Ахуйн хүрээний хяналтын камер

Maspro компани өрөөнд байрлаж буй гэрийн тэжээмэл амьтан зэрэг хөдөлгөөнт обьектүүдийг ухаалаг утас болон компьютерийн дэлгэцээр шууд хянах боломжтой камер бүтээсэн байна. Уг камерын 110 хэмийн өргөн өнцөгийн линз нь аль нэг буланд байрлуулсан ч тухайн өрөөг бүхлээр нь хянах боломжийг олгож байна. Дүрслэлийн үзүүлэлт 1МП учир обьектийн хөдөлгөөнийг автоматаар дагаж, дижитал таталт (зүүм) хийснээр дэлгэцийн гол хэсэгт байрлуулах боломжтойгоороо адил төрлийн бусад камеруудаас давуутай юм.

Мөн хөдөлгөөн мэдрэх учир гэрийм тэжээмэл амьтадаас гадна өндөр настан, бага насны хүүхдийн хөдөлгөөнийг ч хянах боломжтой. Нэг өрөөнд хэд хэдэн хөдөлгөөнт обьект байрлаж байгаа тохиолдолд "солигдох горим"-ийг сонговол тодорхой хугацааны давтамжтайгаар нэг бүрээр ээлжлэн үзүүлнэ. Хянаж эхлэх, дуусгах үйлдэл камерийн дурангийн хаалтыг хааж, нээснээр хялбар хийгдэнэ. Хөдөлгөөнөөс гадна дуу чимээ, өрөөний температурын өөрчлөлтийг хянаж тус бүр 3 графикаар 24 цагийн мэдээллийг үзүүлэх боломжтой юм

Мөн аюул осолтой орчин, тусгайлан сонгосон байрлалын фото зургийг авч и-мэйлээр илгээнэ. Үүнээс гадна ганц бие өндөр настангуудыг хянаж, тэдний бие хөдлөхөө боливол, эсвэл 3 цаг гэх мэтээр тогтоосон хугацаанд ямар нэгэн хөдөлгөөн ажиглагдахгүй бол и-мэйлээр анхааруулага илгээх боломжтой. Мөн өөр өрөөнд байгаа эцэг эхчүүд бага насны хүүхдээ хянахад ашиглах боломжтой юм. Ирэх сараас худалдаалагдаж эхлэх энэ камер 300 доллараар үнэлэгдэж байна.






эх сурвалж, diginfo

,

4 сэтгэгдэл:

Энэнээс арай өөр шийдэл бий хэхэ гэхдээ зарим функц нь байхгүй байх
Java дээр хийгдсэн Yawcam гээд програм байгаа. Вэбкам ашиглах боломжтой хөдөлгөөн илрүүлнэ, хөдөлгөөн илэрсэн үед мэйлээр зураг явуулна , эсвэл хөдөлгөөн гарах үед дохио дугаргах боломжтой , бас интэрнетээр өөр газраас шууд бичлэг харах боломжтой ,

Туршаад үзээрэй , сайн вэбкамер байхад заримдаа хамгаалалтын системрхүү болмоор санагдсан

Saruul Saku хариулав... 9/2/12, 1:45 AM

ганц сул тал нь компьютер хэрэгтэй, гэхдээ суурин компьютер эсвэл гэрт үлдээдэг зөөврийн компьютертоо ашиглаж болно л байх ,
бас ганц л вэбкамер , ip camera харж болдог олныг зэрэг удирддаг бол гоё болно доо

Saruul Saku хариулав... 9/2/12, 1:58 AM

http://www.ispyconnect.com

iim um olloo hehe

Cаарал хариулав... 9/5/12, 11:06 PM

Ерөнхийдөө бол дүрс боловсруулах програм хангамжууд маш олон төрлийн боломжуудтай болсон байна. Чиний хэлсэн шиг функцууд бүхий шийдлийг жишээ нь OpenCV ашиглаад хялбархан хийж болно. Дүрсийг жишээ нь компьютерийн камераар авч болно. Гэхдээ иймэрхүү камеруудаар хянах орчин хязгаарлагдмал, өрөөний бүх хэсгийг харуулах боломжгүй, үүнээс шалтгаалаад обьектийн хөдөлгөөнийг бүрэн дагаж чадахгүй. Энэ бүх дутагдлыг арилгасан байгаа нь мэдээнд дурдагдсан камерын давуу тал юм.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх