НАСА сансарын станцын удирдлагын програмыг алджээ

НАСА-аас хулгайлагдсан компьютерт Олон улсын сансарын станцын удирдлагын програм агуулагдаж байсныг шинжээчид илрүүлжээ. Үнэндээ бол 2009 оны 4 сараас өнгөрөгч оны 4 сар хүртэлх хугацаанд тус агентлагт хамаарах зөөврийн компьютерийн 48 төхөөрөмж хулгайлагдаж, гээгдсэн нь нууцлал, хамгаалалтын арга хэмжээ хангалтгүй түвшинд байгаагийн нотолгоо болж байна. Хулгайлагдсан бусад компьютерүүдэд нууцлалын дугаарууд, одны орд, орион зэрэг хөтөлбөрүүдтэй холбоотой чухал мэдээллүүд агуулагдаж байжээ.

Гэхдээ эдгээр нь материалууд нөөцлөж хадгалсан (back up) хувилбараас сэргээгдсэн эсэхийг илрүүлэхээс илүүтэйгээр ажиллагсдын илтгэлд тулгуурлаж байгаа учир НАСА алдагдсан мэдээллүүдийн хэмжээг бүрэн тодорхойлж чадаагүй байна. Мөн сүүлийн 2 жилийн хугацаанд гэхэд л компьютер, програм хангамжийн нууцлалтай холбоотой зөрчил 5408 удаа гарчээ. Эдгээрийн ихэнхийг вирус зэрэг хорлонтой програмууд суулгах, хөндлөнгийн хүмүүс зөвшөөрөлгүйгээр сүлжээнд холбогдсон тохиолдлууд эзлэжээ. Энэ бүхэн НАСА-ийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулах кибер халдлагыг чадварлаг хакерүүд хялбархан хийх боломжтой байгааг харуулж байгаа юм.

Үүнээс гадна 1970-аад оноос хойш сарны чулуу, сүүлт од, солирын хэлтэрхий зэрэг 500 гаруй дээж хулгайлагдаж, алдагджээ. НАСА нийт 26000 дээжийг музей, судалгааны төвүүдэд ашиглуулж ирсэн нь сансарын үнэт зүйлсийг алдагдах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Нэгэн судлаач сарны дээжийг 36 жилийн өмнө зээлж авсан боловч судалгаандаа нэг ч удаа ашиглаагүй нь илэрчээ. Үүнээс гадна тэрээр 16 жилийн өмнө дууссан судалгаанд ашиглахаар зээлж авсан сарны 36 дээжийг одоо болтол буцааж өгөөгүй байна. Иймэрхүү 100 гаруй дээж хаана, хэний гарт байгаа нь удаан хугацаагаар тодорхойгүй байна.




эх сурвалж; mailonline

2 сэтгэгдэл:

Ter baitugai tsergiin nuutstai notebook ba flashuud aldagdah haihramjgui end tend haygdah bol tend doloo honog bur boldog uzegdelee.

Cаарал хариулав... 3/9/12, 5:39 AM

Цэргийн нууцтай нөөтбүүк долоо хоног болгон алдагддаг байж болох ч улс орнуудын батлан хамгаалах асуудалтай холбооотой учир тэр болгон мэдээлэгддэггүй. Тийм болохоор иймэрхүү мэдээг бид хэвлэл мэдээллээс хүссэнээрээ олж үзэж чадахгүй. Нөгөө талаас НАСА сансар судлалын хувьд дэлхийд тэргүүлдэг байгууллага. Батлан хамгаалах болон тагнуулын чиглэлээр хиймэл дагуул болон нисэх төхөөрөмжүүдийн олон төсөлд АНУ зэрэг улсын засаг захиргаа, тагнуулын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ утгаараа долоо хоног бүр алдагддаг цэргийн нууцтай нөөтбүүкнүүдтэй ач холбогдлын хувьд адилхан. Энэ удаад мэдээлэгдэж байгаа нь зөвхөн ОУ-ын сансарын станцтай холбоотой асуудал байгаа ч цаагуураа цэрэг, тагнуулын нууцтай холбоотой мэдээллүүд хамт алдагдсан, түүнийг нууцлах шаардлагатай учраас зориуд мэдээлэхгүй орхигдуулж байж болохыг ч үгүйсгэх аргагүй!

хариулах...

Сэтгэгдэл үлдээх