Сонигийн алдагдал 75%-иар буурна

Сони компаний ирэх 4 - 12 сарын нийт алдагдлын хэмжээ 75%-иар буурч, оны эцсийн дүнгээр ашигтай ажиллах төлөвтэй байна. Үүрэн төхөөрөмжүүд, киноны салбарын хэрэглээний өсөлт болон LCD дэлгэц, видео тоглоомын төхөөрөмжийн худалдааны бууралтыг тогтоон барьсан явдал нь нийт борлуулалтын хэмжээг 3.6 %-иар нэмэгдүүлэн, 5.07 их наяд иен (54.17 тэрбум доллар)-д хүргэнэ хэмээн тус компани мэдэгдэв.

Мөн сүүлийн саруудад иений ханш тогтвортой буурч байгаа нь санхүүгийн баланс ашигтай гарахад ихээхэн нөлөөлсөн гэдгийг ч онцолж байна. Япон улсын үйлдвэрлэлийн салбарын "толгойны өвчин" болоод байсан иений ханшны өсөлт нь компаниудын гадаадад өрсөлдөх чадварыг бууруулж, их хэмжээний алдагдалд ороход хүргэж байсан юм. 2011 оны эцсээр 1 доллар 75 иентэй тэнцэж дээд амжилт тогтоож байсан бол өнгөрсөн мягмар гаригийн азийн зах зээлийн ханшаар 93.58 иен болоод байна.

Сони компани ирэх 12 сар хүртэлх 8 сарын хугацаанд алдагдлын хэмжээ 201.4 тэрбум иенд хүрнэ хэмээн оны эхээр тооцоолж байсан бол иений ханшны уналтын нөлөөгөөр 50.9 тэрбумд хүрч буурна хэмээн тооцжээ. Харин ирэх 3 сар хүртэлх санхүүгийн жилд 6.6 их наяд иений борлуулалт хийж, иений ханшны "тааламжтай" уналтын ачаар 20 тэрбум иений ашигтай ажиллах төлөвтэй байна.

Тус компани хэрэгжүүлж буй зохион байгуулалтын өөрчлөлтын төлөвлөгөөний дагуу Манхаттен дахь оффисын барилгаа 1.1 тэрбум доллараар худалдах тухай өмнө нь мэдэгдэж байсан. Уг төлөвлөгөөний хүрээнд хэдэн мянган ажлын байрыг цомхотгон, химийн салбар үйлдвэрийг зарж, камер болон Олимпус компанитай хамтарсан эмнэлгийн төхөөрөмжийн технологид 50 тэрбум иений хөрөнгө оруулалт хийх юм.

Иений ханшны өсөлтөөс үүдэн голлох экспортын зах зээл буурсанаас Японы электроникийн компаниуд их хэмжээний алдагдалд орж байсан юм. Мөн телевизорийн үйлдвэрлэл зэрэг салбарт гадаадын компаниудтай хийж буй ширүүн өрсөлдөөн, стратегийн шинж чанартай алдаанууд нь санхүүгийн байдал хүндрэхэд тус тус нөлөөлжээ. Эдгээрээс гадна газар нутгийн маргаан сэргэснээс үүдэн Хятадын хэрэглэгчид Япон улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэглээнд хязгаарлалт тогтоосан явдал ч бас нөлөөлөв.

Харин Шарп, Панасоник компаниудын нийт алдагдал өнгөрөгч 12 сар хүртэлх 9 сарын хугацаанд 11 тэрбум долларт хүрсэн тухай мэдэгдэж байсан боловч санхүүгийн байдал нь мөн адил сайжирч байгааг онцолж байна. Сони компаний хувьцааны ханш өнгөрсөн жил 1000 иенээс буурч, волкман тоглуулагч худалдаалж эхэлсэн үеэс хойших хамгийн доод хэмжээнд хүрээд байсан бол өнгөрөгч мягмар гаригийн Токиогийн бирж дэх хаалтын ханш нь 1519 иенд хүрчээ.


эх сурвалж, physorg

,

2 сэтгэгдэл:

Ene gar utasnii kamer saijiranguut delhiin kamer uildverledeg buh kompanuid hund tsohiltond orood baigaa yumuu. Nikon ch gesen hund baidaltai baigaa yum bilee. Gar utsaaraa humuus HD video avaad setgel hangaluun baigaa.

Cаарал хариулав... 2/13/13, 2:13 AM

Харин тийм, ямар сайндаа л камерийг ай под шиг, таблет шиг, ухаалаг утас шиг болгохов дээ.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх