Хар нүхний эргэлтийн хурдыг тодорхойлжээ

НАСА-гийн NuSTAR, Европын сансар судлалын агентлагийн XMM-Newton рентген туяаны телескопын тусламжтайгаар манай нарнаас 2 сая дахин том хэмжээ бүхий аварга хар нүхний эргэлтийн хурдыг хэмжиж, эцсийн байдлаар нарийвчлан тогтоосон байна. Биднээс 65 сая гэрлийн жилийн зайд, NGC 1365 галактикийн төвд байрлах аварга хар нүх бараг л гэрлийн хурдаар эргэлддэг ажээ. Энэ судалгаа Эйнштэйний харьцангуйн онолын шинэ нотолгоо болж байгаагаа онцлог юм.

Хар нүхэнд сорогдож буй матер түүнийг тойрон эргэлдэж эхэлнэ. Улмаар түүний "оршихуйн хязгаар"-т хүрэхийн өмнөхөн их хэмжээний рентген туяаг ялгаруулна. Хар нүхэнд матер, гэрэл сорогдон унах бүс буюу эргэлт буцалтгүйн хязгаар нь түүний эргэлтийг тодорхойлдог бол ялгарч буй рентгэн туяаг сансарын үүл, болон тоосонцорын цаанаас ч илрүүлэх боломжтой байдаг нь судалгааны үндэс болжээ.

"Бид хар нүхний амсарын ойролцоо эргэлдэж буй материйг түүний ялгаруулах рентген туяагаар нь илрүүлж чадна, мөн хар нүхний асар их хэмжээний татах хүчний нөлөөгөөр гуйвж дайвалзаж буй бөөмсийн хөдөлгөөнийг тодорхойлох боломжтой" хэмээн Калифорнийн технологийн хүрээлэнгийн шинжээч, NuSTAR-ийн судалгааны багийн гишүүн Фиона Харисон хэлэв.

Харин Харвард Смитсониэний Астрофизикийн төвийн Гуйдо Рисайлити "энэ удаагийн судалгаа хар нүхний эргэлтийг анх удаа зөв тодорхойлсон явдал боллоо" гэжээ. Нарнаас хэдэн сая хэдэн, тэрбум дахин том хэмжээ бүхий аварга хар нүхнүүд эрт цагт жижигхэн "үр хөврөл"-өөс үүсдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам галактикийн одод, тоосонцорууд, мөн бусад галактиктай мөргөлдөх үед хар нүхнүүдийг сорж аажим томордог.

Тэгвэл "хар нүхний эргэлт нь галактикийн ой дурсамж, түүхийн бичээс юм, мөн хар нүхийг эмх цэгц бүхий өсөлтийн тодорхой үе шатуудыг дамжин томорсоор ирсэн, өөрөө хэлбэл түүний өсөлт нь олон тооны санамсаргүй үйл явдлын цуглуулага биш гэдгийг түүний эргэлт илтгэж байна" хэмээн Гуйдо Рисайлити хэлжээ. Судалгааны баг цаашид судалгааг үргэлжлүүлэн хийж, NuSTAR, XMM-Newton телескопуудын тусламжтайгаар хэд хэдэн аварга хар нүхийг тогтмол ажиглах замаар цаг хугацаа өнгөрөхөд тэдгээрийн эргэлтийн хурд хэрхэн өөрчлөгддөг болохыг тодорхойлохоор төлөвлөж байна.

Тойрон эргэлдэгч матерүүд рентген туяа ялгаруулж буй, нарнаас сая, тэрбум дахин том хэмжээ бүхий аварга хар нүхний төсөөлөл зураг

Хоёр телескоп рентген туяаны гэрлийн өөр өөр спектрийг тодорхойлдог

Рентген туяаны гэрлийн спектр болон энергиэр хар нүхний ойролцоох орон зай цаг хугацааны гажилтыг тодорхойлж эргэлтийн хурдыг хэмждэг

XMM-Newton телескопоор авсан NGC1365 галактикийн гэрлийн хэт ягаан туяаны зураг

эх сурвалж, jpl nasa

9 сэтгэгдэл:

Ёстой сонирхолтой мэдээлэл байна

хариулах...

Heden sariin umnu bas het avraga biyetei har nuh ilruulsen gesen barag heden gerliin jiliin hemjeetei tom yum gesenuu onoliin huvid baih bolomjgui avraga yumnuud ogtorguid baina gesen googledeheer ayndaa garna.

Хөгжүүлэгч хариулав... 3/1/13, 7:40 PM

Гэрлийн жилийн хэмжээтэй гэдэг чинь одоо юу вэ пээ.

Cаарал хариулав... 3/2/13, 3:50 PM

"Орчлон ертөнцөд байж болох хамгийн том зүйлийн хэмжээ 1,2 тэрбум гэрлийн жилээс хэтрэхгүй гэж эрдэмтэд үзэж, тооцоолж байж. Тэгтэл уртаашаа 4 тэрбум гэрлийн жил, өргөөшөө 1.6 тэрбум гэрлийн жилийн хэмжээ бүхий 73 квазараас бүрдэх аварга нэгдэлийг илрүүлсэн байна. Манай галактик уртаашаа 100 мянган гэрлийн жил, манай хөрш Адагчуулганы мананцар 2.5 сая гэрлийн жил гэхээр шинэ нээгдсэн квазарын бүлэг хэр зэрэг аварга том болохыг төсөөлж болно" гэж space.com сайт мэдээлсэн байна. Квазар нь бидэнд харагдах хамгийн алсын биет бөгөөд яг юу гэдгийг нь тодорхойлж чадаагүй байгаа. Хэт алс холын галактикийн төвд байрлах хар нүх, түүнд сорогдож буй гаригууд байж магад гэж таамагладаг. Мөн их хэмжээний радио долгион үүсгэдэг гэнэ.

temuge ochgerel хариулав... 5/17/13, 9:31 AM

ted sain erdemted ch gesen iim zuiliig todorhoiloh bolomjgui

хариулах...

Сансар огторгуй чинь хязгааргүй юм биш үү . Гэхдээ бидний төсөөлснөөс том байхыг үгүйсгэхгүй :D

хариулах...

Хар нүх бүр ойрхон 1.5 гэрлийн жилийн зайд байна гээд мэдээлэл гарсан байна лээ ер нь тэгээд хаа сайгүй л байж байдаг эд юм шиг байгаан. Би бодохдоо орчлон ертөнц нэг дэлбэрээ л буцаж хар нүхнүүдээрээ бүгдийг нь сороо л эцэстээ нэг хар нүх болоо л ахиа л биг банг болоо л байж байдаг юм уу гэж бодоод байгаа. Бид бол тэр дэлбэрэлтээс дэлбэрэлт хоорондын мөчлөгт амьдарч байгаа эцсийн бүтээгдэхүүнүүдийн нэг байх тэгээ л ахин дахин үүсэж мөхөж байдаг эгэл хэсэг.

хариулах...

iim torliin medeelel-g eh heldeeree unshih ih taatai bna.
sansar ogtorguin talaar ih-g oruulaarai. amjilt !!!

хариулах...

Сэтгэгдэл үлдээх