"Их тэсрэлт болоход бурханы оролцоо шаардлагагүй байсан"

"Их тэсрэлт болоход бурханы оролцоо шаардлагагүй байсан" хэмээн астрофизикч эрдэмтэд мэдэгдэж байна. "Гэхдээ энэ нь бурхан оршин байгаа эсэхийг ор тас үгүйсгэсэн хэрэг биш бөгөөд орчлон ертөнцийн үүслийн асуудал бурхантай хамааралгүйгээр тайлбарлагдах боломжтой" хэмээн энэ сарын 23-нд зохион байгуулагдсан SETICon 2 хурлын хэлэлцүүлгийн үеэр Калифорнийн их сургуулийн одон оронч, профессор Alex Flippenko илтгэлдээ дурджээ.

Уг хурлаар эрдэмтэд, уран зөгнөлт зохиолчид, сонирхогчдыг хамруулан хүн төрөлхтний ирээдүй, сансарын аялал, ёс суртахуун болон философийн асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Flippenko-ийн хэлсэнээр "13.7 тэрбум жилийн өмнө болж орчлон ертөнцийг үүсгэсэн Их тэсрэлт нь хүчин төгөлдөр физикийн хуулиудын хүрээнд явагдсан" байна. Өөрөөр хэлбэл физикийн хуулиуд нь орчлон ертөнцийг үүсгэх хангалттай нөхцөл юм.

Үүнээс гадна квант механик нь хачин жигтэй "ертөнц" бөгөөд атомын түвшинд квантын дурын хэлбэлзэл (fluctuation)-ийн үр дүнд оргүй хоосноос матери болон энерги үүсч болно гэж үздэг. Мөн энэ нь асар том зүйлсийг ч бүтээхэд хүргэж болох юм. Тус хуралд оролцсон одон оронч Seth Shostak "квант механикийн хэлбэлзэл нь орчлон ертөнцийг үүсгэх бүрэн боломжтой" гэжээ. Тэрээр; "хэрэв та яг энэ өрөөнд, орон зай, цаг хугацааг зөв зохистой чиглэлд мушгин эргүүлбэл бүхэл бүтэн шинэ ертөнцийг ч бий болгож чадна" гэсэн байна.

Дашрамд дурдахад эрдэмтэд орчлон ертөнцийн гарал үүслийг шинжлэх ухааны онолын үүднээс тайлбарласаар ирсэн. Үүний нэг жишээ нь орчин цагийн нэр хүндтэй онолын физикчдийн нэг Стивен Хаукинг юм. Тэр 1988 онд бүтээсэн "Цаг хугацааны товч түүх" номоо орчлон ертөнц үүсч бий болоход бурхан нөлөөлсөн эсэхийг эрэлхийлсэн өнгө аястайгаар бичиж байсан бол 2010 онд бичсэн "Агуу загвар" номондоо бурханы оролцоог үгүйсгэсэн байдаг.


эх сурвалж, space.com

,

4 сэтгэгдэл:

Бүтээгчийн тухай одоо ч маргалдсаар л байна. Тодруулбал шинжлэх ухаан энэ асуудал дээр хүч дутаж байгаа юм. Бүтээгч хэн бэ? Бүү мэд. Оноогоод заачих эзэн байхгүй явдал нь чухам ээдрээ мөн бөгөөд энэ гацаанаас ганцхан БУРХАНЫГ дурдаж байж л гарна. Үүнийг математикийн хэллэг шилжүүлбэл Бурхан маань Х (икс). Бид Х = юу вэ гэдгийг л эрэлхийлээд байгаа үнэн. Гэвч Х= ? мэдэхгүй. Ингээд л яалт байхгүй Бурхан дээр буухаас өөр аргагүй. Нээлттэй орхигдсон энэ маргааныг Борын Аксиом гэдэг санахын. Энэ аксиомоор ухвал түүнд Бурханы тухай дурдаагүй л байгаа даа. Ямар нэгэн юмыг үл ухаж, түүний өмнө хүчин мөхөсдөөд ирэхээрээ 1000 жилээс цааших цагийн сэтгэхүй рүү хөлбөр ч өөрөө өөрсдийгөө ичим байдалд хүргэж буй өнөөгийн эрдэмтэн нэртүүд нь ингэж хүний сэтгэхүйг хойш чангаах дээрээ тулсан байна. Гэвч энэ сайн талтай ч байж мэднэ. Учир нь гэрэл мэт хурдалсан хөгжилийг сааруулах........Ингэж чадвал бидний нас баралтын тохиох цаг хоромоор болтугай хойшлох жанцантай юм.

Cаарал хариулав... 6/28/12, 11:37 PM

Их тэсрэлтийн онолыг сонгодог механик мэтийн физикийн голлох хуулиудын дагуу хялбархан тайлбарлаж болдог. Нөгөө талаас квант механикийн онолоор бас арай өөр өнцөгөөс тайлбарлаж болж байна. Гэхдээ эдгээр тайлбарууд аль аль нь бурхан буюу хэн нэгэн бүтээгч шаардлагагүй гэдгийг нотлож байна. Өөрийн чинь нэрлэж байгаагаар Борын Аксиомыг квант механикийн салбарын эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг бөгөөд энд ямар ч бурханы тухай, тэгээд нээлттэй орхигдсон асуудлын тухай яригддаггүйг сануулая. Квант механик, таталцлын онолууд хэдийгээр хоорондоо зөрчилддөг ч аль аль нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны салбарууд. Тэгэхээр нэг хэсгийг нь онцлон ялгаж элдэв нэр хоч зүүх шаардлага байхгүй. Эдгээрийн талаар санал зөрөлдөж байгаа бол нэмэлт тайлбар хүсч байна. Харин мянган жилийн цааш хөлбөрөх, хөгжлийг сааруулах, нас богиносох мэтээр блог болоод бичлэгийн агуулгатай холбоогүй, уран сэтгэмжийн тухайд бол блог эрхлэгчийн хувьд нэг их анхаарал хандуулаад байх зүйл биш гэж үзэв.

хариулах...

Neg talaar yurtunts 13.6 terbum jiliin omno ih tesrelteer uussen gedeg n asar yavtsuu onol baih l daa. Tehleer 20 terbum jiliin omno yu baisan bolhov geed boon asuudal uusne yamar neg zuil 30 terbum jiliin omno baisan uchiraas 13.6 terbum jiliin omno neg jijighen yum tesreed yurtunts uussen geed ... boon budilaan.

Jishee n 1920 on hurtel biluu Edwin Hubble anhnii tom teleskopooroo oor galaktikiig oloh hurtel delhii dayar yurtuntsud gants l galaktik bii ter n manaih gej buh akademuud huleen zuvshuursun baisan getel Hubbliin gants salmagar photo teriig n ugui hiisen.

хариулах...

Higgs Boson-ийн талаар бичээч :D

хариулах...

Сэтгэгдэл үлдээх