MIT)-гийн эрдэмтэд урт наслалтын гени хэмээн нэрлэгдэх болсон sir2 (sirtiun) генийг нээж, түүний ажиллагаа наслалтад чухал үүрэгтэй болохыг тогтоожээ.
Хүн болон амьтадын биеийн зарим эсүүд үхжиж устаж байхад өөр бусад эсүүд хуваагдан олширч түүнийг нөхөж байдаг. Өөрөөр хэлбэл биеийн бүх эсүүд амьдралын туршид шинэчлэгдэн солигдож байдаг. Ходоодноос шулуун гэдэс хүртэлх хоол боловсруулах эрхтний эсүүд 24 цагийн дотор бүрэн солигддог бол 1 жилийн дотор бүх бие атом, молекулын түвшинд бүрмөсөн шинэчлэгддэг байна. Харин нас ахих тусам эсийн шинэчлэгдэх үйл явц удааширч улмаар хөгшрөлтийн үндсэн шалтгаан болдог ажээ.
Эсийн энергийн эх үүсвэр болсон митонхондр хэмээх утаслаг эд эсийн дотор байх бөгөөд нас ахих тусам түүний ажиллагаа суларч чөлөөт радиакал буюу идэвхтэй хүчилтөрөгчийг ялгаруулж эхэлдэг. Идэвхтэй хүчилтөрөгч эсийг дотроос нь гэмтээж устгах нөлөө үзүүлдэг учир нөхөн сэргээлтийг удаашруулж биеийг хөгшрөлтөд хүргэдэг байна. Харин хоол сойх үед sir2 генээс ялгарах уургийн нөлөөгөөр митохондрийн ажиллагаа эргэж сэргэн идэвхтэй хүчилтөрөгчийг шингээх процес явагддаг байна. Энэ нь эсийн нөхөн төлжих, шинэчлэгдэх үйл явцыг дэмжиж хөгшрөлтийг удаашруулж, урт наслахад тусладаг.
Гэхдээ эрдэмтэдийн таамаглаж байгаагаар Sir2 генийн үндсэн үүрэг нь урт наслахад бус уур амьсгалын огцом өөрчлөлт, хоол тэжээлийн хомсдол зэрэг эрсдэлтэй нөхцөлд тэсч үлдэх, улмаар удам угсаагаа таслахгүй үргэлжлүүлэхийг эрмэлзсэн байгалийн зохилдлоготой холбоотой гэж үзэж байгаа юм. Удаан хугацааны туршид үргэлжлэх хоол тэжээлийн хомсдолын үед уг гени идэвхжиж бие махбодыг харьцангуй бага энергийн горимд шилжүүлснээр эрсдэлтэй нөхцөлийг даван туулах боломжийг эрс нэмэгдүүлдэг байна.
Харин хүний хувьд нийгэмшихийн хэрээр амьдралын харьцангуй таатай орчинд шилжиж хоол тэжээлийн дутагдлаас хамааралтай эрсдэлд орох нөхцөл үгүй болсноор урт наслалтын ген идэвхгүй байдалд шилжсэн гэж үзэж байгаа юм. Хоол сойх нь ийм нөхцөлийг зохиомлоор бий болгож бие махбодын нуугдмал чадварыг идэвхжүүлснээр хөгшрөлт удааширч урт наслах нөхцөл болж байна.
Үүнээс гадна урт наслалтын генийн идэвхжил нь насжилтын өвчин гэгдэх алцгеймер, чихрийн шижин, зүрхний өвчлөлүүд, үе мөчний эрхтний доройтлоос үүдэлтэй хөдөлгөөний дутагдал, цусны даралт ихсэх өвчнүүдээс сэргийлэх нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал алцгеймерийн өвчний үед тархины мэдрэлийн эсүүд, зүрхний өвчний үед зүрхний булчингийн эсүүд, чихрийн шижингийн үед нойр булчирхайн эсүүдийн ажиллагаа тус тус алдагдаж үхэждэг учир тэдгээрийн нөхөн сэргэх явцыг идэвхтэй хадгалснаар харгалзах өвчлөлүүдээс сэргийлэх боломж бүрддэг.
Pennington-ы биоанагаахын судалгааны төвийн профессор Eric Ravussin илчлэг багатай хүнс болон sir2 генийн хоорондын холбоог тогтоох туршилт явуулж хоол тэжээлийн илчлэгийн хэмжээг ердийн хэмжээнээс 25%-иар бууруулах нь зохистойг тогтоожээ. Түүний туршилтад оролцогчид бага хэмжээний илчлэгтэй хоол хүнс 1 жилийн хугацаанд хэрэглэж туршихад sir2 генийн идэвхжил дунджаар 50% нэмэгдэж байв. Тэдний дундаас хамгийн өндөр үр дүн үзүүлсэн оролцогчийн хувьд 3 сарын хугацаанд генийн идэвхжил 2.4 дахин нэмэгдэж байв.
Илчлэгийг бууруулж хоол хүнсний хэрэглээндээ хязгаарлалт хийхийг ихэнх хүмүүс тэр болгон таашааж хүлээн авдаггүй. Үүнээс илүү хялбар аргаар урт наслалтын генийг идэвжжүүлэх боломж байхгүй юу гэсэн асуултын хариуг эрдэмтэд эрж хайсны эцэст тодорхой үр дүнд хүрээд байна. Алим болон усан үзэмийн төрлийн жимсний хальсанд маш бага хэмжээгээр агуулагддаг ресвератрол хэмээх бодис насжилтаас хамааран алдагдах митохондрийн ажиллагааг сэргээж урт наслалтын гентэй адил үйлчилгээ үзүүлдэг болохыг 2004 онд италын эрдэмтэд тогтоожээ. Энэ бодис усан үзмийн түүхий эдээр бүтээгддэг улаан винонд мөн адил бага хэмжээгээр агуулагддаг байна.
Энэ үеэс судалгааны байгууллагууд, их сургуулиуд, эм үйлдвэрлэгч компаниудад уг бодисын судалгаа эрчимтэй хийгдэж байна. Ресвератролын судалгаа цаашид урт наслуулах нөлөөтэй эмийн бүтээгдэхүүн бий болгох найдварыг ихээхэн төрүүлж байгаа юм. Зарим компаниудын хийсэн судалгааны хувьд амьтан дээрх туршилтын үе шат амжилттай дуусч хүнд хийх туршилтыг эхлүүлсэн тухай мэдээлж байна. Мөн эрдэмтэдийн судлагааны эцсийн үр дүнг хүлээлгүйгээр зарим үйлдвэрлэгч нар уг бодисыг агуулсан эрүүл мэндийн нэмэлт (supplement) бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа нь америк зэрэг орнуудад их хэмжээгээр худалдаалагдаж байна.
Ресвератрол нь зөвхөн хөгшрөлтийг удаашруулаад зогсохгүй, булчингийн хүчийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэгийг францын Illkirch-ийн генетик, эсийн билогийн хүрээлэнгийн эрдэмтэн Johan Auwer-ын хулгана дээр хийсэн судалгаа нотлож байна. Ресвератролын нөлөөгөөр хулганы булчингийн урт хугацааны туршид хадгалагдах хүч 1.5 дахин нэмэгдэж байжээ. Сиднейн New South Wales их сургуулийн профессор Peter Smith өнөөдөр Австрали улсад төрж буй охид бүгд шинэ эмийн тусламжтайгаар 100 хол давж наслана гэж үзэж байгаа бол Харвардын их сургуулийн профессор David Sinclair бид хүнийг 150 наслуулах технологийн эхний шатанд хүрээд байна гэж үзэж байна.
Учир нь ресвератролын химийн бүтцийг судласан эрдэмтэд түүнээс 1000 дахин илүү үйлчилгээ үзүүлэх чадвартай Srt2104 зэрэг бэлдмэлүүдийг гаргаж аваад байна. Мөн уухад тэр дороо тархины мэдрэлийн эсүүдэд нөлөөлөл үзүүлэх Srt3025 мэтийн эмчилгээний зориулалттай бэлдмэлүүд бүтээгджээ. Энэ чиглэлийн судалгаанд Sirtris зэрэг эм үйлдвэрлэгч компаниуд ч багагүй амжилт олоод байна. Юутай ч технологийн дэвшлийн хүчээр хүний насыг одоогийнхоос хоёр дахин уртасгах боломж бүрдэж эхэлж байгаа бололтой. Магадгүй хэдхэн жилийн дараа урт наслалтын эмүүд ердийн хэрэглээ болж бидний үр хүүхэд эрүүл, залуу эрч хүчтэйгээр, биднээс илүү урт удаан наслах итгэлийг төрүүлж байна.
эх сурвалж; NHK & etc.
Урт наслалтын ген
2012-01-25
6 сэтгэгдэлтэй
6 сэтгэгдэл:
Boinc geed program baidag delhii deer pc-tei internettei humuus uuniig ajiluulaad yanz buriin genetikiin nariin shinjileh uhaanii sudalgaanuudiin tootsoolliin ajiluudad pc-eeree tusaldag. Neg yosondoo boditoi shinjileh uhaand ooriinhoo pc-iinii huchin chadlaar handiv orgoh ajillagaa yum. MAth, odon oron, fizik geed buh shinjileh uhaanii salbaruudaar 100 garui tosoluud odoogoor ajildag.
Ene Mongoliin bag: http://boinc.bakerlab.org/rosetta/team_display.php?teamid=1292 - humuus negdej Mongoliinhoo neriig garghad tuslaarai
Boinc-iig suulgah: http://boinc.berkeley.edu/download.php
Gants shaardlaga n pc-tei baih, nettei baih, tegeed hen ch gesen bodit shinjileh uhaanii ajiliig pc-eeree hiine gesen ug.
ter supercomputer eer hiiij boldoguil yom bhda
Дажгүймоо, тэр төслүүдэд ч тусалнаа.
Сэтгэгдэл үлдээх