Ухаалаг утсыг 5 секундэд цэнэглэх технологи бүтээжээ

Калифорнийн их сургуулийн судлаачид ухаалаг утаснаас авахуулаад цахилгаан автомашиныг ч 5-хан секундэд цэнэглэх чадвартай шинэ төрлийн батерейн технологи бүтээсэн байна. Микро хэмжээст графенд суурилсан супер багтаамж хэмээн нэрлэгдэх шинэ батерей уламжлалт батерейтэй харьцуулахад хэдэн зуугаас мянга дахин хурдан цэнэглэгдэх чадвартай ажээ. Графен нь нүүрстөрөгчийн нано хоолойтой адил цахилгаан болон бусад шинж чанараар гайхалтай материал бөгөөд нүүрстөрөгчийн хоёр хэмжээст ялтас хэлбэрийн бүтэцтэй юм.

Нэг атомын хэмжээс бүхий графений давхаргаас бүрдэх шинэ батерейг хялбар аргаар үйлдвэрлэж, ямар ч төрлийн төхөөрөмжид ашиглан, тэдгээрийн овор хэмжээг хангалттай багасгах боломжтой юм. "Судлаачид энерги хадгалах төхөөрөмжийг электрон сүлжээнд нэгтгэхийг оролдсоор ирсэн боловч энэ нь төхөөрөмжийн овор хэмжээг жижигрүүлэх зорилгод саад болдог" хэмээн Калифорнийн их сургуулийн профессор Ричард Кэйнер хэлжээ. Графен төрлийн багтаамжын өмнөх загвар нь сэндвичийн талхны зүсэм мэт давхарласан бүтэцтэй байсан бөгөөд электрон сүлжээнд ажиллах боломжгүй байв.

Бусад уламжлалт микро багтаамжийг үйлдвэрлэхэд хэт нарийн ажиллагаа шаарддагаас бүтээгдэхүүний өртөгийг бууруулах боломжгүй гэдэг нь батлагдаж, энэ шалтгаанаар нийтэд түгж чадаагүй байна. Харин шинэ микро багтаамжийг LightScribe мэтийн ердийн DVD бичигчийн тусламжтайгаар маш хямд өртөгөөр үйлдвэрлэх боломжтой юм. Нэг DVD-ний хэмжээ бүхий ялтасанд 100 гаруй ийм микро багтаамжыг ердөө 30 минутын хугацаанд үйлдвэрлэдэг байна. Үүний тулд нимгэн хуванцар ялтсан дээр түгээмэл худалдаалагддаг дундаж үнэ бүхий графиний оксидыг байрлуулж, DVD бичигчийн лазераар шарахад хангалттай.

"Хэрэв хүсвэл ийм батерейг гэртээ ч үйлдвэрлэх боломжтой" хэмээн Кейнер нэмж хэлжээ. Шинэ батерейг нугалж мушгих боломжтой учир уян хатан дэлгэц, телевизор, электрон цаас, хувцасанд байрлуулах электрон төхөөрөмжүүдэд ч ашиглахад тохиромжтой. Мөн нарны зайн элементийн ард байрлуулах боломжтой. Судлаачид графений микро багтаамжыг их хэмжээгээр үйлдвэрлэхээр компаниудтай ярилцаж байгаа юм байна.


Дашрамд дурдахад өнөөдөр ухаалаг утас зэрэг зөөврийн төхөөрөмжийн батерейн цэнэг хадгалах чадвар ямар ч хэрэглэгчийн хувьд хамгийн их тулгамдсан асуудал нь байсаар байна. Иймэрхүү шинэ төрлийн технологи уг асуудлыг шийдвэрлэхээс гадна төхөөрөмжийн овор хэмжээг багасгах боломжийг олгож, ухаалаг нүдний шил зэрэг жижиг оврын шинэ шинэ төхөөрөмжийг бидний гарт ирэх хугацааг богиносгох нь мэдээж. Гэхдээ найдвар төрүүлсэн шинэ технологийн мэдээлэл гардаг боловч зарим нь усанд хаясан чулуу мэт сураггүй болж, хувь заяа нь хэрхсэн тухай мэдээлэл үйлдвэрлэлийн нууц болон бусад шалтгаанаар тэр болгон дуулддаггүйг сануулахад илүүдэхгүй бизээ.

эх сурвалж, mailonline болон worldindustrialreporter

,

4 сэтгэгдэл:

Yur n zaig ih saijruulah tsenegee hadgalah hemjeeg n olon dahin ihesgeh neeltuud ih gardag harin gazriin tostoi ulsuud ba tiim korporatsuud tedgeeriin patentiig n avaad olon arvan jileer darj oorsdiinhoo gazriin tosnii noyrhloo hadgalah burangui zuils baruund ih baina gesen medeelel baigaa. Hamgiin tod jishee Exxon corp. baina. Minii medhiin 3-4 tiim medeenuud 5-6 jiliin omno yarigdaad odoo bugd chimeegui bolchloo.

хариулах...

hervee ene baterei chin garuul electro mashin garchihin bishuu
harin newtiihan hezeech ingehiig husehgui bhaa

Cаарал хариулав... 4/24/13, 12:15 AM

newtiihan хайбрид машиныг түгэн дэлгэрүүлэхийг "хүсэхгүй байгаа" шиг үү?

хариулах...

micro-supercapacitors буюу супер конденсатор гэдэг электроникийн төхөөрөмж. Супер багтаамж гэж хэлж болохгүй шүү.Одоогийн ердийн конденсаторууд 10000мФ багтаамжаас хэтрэхгүй байгаа.Энэ супер конденсатор хийгдвэл батарей,аккумулятор бараг хэрэггүй болно гэсэн үг дээ.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх