Хамгийн удаан үргэлжилж буй туршилт

Дэлхийд хамгийн удаан хугацаанд хийгдэж буй "давирхайн дусал" туршилт 85 дах жилдээ үргэлжилж байна. Шилэн юүлүүрт байрлах хар өнгийн бодис тасалгааны температурт хэврэг бөгөөд алхаар цохиход амархан хагарч бутардаг. Нүүрстөрөгчийн нэгдлээс бүрдэх уг бодис хатуу биет мэт харагдах боловч бодит байдалд шингэн төлөвт байгаа гэдгийг нотлох зорилгоор 1927 онд туршилтыг эхлүүлжээ. Кэмбрижийн их сургуулийн профессор Тhomas Parnell хамгийн эхний дуслын гэрч болсон бол туршилт эхэлсэнээс хойш 75 жилийн хугацаанд нийт 8 дусал тасарч унасан байна.

Харин хамгийн сүүлчийн дусал 12 жилийн өмнө тасарч унасан бөгөөд жил ирэх тусам дусал хоорондын хугацаа уртассаар байна. Унжралдсан уг шингэн асар удаан хугацаанд, гэхдээ цөxрөлтгүйгээр урсаж 2 дахь дусал 1947 онд тасарч унажээ. Дараагийн дуслууд 1954, 1962, 1970, 1979, 1988 онуудад тус тус унасан бол 2000 оны сүүлийн дуслыг ажиглах үүрэг хүлээсэн камер шийдвэрлэх мөчид эвдэрч орхисон байна.

Одоогийн байдлаар Австралийн Queensland их сургуульд байрлуулан олон нийтэд толилуулж байгаа туршилтын ажиллагааг профессор John Mainstone хариуцаж байна. Тэрээр дараагийн дусал энэ онд унана гэж таамаглаж байгаа ч ирэх онд унах магадлал өндөр байгаа юм. Эрдэмтэдийн тэвчээрийг шалгасан туршилт цаашид дахин 100-аас илүү жил үргэлжилж ирэх зуунд сүүлчийн дусал унах төлөвтэй байна.




эх сурвалж, mailonline

3 сэтгэгдэл:

Ямар хэрэгтэйн бол? хэхэ

хариулах...

Ач холбогдол нь юу юм бол? Нийтлэлээ бүтэн оруулж байвал их сонирхолтой юм:)

Cаарал хариулав... 5/13/12, 8:53 PM

Мэдлээ боосоо! Мэдээг засав!

хариулах...

Сэтгэгдэл үлдээх