Онолын физикийн салбарт хувьсгал хийсэн ойлголт бол гэрлийн хурд тогтмол бөгөөд хувьсан өөрчлөгдөхгүй хэмээх харьцангуйн тусгай онол (эхний хэсгийг энд дарж уншина уу)-ын тодорхойлолт юм. Хурдыг тогтмол гэж үзвэл цаг хугацаа болон орон зайн хэмжигдэхүүн хувьсана гэдгийг бид дунд сургуулийн физикийн хичээлд үздэг хурд, зам, хугацааны хамаарлын томьёоноос хялбархан ойлгож чадна. Цаг хугацаа, орон зай хэрхэн хувьсан өөрчлөгддөг вэ.
Үүнийг ойлгоход гэрлийн цаг хэмээх төхөөрөмжөөр ажиглаж болох сонирхолтой үзэгдэл туслана. Гэрлийн цаг нь гэрэл үүсгэгч болон түүнийг хүлээн авагч тольноос бүрдэнэ. Үүсгэгчээс гарсан гэрэл толинд хүрэхэд 1 секундийн хугацаа зарцуулдаг хэмээн тооцоё. Туршилтын хүрээнд гэрлийн цагийг сансарын хөлөг болон ямар нэгэн гариг дээр тус тус байрлуулжээ.
Сансарын хөлөг хөдөлгөөнгүй байрлаж байгаа тохиолдолд гэрлийн цагны үүсгүүрээс гарсан гэрэл гариг дээрх цагтай адил 1 секундийн хугацаанд толинд хүрнэ. Дараа нь хөлгийг тодорхой хурдаар хөдлөж байх үед туршилтыг давтан явуулая. Сансарын хөлөг дотор зорчиж буй хүн гэрэл мөн адил 1 секундын хугацаанд толинд хүрч байгааг ажиглана. Харин хөдлөж буй сансарын хөлөг дотор байрлах гэрлийн цагийг гариг дээрээс ажиглавал ямархуу дүр зураг харагдах бол.
Өөрөөр хэлбэл гариг дээр 1 секундын хугацаа өнгөрсөн байтал сансарын хөлгийн цаг хугацаа 1 секундээс бага байгаа нь гариг дээрх хүнд ажиглагдана. Энэ бол хөдлөж буй биетийн хувьд цаг хугацаа харьцангуй удаан өнгөрдгийн илэрхийлэл юм. Сансарын хөлгийн цаг хугацаа гаригийнхаас удаан байгааг гариг дээрх ажиглагч гэрлийн цагны тусламжтайгаар ажиглаж чадлаа. Харин сансарын хөлгийн зорчигчийн хувьд бүх зүйл хэвийн мэт санагдаж, гэрэл толинд хүрэхэд 1 секундын хугацаа зарцуулна.
Дараагийн удаад хөдлөж буй сансарын хөлгөөс гариг дээрх гэрлийн цагийг ажиглая. Сансарын хөлөгт байрлах ажиглагчид хөлөг хөдөлгөөнгүй, харин гариг хөлгийн хөдөлгөөний эсрэг чиглэлд хөдлөж байгаа мэт санагдана. Иймд гариг дээрх цагны гэрлийн цацрагийн хөдөлгөөн, гариг дээрх ажиглагч сансарын хөлгийн цагийг ажигласантай адил хэлбэртэй харагдана. Хөлөгт байрлах ажиглагч гариг дээр цаг хугацаа удаан өнгөрч байгааг ажиглах болно.
Бид цаг хугацаа хувьсан өөрчлөгддөг гэдгийг мэдэж авлаа. Тэгвэл орон зайн хэмжигдэхүүн ямар хэлбэрээр өөрчлөгддөг бол. Үүнийг ойлгохын тулд туршилт хийе. Цагийн механизм бүхий тэсрэх бөмбөг байрлуулсан сансарын хөлөг нэгэн гаригаас дэлхий рүү нисчээ. Гариг болон дэлхийн хоорондын зай гэрлийн 1 жил бөгөөд хөлөг гэрлийн хурдаар хөдлөнө хэмээн тооцоё. Бөмбөг дэлхийн цаг хугацаагаар яг 1 жилийн дараа дэлбэрнэ. Харин цагийн механизмийг аюулгүй болгох төхөөрөмж зөвхөн дэлхийд бий. Сансарын хөлөг эсэн мэнд ирж чадах болов уу?
Хөлөг 1 жилийн дараа яг дэлхийд ирэх мөчид дэлбэрэх мэт санагдаж магадгүй. Бид хөдөлж буй биетийн цаг хугацаа удааширдаг гэдгийг мэднэ. Иймд дэлхийгээс харвал сансарын хөлөгт мөн адил цаг хугацаа удааширна. Хэдийгээр дэлхий дээр нэг жилийн хугацаа өнгөрсөн байлаа ч сансарын хөлөг дээр 1 жилээс хамаагүй бага хугацаа өнгөрөх учир бодит байдалд хөлөг дэлбэрэлгүйгээр дэлхийд ирж чаджээ. Дэлбэрэх бөмбөг бүхий сансарын хөлгийн жишээ бидэнд орон зайн нууцыг нээж өгнө.
Энэ удаад уг сансарын хөлгийн нисгэгчийн байр сууринаас ажиглая. Хөлөг дэлхийн нэг жилээс богино хугацаанд дэлхийд хүрсэн мэт түүнд санагдана. Үүнийг дэлбэрээгүй бөмбөг ч нотлоно. Дэлхийд хүрэхэд зарцуулсан хөлгийн цаг хугацаа 1 жилээс богино байсан гэдэг нь юуг илэрхийлэх вэ. Энэ нь нөгөө талаас хөлгийн нисгэгчдийн хувьд дэлхий хүртэлх зай богиноссоныг харуулна. Дэлхийгээс харахад хэдийгээр 1 гэрлийн жилийн зай боловч нисгэгчдийн хувьд илүү богино зайг туулжээ.
Хөдлөж буй биетээс харахад хөдөлгөөнгүй биетийн цаг хугацаа удааширна. Харин өөрийнх нь цаг хугацааг эсрэг тал (хөдөлгөөнгүй)-аас ажиглахад мөн л удааширч богиноссон байна. Цаг хугацаанаас гадна орон зай ч бас агшина. Гэтэл орчлон ертөнцөд хөдөлгөөнгүй зүйл гэж үгүй. Дэлхий нарыг тойрч эргэнэ, нар сүүн замын төвийг тойрч эргэнэ, галактикууд ч бас өөрсдийн бие даасан хөдөлгөөнтэй. Эдгээрийн аль нэгийг сонгон авч цаг хугацаа болон орон зайн стандарт тогтоох боломжгүй. Бүх зүйлс бие биетэйгээ харьцангуйгаар өөр өөрсдийн замаар хөдөлж байдаг. Ертөнцөд туйлын цаг хугацаа, орон зай гэж үгүй, бүх зүйлс харьцангуй ажээ.
үргэлжилнэ Одон орон, Физик
18 сэтгэгдэл:
гоё
wow
thaks
чи шүү залуу минь. орчуулга чинь бүр л сайн болж байна.
Хэрвээ бид гэрлийн хурдны 90%тай тэнцэх хөлөг онгоцонд суугаад дэлхийн цагаар 20 жилийн дараа огторгуйд аялаад ирвэл бид ердөө 2 нас л нэмсэн байх юм уу?
тийм юм байна ххэ
Тэгэхээр гэрлийн хурднаас илүү хурдан зүйл байхгүй гэсэн үг үү? Бүүр байх боломжгүй!
Аан зөв.Маш гоё блог байна.
Саяны хэлдэг харицангуй хурдны талаар мэдээлэл оруулж өгөөч болох уу? маш сонирхолтой байнаа хэхэ
ойлгохгүй байсан зүйлээ одоо л ойлголоо. Бичсэн зүйлийг нь ойлгохгүй мунгинаж байхад олоод нээчихдэг А.Эйнштейн үнэхээр хосгүй эрдэмтэн юм.
Өөрөөр хэлбэл гариг дээр 1 секундын хугацаа өнгөрсөн байтал сансарын хөлгийн цаг хугацаа 1 секундээс бага байгаа нь гариг дээрх хүнд ажиглагдана. Энэ бол хөдлөж буй биетийн хувьд цаг хугацаа удааширдаг гэдгийн бодит нотлогоо юм.
Хөдлөж буй биетийн хувьд хөдөлгөөнгүй биетийн цаг хугацаа удааширна. Харин өөрийнх нь цаг хугацаа богиносно.
энэ 2 мөрд бичсэн зүйл хоорондоо зөрчилдөөд байх шиг..
Гэрлийн хурднаас их хурдыг олж чадвал цаг хугацаагаар аялах боломжтой юу хэхэ
tsag hugatsaagaar ayalj boldog gevel ongorsonruu aylj boloh uu esvel zovhon ireedui ruu aylahuu
Сэтгэгдэл үлдээх