Google өнгөрсөн сарын сүүлээр танилцуулж байсан Google Maps Coordinate үйлчилгээг хоёр хоногийн өмнөөс албан ёсоор гаргалаа. Энэ үйлчилгээ нь ухаалаг утас болон Google Маp технологид тулгуурлаж, ажилчдынхаа байрлалыг хянах боломжийг менежерүүдэд олгож байна.
Гэхдээ үйлчилгээний байгуулагуудад ямар нэгэн асуудал гарах тохиолдолд хамгийн ойр байрлах ажилчныг богино хугацаанд илгээж, ажил үйлчилгээг цаг алдалгүй, үр ашигтай зохион байгуулахад туслана хэмээн Google шинэ үйлчилгээний зорилгыг тодорхойлж байна.
Үйлчилгээнд бүртгүүлсэн байгууллагууд веб хуудсанд нэвтрэх эрх болон ухаалаг утасны апликэшнийг хүлээн авах болно. Апликэшн програмыг ажилчдын ухаалаг утсанд суулгах бөгөөд гадаа байрлаж байх тохиолдолд тэдний байрлалын мэдээллийг тогтмол илгээдэг бол барилга байшин дотор ч байрлалыг тодорхойлох боломжтой юм.
Мөн компаниуд өөрсдийн барилга, байгууламжийн давхрын зураглалыг оруулж Wi Fi-ийн тусламжтайгаар ажилчдын байрлалыг хянах боломжтой юм. Эдгээрээс гадна хэмжилтийн болон үйлчлүүлэгч, харилцагчдын мэдээллийг оруулах боломжоор хангагджээ.
Google Maps Coordinate үйлчилгээг ашиглахын тулд 2.3, 3.0, 4.0 болон түүнээс хойших загварын андройд үйлдлийн систем бүхий ухаалаг утас, таблетууд шаардагдана. Мөн зөвхөн ажлын цагаар идэвжхүүлэн ажиллуулах боломжтой юм. Үйлчилгээний төлбөрийн хувьд ирэх 9-р сарын 1 хүртэл сард 15 доллар байна.
Үйлчилгээнд хамрагдаж буй байрлалын мэдээлэл Google-ийн мэдээллийн төвийн сүлжээнд хадгалагдана хэмээн Google компани мэдэгдэж байна. Мөн шинэ үйлчилгээгээр дамжуулан ажиллагсдад зар сурталчилгаа түгээхгүй гэжээ.
эх сурвалж, pcworld Мэдээллийн технологи
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх