iPhone 5 гомдол дагуулж эхэллээ

iPhone 5 ухаалаг утсыг технологийн түүхэн дэх хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг болно гэдгийг шинжээчид батлан хэлж байгаа билээ. Гэхдээ энэ нь түүнийг төгс зүйл гэсэн үг биш юм. Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 5 сая ширхэг борлуулагдаад байгаа iPhone 5 утас анхны хэрэглэгчдийн дунд багагүй гомдол дагуулж байна.


Аливаа шинэ төрлийн төхөөрөмжүүдэд үйлдвэрлэлийн алдаа хэдий хэмжээтэй гарахыг урьдчилан тооцоолох боломжгүй. Нийт бүтээгдэхүүний 1% нь үйлдвэрлэлийн шатны ямар нэгэн согогтой гэж үзвэл iPhone 5 утасны хувьд 50 мянган ширхэг ийм утас хэрэглэгчдийн гар дээр очсон хэрэг болох бөгөөд энэ нь тийм ч бага тоо биш юм.

Хэрэглэгчдийн гомдол саналын цөөнгүй хувийг хамгаалалт бүхий Wi Fi сүлжээнд нэвтрэх үед сүлжээнд огт холбогдохгүй байх, холбогдсон ч хурд нь хэт удаан байгаа явдал эзлэж байна. Гэхдээ удахгүй гарах програмын шинэчлэлт (update)-ийн дараа энэ асуудал шийдэгдэнэ хэмээн Apple форумд зарим хэрэглэгчид зөвлөжээ.

Дараагийн асуудал нь утасны их биед хамаарч байна. Шинэ утасны гадаргын материал зурагдахаас маш сайн хамгаалагдсан мэт харагдах боловч дэлгэцийн ойролцоох хэсгүүдийн өнгөлгөө богино хугацаанд зурагдаж, элэгдэж байгаа талаар хэрэглэгчид гомдолложээ.

Үүнээс гадна арын LED гэрлийн тархалт өргөн байгаагаас дэлгэцийн өнцөгүүдэд цагаан гэрэл харагдаж байгаа тухай гомдол гарч байна. Батерей утсанд хангалттай нягт суурилуулагдаагүйгээс сэгсрэх үед хавирч дуугарах, мөн хэдхэн цагийн дотор цэнэгээ алдаж байгаа тухай тус тус цөөн тооны хэрэглэгчид гомдоллосон байна.

Мөн Сири хэрэглэж цаг агаарын мэдээ хүлээн авах үед хотуудын мэдээг хольж хутгах асуудал гарч байна. Тухайлбал Нью-Иорк хотын нэрээр хайлт хийх үед Тексас мужийн Нью-Иоркийн мэдээг гаргах гэх мэтээр адил нэртэй газар нутгийн мэдээллийг андууран гаргах тохиолдол олон байна.

iCloud үйлчилгээний багтаамжийн үнэгүй хэмжээ 20Гб байдаг бол энэ сарын эцсээр 5Гб болгон буурлахаар төлөвлөж байгаа нь хэрэглэгчдийн дургүйцлийг мөн адил төрүүлж байна. Энэ нь утасны мэдээллүүдийг нөөцлөн хадгалах (back up)-ад хангалттай хэмжээ юм, хэмжээг багасгаж байгаа нь үйлчилгээний хэт ачааллааас урьдчилан сэргийлж байгаа хэрэг хэмээн Apple компани мэдэгджээ.

Харин Apple-ийн газрын зургийн шинэ программ алдаа ихтэй байгаа нь гомдолын дийлэнх хэсгийг эзлэжээ. Үүнд зарим хотууд, барилга байгууламжууд газрын зурагт огт ороогүй, эсвэл нэршил зөрсөн, дүрсний ялгарал муу, зураг үүлэнд хаагдсан, муруйж гажсан зэрэг алдаанууд голлож байна.


Эдгээрээс гадна Швейцарийн үндэсний төмөр замын компани өөрийн галт тэрэгний буудлын билэг тэмдэг болсон цагны дизайныг хуулбарласан хэргээр шүүхэд гомдол гаргах тухайгаа мэдэгдлээ. 1944 онд зохион бүтээгдсэн уг дизайныг ашиглах талаар Apple компани урьдчилан ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэж тус компаний төлөөлөгч хэлжээ.


Мөн Самсунг компани iPhone 5 утастай холбоотой хэд хэдэн патентийн эрх зөрчигдсөн асуудлаар АНУ-ын шүүхэд шинээр гомдол гаргах тухайгаа уг утсыг худалдаанд гарахтай зэрэг шахуу мэдэгдээд байгаа билээ.

эх сурвалж, mailonline болон бусад

, ,

8 сэтгэгдэл:

Тэр газрын зураг ч гажигтай нь гажигтай болсон байна лээ. Яахнав дээ Гүүглээ хэрэглэж л байхгүй. Гүүглд хэт их мөнгө өгөөд байгаа юм шиг санагдсан юм байх даа. Бас юун бөөн бөөн доголдлууд вэ. Хүн яг захиалчаад сууж байхад чинь хэхэ.

Cаарал хариулав... 10/1/12, 6:51 PM

Газрын зургийг сайжруулах ажил тасралтгүй явагдаж байгаа гэсэн. Гажигтай утасны тухайд албан ёсоор борлуулж байгаа газрууд бол шууд сольж өгдөг. Харин албан бусаар худалдаж авдаг манайхан юуг нь сайн шалгаж авах ёстойгоо мэдэж авсан байх.

naraa хариулав... 10/2/12, 10:47 PM

5-аа өнөөдөр авлаа. Ёстой гоё юмаа. Ёстой гоё болчиж. 4,4S,5 бүгдийг нь барьж үзлээ. 5 лав үнэхээр гоё болжээ болж.

хариулах...

Энд дандаа гоё мэдээ тавих юмаа амжилТ!

хариулах...

yamar ydargaatai nurshaa orchuuldiin beeee

Cаарал хариулав... 11/4/12, 2:02 AM

ядаргаагүй, нуршуу бус орчуулдаг блогоо л олж уншиж дээ, зориуд энд орж ирж залхалгүй сэтгэгдэл үлдээх хүртлээ мэдрэлийн эсээ үхүүлэхээр шийдсэн бол блог эрхлэгчид бус, өөрт чинь л хамаарах асуудал байна!.

хариулах...

Сайхан блог байна. Танин мэдэхүй, шинжлэх ухааны талаар мэдээ их оруулж байгаарай. Би 10 жил, оюутан байхдаа хичээлдээ ЦООРСОН ОНЦ САЙН БАЙГААГҮЙ Ч шинжлэх ухаан, танин мэдэхүйг маш их сонирхож өөртөө мэдлэг хураадаг :P. Орчуулга, найруулга үнэхээр сайхан байна. Ийм блог-т л уншигч болох гэж 24 таван жил амьдарсан мэт санагдлаа. :)) Админыгаа хэт магтчихав уу даа хэхэ. Амжилт хүсье

хариулах...
This comment has been removed by the author.
хариулах...

Сэтгэгдэл үлдээх