Робот өгзөг

Японы эрдэмтэд булчингийн харагдах байдал, хүртэх мэдрэхүйн мэдрэмжийн өөрчлөлтөөс хамааран хариу үйлдэл үзүүлэх буюу "сэтгэл хөдлөлөө илэрхийлэх" чадвартай робот өгзөг бүтээсэн байна. Уг роботыг насанд хүрсэн хүний өгзөгний загварт тулгуурлан уретан материалаар бүтээж силикон арьсаар бүржээ. Мөн булчинг орлох төхөөрөмжийн тусламжтайгаар агшиж тэлэх хүүдийн хийн даралтыг тохируулж, хүнийхтэй төстэй булчингийн хөдөлгөөнийг бий болгодог байна.

Хүний гар хүрэх, илэх, алгадах зэрэг хүртэх мэдрэмжийн хэлбэрүүдийг микрофоны тусламжтайгаар таньж хиймэл булчинг чангалах, суллах, булчингийн татвалзах хөдөлгөөнүүдээр дамжуулан робот өгзөг сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Хэрэглэгч роботод анхлан хүрэх үед татвалзах хөдөлгөөн хийж айж эмээж байгаа мэт хариу үйлдэл үзүүлнэ. Хэрэв алгадвал өгзөг булчингаа чангална. Эсрэгээр илж таалж, эелдэг харьцвал булчингаа суллаж хайр энэрэлийг мэдэрч байгаагаа илэрхийлнэ.

Төслийн зорилго нь органик бүтцийн тусламжтайгаар хүртэх мэдрэмжид илүү боловсронгуй хариу үйлдэл үзүүлэх чадварыг роботод олгоход чиглэж байна. Мөн робот өгзөгөөр дамжуулан өмнө байгаагүй роботын шинэ төрлийн хэрэглээний хэлбэрийг хүмүүс ямархуу байдлаар хүлээн авахыг тодорхойлох зорилготой хэмээн youtube дэх бичлэгт дурджээ. Робот өгзөгийг Цахилгаан харилцаа холбооны их сургуулийн профессор Такахаши Нобухиро бүтээсэн бөгөөд тэрээр өмнө нь үнсэлтийг дууриах хүртэх мэдрэхүйн харилцааны төхөөрөмжийг танилцуулж байсан юм.





эх сурвалж, itmedia

,

2 сэтгэгдэл:

Дашрамд дурдахад HugvieҮнсэлтийг дууриах хүртэх мэдрэхүйн харилцааны төхөөрөмж, Робот өгзөг хоёрыг суулгачихаад тэврээд сууж байвал яах бол гэсэн зүггүй бодол төрөв.

Nogoohon хариулав... 5/24/12, 10:55 AM

Одоо тэгээл энэ чинь харилцаа холбооны шинэ үе ирж байна гэсэн үг л дээ. Утасны цаадах хүнээ бүрэн мэдрэх нь байна шд.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх