"Цаг хугацаа удааширч байгаа"

Хүмүүс нас ахих тусам цаг хугацаа хурдасдаг гэж ярьдаг. Тэгвэл үүний эсрэг онолыг Испанийн хоёр их сургуулийн эрдэмтэд дэвшүүлж байна. Уг шинэ онолоор, цаг хугацаа өнгөрөх тусам цаг хугацаа өөрөө удааширч байгаа, эцэстээ бүрмөсөн зогсож ч магадгүй үзэж байгаа юм. Профессор Senovilla, New Scientist сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "цаг хугацаа эцэстээ фото зургийн нэгэн эгшин мэт зогсонги байдалд орно" гэжээ.

Сэтгэл түгшээмээр сонсогдож байж магадгүй ч цаг хугацааны удаашрал энгийн хүнд үл ажиглагдам, өчүүхэн бага байх ажээ. Цаг хугацаа зогсох хүртэл хэмжээлшгүй урт хугацаа өнгөрөх болно. Шинэ онолд итгэхэд бэрх боловч Кэмбрижийн их сургуулийн одон орончид үүнийг үгүйсгэхгүй байна. Орчлон ертөнц их тэсрэлтээр үүссэн гэж үздэг. Цаг хугацаа ч мөн адил хамт үүссэн, орчлон ертөнцийн төгсгөлтэй хамт зогсож "хүйтэн элсэн цөл" болон хувирч ч болох юм.

Эрдэмтэд орчлон ертөнц тэлж байгааг батлахын тулд одны дэлбэрэлтээс үүсэх гэрлийн хэмжилтийг хийсээр ирсэн. Хүлээн зөвшөөрөгдсөн онолоор хар энерги хэмээн нэрлэгдэх ямар нэгэн үл таних хүч гравитацийн хүчний эсрэг үйлчилж галактикуудыг түлхэн, бие биеээс нь холдуулж байгаа.

Харин шинэ онол дэвшүүлсэн эрдэмтэд үүнийг онолдоо тохирох нотлогоог цуглуулж буй урвуу үйлдэл гэж үзжээ. Зүй нь баримт нотлогоон дээр тулгуурлан шинэ онолыг дэвшүүлж, батлах ёстой. Гэрэл оддыг алслан холдож байгаа мэт харагдуулж байгаа нь цаг хугацаа удааширч байгаагийн илрэл юм. Иймд орчлон ертөнц тэлж байгаа бус, бид цаг хугацааны удаашралаас үүдэн хувьсан өөрчлөгдөх гэрлийн мэдээлэлд хууртаж байгаа хэрэг гэж Senovilla тэргүүтэй эрдэмтэд үзэж байна.


эх сурвалж, mailonline

,

12 сэтгэгдэл:

"Орчлон ертөнц их тэсрэлтээр үүссэн. Цаг хугацаа хамт үүссэн". Энэ л ойлгоход нэлээд хүндрэлтэй юм даа. Тэсрэлтээс өмнө цаг хугацаа байгаагүй гэж ойлгох нь яаж ч бодоод санаанд багтах аргагүй.

Ийм байж болох уу. Өнөөгийн эрдэмтэд маш олон батлагдсан батлагдаагүй нээлт, гаргалгаа, шинэ санаанудынхаа дунд төөрөлдсөн мэт. Санаанд багтах аргагүй хурд авсан шинжлэх ухааны хурдыг ингэж л сааруулахаас өөр аргагүй болсон цаг үе. Гэхдээ шинжлэх ухааны хурдыг ямар нэгэн хүчин зүйлийн ач тусаар сааруулж буй биш, дээр миний хэлсэн "төөрөлдсөн явдлын" ачаар.

Цаг хугацаа хурдлана, эсвэл удаашрана гэсэн ойлголт ухаанд багтахгүй байгаа шигээ ийм байх боломжгүй байхаа л гэж хэлэх гэсийн. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Өнөөдөр нээгдсэн бүхэн өнгөрсөнд боломжгүй санагдаж байсан тэр зүйлүүд шүү дээ. Эндээс ухвал тэр удаарширч бүр зогсох ч юм билүү хэн мэдлээ. Хэрвээ зогсох бол хүний гавьяагаар зогсохгүй нээ. Гэвч бидний үйлүүд түүнийг зогсоход хүргэсэн ч байж болох.

хариулах...

Нэг зүйлийг нэмэе. Тэсрэлт нь орчлонгийн, цаг хугацаа энэ тэр бүхний эхлэл биш шүү. Тэр зөвхөн нэгэн эриний л эхлэл. Аливаа эхлэл нь өмнөхийн төгсгөл байдаг. Тэгэхээр тэсрэлт явагдах үйлийн тэсрэсэн аварга биет нь өмнөх бас нэгэн эриний төгсгөл байсан байх ёстой. Яг үүнийг л сайн хар. Чамд цаг хугацаа нь тэсрэлтээс өмнө байсан байнаа гэдэг нь толинд туссан дүрс шиг л тод харагдах ёстой доо.

Cаарал хариулав... 6/20/12, 11:38 PM

Блогт сэтгэгдэл үлдээж байгаад талархаж байна. Эрдэмтдийн хийсэн шинэ нээлт, түүнээс үндэслэн орчлон ертөнцийн гарал үүсэл, их тэсрэлт, түүний өмнөх ертөнцийн дүр төрхийн талаархи санаа онооны тухай 2 жилийн өмнө тус блогт мэдээлж байсныг сануулахад илүүдэхгүй биз. Ерөнхийдөө блогийн зорилгыг уншигчдын янз бүрийн үзэл бодлыг хүндэтгэх, гэхдээ албан ёсны шинжлэх ухаанд тулгуурласан мэдээллийг голлох хэмээн товч бөгөөд ойлгомжтой тодорхойлсон байгааг блогийн тухайгаас үзнэ үү.

Cаарал хариулав... 6/20/12, 11:43 PM

Нэмээд хэлэхэд эрдэмтэдийн үзэл бодлыг дэмжих, эсэргүүцэх эсэх нь зөвхөн тухайн хувь хүний асуудал. Тухайлбал Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэдийн санаа бодол чамд төөрөлдсөн мэтээр харагдаж болно. Гэхдээ өнөөдөр дэлхийн аль ч оронд бүхий шатны албан ёсны боловсролын систем албан ёсны шинжлэх ухаанд тулгуурладаг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз. Манайд хүртэл Кэмбрижийн боловсрол энэ тэр гээд л шуугиад байгаа биз дээ.

хариулах...

Сүүлийн 10-аад жилд огторгуй бол голограф дүрслэлээр бүтсэн, огторгуй бол хар нүхэн дотор байдаг, олон бөмбөлгөн параллел огторгуйнууд бий гэсэн цөөнгүй хэтрүүлсэн маягийн онол таамагллууд гараад байгаа. Одоо үүн дээр цаг хугацаа зогсдог гэсэн онол нэмэггдэж байх шиг байна. Бас 11 хэмжээст огторгуй гэсэн онол ч гарчихсан.

Cаарал хариулав... 6/27/12, 9:03 PM

Бид өнөөдөр 4 хэмжээст орон зайд амьдарч байна. Орон зайн 3 хэмжээс, цаг хугацаа, дээр нь гравитацын буюу таталцлын хүч, хурднаас хамаарсан хэмжигдэхүүнийг оролцуулаад ертөнцийг 6 хэмжээст огторгуйг бодитоор тооцоолж чадаж байна гэж ойлгож болмоор. Тэгвэл онол нь гарчихсан байгаа 11 хэмжээст огторгуйд жишээ нь 7, 8 .. дах хэмжээсүүд юу юу байж болох вэ?

Barimalch хариулав... 6/28/12, 12:04 PM

11 hemjeest ogtorguid bidnii odoogiin mederch baigaa 3 hemjeest n mash yavtsuu bolj medregdehiig bodoltsoj uzeh heregtei l dee. Tegeed ch olon hemjeest ogtorguid tsag hugatsaa bol utgaa aldana gesen oilgolt mash huchitei tarhaj baigaa. Tehleer 1 shuluunaar molhoj yavdag otnuud bidnii alhdag, ongotsoor nisdeg, seldeg amidrah hemjeestiig tosoolj medehgui shig 3 hemjeesiin otnuud bid nar 11 hemjeestiin amidrah asar tom zuiliig tosoolhod amargui l dee.

Anonymous хариулав... 7/7/12, 9:05 PM

medeej 3-aas iluu hemjees bj bolno. odoogoor bidnii tovshind l 3 hangalttai sanagdaad bgaa bolhoos.

хариулах...

Шинжлэх ухаан гэж хүн ойлгохын аргагүй толгой эргүүлсэн юм байх юм. Энгийн байх хэрэгтэй.

хариулах...

Яасан сайхан блог вэ

хариулах...

bidnii gadaad orchnoo (delhii bish) mederch baigaa yum maani zovhon gerel shuu dee getel gerel maani duriin obyektiin noloogoor hugardag udaan gee l naidvargui zuil baigaa shd bid zovhon gerel tsatsargagch biytuudiig l hardj bgaa tegeheer gadaad orchnii talaarhi oilgolt medeej ih yavtsuu baij taarah geed baigaan. Ene ch yahav yamar uchriig ni bidnii uyed olohgui baih. Gehdee nadad bol har nuhen dotor baina gedeg ih taalagddag yagaad gevel neej l chadval bidnii biye dotor ch yortonts orshij baigaa buhel buten eko system ternees tsaash yu baigaag chotgor buu med atom dotor heden nohduud duran hiitsen manai yortonts aguu yum aa gee l suuj baihiig uguisgehgui l baih bugd l ergeldee l baigaa gedeg l yoronhiidoo oilgogdoj baina atomoos har nuh galaktik gee l bugd l ergee l ergee l baigaam daa

хариулах...

Ene shinjilex uxaan, burxan 2-g chutgur avaasai ;-))))) tegvel yu ch ugui xooson ruugaa ergeed ochino amar zugeer :-))))) blogiig xutlugch bolon comment bichsen xumuusiig bishirch bna shuu Odoo bidend yag iim shinjilex uxaanch, ex survalj ni todorxoi, unen zuv medeelel xeregtei baigaa ni xaragdaj baigaa Bugd zuvshuurux baix... busad site deerx commentuud unexeer setgel uvdmuur shuu tee?! neg negiigee bainga doromjilson, xaraaj zuxsen.... Xamgiin suuld xelexed tolgoi ni nad shig xooson xumuus baival iishee orj jaaxan ch gesen gegeereerei bidend ex xel deeree iim medeelel avax taatai bna Ene door baigaa site ruu orj uzeegui xumuus baiva orj uzeerei www.odonoron.worldexpress.com bas negen mongol zaluu xutuldug yum bna Xarin bitgii ene 2 site-g xartsuulaad xoorond ni sain muu geed alaldaad nuguu balai muuxai muuxa commentuudaa bicheed baigaarai!!!!!! Zugeer medeelluudiig ni unsh xeregteigee av!!!!! Amjilt xusie

хариулах...

Сэтгэгдэл үлдээх