Урт наслах нууцыг сохор номингоос эрж хайна

Энэхүү нүцгэн сохор номин хүнийг 200 наслуулах нууцыг хадгалж байна. Яагаад гэвэл түүний дундаж нас 30 бөгөөд өөрийн ойрын төрөл зүйлүүд дундаас даруй 10 дахин урт насладаг юм. Гэхдээ бие махбод нь хэзээ ч өтөлж хөгширдөггүй, насан эцэслэтлээ эд эсүүд нь шинэчлэгдэж, залуу бие галбир болон тархины чадавхиа хадгалсаар байдаг. Оксфордийн их сургуулийн эрдэмтэд энэ мэрэгч амьтны генийн мэдээлэл хүмүүст илүү урт удаан амьдрах боломжийг олгоно гэж найдаж байна.

Хулгана болон сохор номингийн төрлийн амьтадын генийн 93%-нь хүнтэй адил байдаг. "Одоогийн байдлаар 80-90-ийн хооронд хэлбэлзэж байгаа ч хүний наслалтад тогтсон хязгаар байхгүй" гэж тус сургуулийн профессор Jonathan Flint, The Sun сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Хэрэв бид хүний биологийн нууцыг таниж мэдвэл 200 хүртэл наслах боломжтой хэмээгдэх онолыг бодит байдал болгох боломжтой.

Сохор номингийн зарим онцлог чадварууд эрдэмтэдийг гайхашруулдаг. Хүйтэн цуст амьтадаас гадна тэдний бие ч бас хорт хавдарыг эсэргүүцэх онцгой чадвартай. Тэд хортой ургамлуудыг ч идэж чадна. Мөн хэт халууныг ч тэсвэрлэх чадвартай. Цорын ганц дутагдал нь ихэнх хугацааг газар дор өнгөрүүлэх учир нүдний хараа нь маш муу. Өнгөрсөн жил Ливерпулийн их сургуулийн эрдэмтэд сохор номингийн генийн бүтцийг тайлсан байна.

Үүнд тулгуурлан цаашид хийгдэх эрдэмтэдийн судалгаа түүний амьдрах чадварын нууцыг тайлна гэдэгт найдаж байгаа юм. Тус сургуулийн проффессор Joao Magalhaes "бидний судалгаа хорт хавдарыг оролцуулаад өвчин эсэргүүцэх чадвараар энэ төрлийн сохор номин бусад төрөл зүйлүүдээс яагаад ийм өндөр байдгийг ч бас хамрах болно" гэжээ. Эрдэмтэд эхний ээлжинд хөгшрөлтөөс үүдэх өвчлөлүүдээс сэргийлэх чадварыг нь танин мэдэхийг зорьж байна.



эх сурвалж, mailonline

9 сэтгэгдэл:

Энэ ёстой заваан амьтан шүү. Харахаас дотор муухайраад байдаг юм.

хариулах...

Урт наслах нууц H20 д бгаа.

хариулах...

urt naslah hereg bna uu

Cаарал хариулав... 9/10/12, 1:58 PM

байгаа болоод л судлаад байгаа биз дээ

Аглу хариулав... 9/17/12, 9:57 AM

Дэлхий даацаа дийлэхгүй ядаж байхад...

Cаарал хариулав... 9/18/12, 10:09 PM

Урт наслалтаас шалтгаалж дэлхийн хүн амын тоо өснө гэдэг юу л бол. Европын улсууд, япон мэтийн улсуудад хүн өндөр наслах тусам хүн амын тоо нь улам л цөөрч байна. Тэгээд хүн амын тоо эрс өсч байгаа улс, тивүүдэд хүний наслалт ямархуу байдгийг өөрөө тооцоод үзнэ биз.

хариулах...

сохор номин чинь үсгүй амьтан юм уу?

Cаарал хариулав... 9/13/12, 9:30 PM

Үстэй байдаг. Харин энэ төрөл нь бусдаасаа онцгой болохоороо үсгүй байдаг бололтой.

хариулах...

Ene chin angli sohor nomin shde teheer ultsan bas tsarai muutai baih n argagui

хариулах...

Сэтгэгдэл үлдээх