Хашгираан

Норвегийн экспрессионист зураач Edvard Munch-ийн "Хашгираан" зургийг ирэх 5 сард дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн, 80 сая орчим доллараар худалдаалагдах төлөвтэй байгаа тухай мэдээллүүд гарч байна. Зургийн 4 хувилбар байдгаас уг хувилбар хувийн хадгаламжинд байсан учир олон нийтэд төдийлөн толилуулагдаж байгаагүй, иймдээ ч хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байгаа бололтой.

Зургийн утга санааг ямар ч хүнд ойлгомжтой энгийн хэлбэрээр илэрхийлсэн нь нэр алдартай болсон шалтгаануудын нэг юм гэнэ. Гэхдээ олонхи хүмүүсийн хувьд иймэрхүү сонгодог урлагийн бүтээлүүдийн утга санаа, үнэ цэнийг ойлгож мэдрэхэд төвөгтэй байдаг. Ялангуяа Пикассо зэрэг зураачдын хийсвэр урлагийн төрөлд хамаарах зургуудийг ойлгоход торгон мэдрэмжээс гадна тодорхой хэмжээний урлагийн боловсрол шаардагдах нь мэдээж.

Тэгвэл сонгодог урлагийн бүтээлүүдийг энгийн хүмүүст илүү ойлгомжтой, илүү хүртээмжтэй хэлбэрт хувиргахад компьютер график туслаж байна. MediaPro Majic компаний уран бүтээлчид өөрсдийн уран сэтгэмжээр "Хашгираан" зургийг хөдөлгөөнд оруулж, тохирсон дуу хөгжим, харилцан яриаг оролцуулан видео хэлбэрт хувиргажээ. Зурагт юун тухай өгүүлснийг дараах бичлэгээс үзнэ үү.



,

2 сэтгэгдэл:

Видео нь зохиогчийн эрхийн асуудлаас болоод устгагджээ хөөрхий

Cаарал хариулав... 10/27/13, 5:16 AM

Дахиад нэг удаа хашгируулаад үзэж дээ хөөрхий.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх