Фэйсбүүк 8 жилийн дотор "үзэгдэхээ болино"

Интернетийн компаниудаас түүхэнд хамгийн их хэмжээний хувьцаа гаргасан Фэйсбүүкийн хувьцааны ханшны уналт үргэлжилсээр байна. Тодруулбал хувьцаа гаргаснаас хойших арилжаа хийгдсэн 12 өдрийн 8-д нь ханш унасан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрөгч даваа гаригт гэхэд л нэгж хувьцаа 26 доллараар үнэлэгдэж анхны ханшнаас 30%-иар буурав. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчдын хүлээсэн нийт алдагдлын хэмжээ 4.6 тэрбум долларт хүрээд байна. Bernstein судалгааны төвийн шинжээч Kirjner Фэйсбүүкийн хувьцааны ханшийг ирэх 12 сарын хугацаанд 25 доллар хүртлээ унана гэсэн төлөвийг өмнө нь гаргаж байсан юм.

Үүнээс гадна энэ оны эхний улирлын байдлаар Фэйсбүүкийн нийт ашгийн өсөлтийн хэмжээ сүүлийн 2 жилийн хугацаанд анх удаа буурсан байна. Өнгөрөгч 2011 онд улирал тутам ашгийн хэмжээ өсч оны эцсээр нийт ашгийн өсөлтийн үзүүлэлт 45%-д хүрч байсан бол 2012 оны 1-р улиралд 1.06 тэрбум доллар буюу өмнөх улирлын дүнгээс 6 хувийн бууралттай гарлаа. GreenCrest Capital компаний шинжээч Anupam Palit нар ашгийн энэхүү бууралтыг тооцоолж байснаас илүү хурдан болж байна гэжээ.

Мөн 2011 оны сүүлээс Фэйсбүүкт шинээр бүртгүүлэх хэрэглэгчдийн тоо буурч эхэлсэн юм. Мөн оны сүүлийн сард гэхэд л дөнгөж 45 сая хэрэглэгч шинээр элссэн нь 2009 оноос хойших хамгийн бага үзүүлэлт бөгөөд судлаачид үүнийг түгшүүрийн харанга дэлдэж байгаатай адилтгаж байна. Ялангуяа Европ, Азид, тэр дундаа интернетийн томоохон зах зээл болох Энэтхэг, Япон, Солонгос улсуудад шинэ хэрэглэгчдийн тоо эрс буурч байгаа нь нийгмийн сүлжээний зах зээл ханаж байгаагийн илрэл ч байж магадгүй юм.

Тэгвэл хөрөнгийн зах зээлийн тэргүүлэх зэргийн шинжээчдийн нэг Фэйсбүүкийн ирээдүйг 5-8 жилээр хязгаарлагдана гэж үзэж байна. Ironfire Capital компаний шинжээч Eric Jackson Фэйсбүүкийг 8 жилийн дотор Yahoo-тай адил "үзэгдэхээ болино" хэмээн мэдэгдэв. Yahoo компани одоо ч ашигтай ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ одоогоор нийт 13 мянган ажилчинтай байгаа нь 2000 оны үзүүлэлттэй харьцуулахад дөнгөж 10%-д хүрэхтэй үгүйтэй байгаа юм. Энэ нь тоон болон хийсвэр утгаараа тус компанийг "алга болсон"-той зүйрлэхэд хүргэнэ.

Eric Jackson технологийн зах зээлийг суурин интернет, нийгмийн сүлжээ, хөдөлгөөнт интернет гэсэн хөгжлийн үе шатуудад хувааж, тэдгээрийн аль нэгэнд давамгайлсан компани дараагийн шинэ үед, шинэ өрсөлдөөнд ялах боломжгүй гэж үзэж байна. Аль нэгэн үед амжилт олсон нь дараагийн үед мөн адил амжилттай байхын баталгаа биш юм. Суурин интернетийн үе шатанд Yahoo ноёрхож байсан бол нийгмийн сүлжээний үед Фэйсбүүк зах зээлийг тэргүүлж байна.

Фэйсбүүк технологийн дараагийн үе болох хөдөлгөөнт интернетийн шатанд амжилт олохыг хичээж олон төрлийн шинэ апликэшн гаргасаар байгаа билээ. Гэхдээ тэдний хувьд шинэ зах зээлд өрсөлдөхөд улам л хэцүү байх болно. Өнөөдөр Google нийгмийн сүлжээний зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийг оролдож байгаа боловч хүссэн үр дүнд хүрч чадахгүй байна. Үүнтэй төстэй ирээдүй Фэйсбүүкийг ч бас тойрон гарахгүй гэж Eric Jackson үзэж байгаа ажээ.


эх сурвалж, physorg, mailonline & mailonline

,

5 сэтгэгдэл:

харин тийм шд. Иймэрхүү нийгмийн сүлжээнүүд нэг хэсэгтээ л хүмүүсийн сонирхлыг татаж байгаад тэгээд л хүмүүс уйдаад өөр юм хайгаад сонирхоод эхэлдэг шд. Цукербергийн хамгийн том алдаа бол IPO гаргасан явдал. Зүгээр л facebook-ээ тордсон болоод л өнөөдрийг хүртэл олсон ашигтаа сэтгэл ханаад л сууж байх байсан юм. Хэзээ идэж барах хөрөнгө ашиг олно гэж хувьцаа гаргадаг байнаа.

Cаарал хариулав... 6/7/12, 6:52 PM

Нөгөө талаас зах зээлийн өрсөлдөөн зүгээр суулгахгүй байгаа байх. ИПО зөв буруу эсэхийг мэдэхгүй юм, харин анхны ханшаа хэт өндөр тогтоосон нь алдаа болсон гэж энд тэндгүй бичсэн харагдана билээ.

хариулах...

Facebookiin neg gol orsoldogch Myspace n dampuursan harin gishuud n shuud FB-d orson ontslogtoi. FB-iin zarchim n undsendee baruunii huiten hondii niigmiinhee ontsolgiig bogloj ogson maygiin uchiraas baruund diilenh humuus n ortson sanagdsan. Azi, Afrik bol tes oor handlagiin soyl irgenshiltei uchir FB metiin zuils neg ih sonin bus. Teheer FB n baruundaa bair suuriaraa nohon toljood urgeljilne gej taamaglaad baina. Bas Zukerberg chine ih gemgui geek tsarailsan ayultai Jew.

Cаарал хариулав... 6/7/12, 6:50 PM

Япон гэхэд л хүний нэр, хаяг, хувийн мэдээллүүд хувийн нууцад хамаардаг. Эндхийн олон нийтийн сүлжээнүүд бүгд нууц нэрээр бүртгэл хийдэг, нэмэлт мэдээлэл шаарддаггүй. Энэ байдал нь Фэйсбүүкийг дэлгэрэхэд саад болдог. Бусад ази африкийг бол мэдэхгүй юм. Ямартаа ч дээрх мэдээгээр бол азид, европт шинэ хэрэглэгчид буурч байна гэсэн байна. Дээр нь америкийн хүн амын тал хувь нь аль хэдийн фэйсбүүкт элссэн. Тэгэхээр хятадын зах зээлд л ордоггүй юм бол фэйсбүүк цааш их хэмжээгээр тэлэх боломж харагдахгүй байна. Майспеисийн хэрэглэгчид фэсбүүкрүү элссэн. Маргааш шинэ фэйсбүүк гарч ирэхэд энэ явдал дахин давтагдахгүй гэх үндэсгүй.

хариулах...
хариулах...

Сэтгэгдэл үлдээх