Азид хамгийн том нүүрсээр ажиллах цахилгаан станц барина

 Хятадын Шенхуа групп азид хамгийн томд тооцогдох нүүрсээр ажиллах цахилгаан станцыг ирэх 5 жилийн хугацаанд байгуулахаар төлөвлөж байгаа тухай Шинхуа агентлаг болон засгийн газрын веб хуудсанд мэдээлсэн байна. Гуанжу мужийн өмнө зүгийн Бэйхай хотод байгуулагдах 8 ГВт-ын хүчин чадалтай цахилгаан станц нь ган гачиг, хуурайшилтаас үүдэлтэй эрчим хүчний хомсдолоос зайлсхийхэд туслах юм.

Хятад улс сүүлийн жилүүдэд гарсан эдийн засгийн огцом өсөлтийг хангахад шаардагдаж буй эрчим хүчний хэрэглээнийхээ 70 хувийг нүүрсээр хангаж байна. Өнгөрсөн онд гэхэд л эрчим хүчний тасалдал болон хязгаарлалт нийт 17 мужийг хамарч, хэрэв нүүрсний хэрэглээг нэмэгдүүлээгүй бол хойд хэсгийн хүйтэн уур амьсгалтай мужуудад эрчим хүчний хангамж хүрэлцэхгүй байдалд хүрээд байсан юм.

Шенхуагийн төлөвлөгөө хүлэмжийн хийг 2015 он хүртэл 10-аас дээш хувиар бууруулах засгийн газрын захирамжийн дараа гарч байгаа бөгөөд агаарын бохирдлыг их хэмжээгээр нэмэгдүүлнэ гэсэн түгшүүрийг олон нийтэд төрүүлж байна. Хятад улс хүлэмжийн хийн ялгаруулалтаар дэлхийд хамгийн өндөрт тооцогддог бөгөөд олон хотын агаар бохирдож, утаагаар бүрхэгдсэн байдаг.

Шенхуа групп болон Гуанжу мужийн засаг захиргаа 8 генератор бүхий шинэ станцын нүүрсний хэрэглээг Австрали, Индонези улсуудаас найдвартай хангах баталгаа өгч байгаа юм. Үүний тулд 100 мянган тоннын даацтай усан боомтын ачих буулгах байгууламж 4-ийг, жилд 30 сая тонн нүүрс нөөцлөх боломжтой агуулахыг Тэйшан боомтод тус тус байгуулахаар төлөвлөж байна.



эх сурвалж;  physorg

4 сэтгэгдэл:

Aimar plant bolohnee

Cаарал хариулав... 2/5/12, 1:40 AM

Хүчин чадлын %-д манай ТЭЦ-4-өөс арван хэд дахин том, тэгээд манай улсын жилд олборлож байгаа бүх нүүрсийг ганцхан жилд нь шатааж чадах эд бололтой.

хариулах...

Манай ТЭЦ-4 чинь 510МегаВатт гээд бодоход ойролцоогоор 15 дахин том эд болох нь ээ?

хариулах...

aimar yom tehde udahgui SEH eer hangadag blh bailguide

хариулах...

Сэтгэгдэл үлдээх