Бостоны сэжигтнүүдийг илрүүлэхэд технологи туслажээ

Сүүлийн 10-аад жилийн хугацаанд америкийг хамгийн их донсолгосон үйл явдалд тооцогдож байгаа Бостоны дэлбэрэлтэд сэжиглэгдэгсдийн дүрс бичлэгийг хэрэг явдлаас хойш 3 хоногийн дараа олон нийтэд танилцуулсан билээ. Гэмт хэргийн сэжигтнүүдийг ийнхүү богино хугацаанд илрүүлэхэд технологи голлох үүрэг гүйцэтгэжээ.

Фото болон видео камерийн бичлэгүүдэд тулгуурласан дүрс таних, боловсруулах технологийн боломжууд зарим талаар хүний харааны мэдрэмжид дүйцэх түвшинд хүрээд байна. Өмнө мэдээлж байсан хүний нүүр царай, үйл хөдлөлийг таних системүүд иймэрхүү боломжуудийн жишээ юм.

Америкийн олон нийтийн үндэсний радиогийн мэдээлснээр марафон гүйлтийн үеийн хэрэг явдалтай холбоотой терабит хэмжээ бүхий дүрс бичлэг болон фото зурган мэдээллээс сэжигтнүүдийг эрж хайх шаардлага хууль сахиулагчдад тулгарсан байна. Ийм хэмжээний мэдээлэлд компьютерийн туслалцаагүйгээр, зөвхөн хүний хүчээр боловсруулалт хийвэл хэдэн жилийн хугацаа шаардагдах болно.

Иймд сэжигтнүүдийг илрүүлэхэд хамгийн сүүлийн үеийн дүрс боловсруулах програм хангамжийг ашигласан байна. Ийм програм хүнээс дутахгүйгээр хэрэгтэй дүрсийг видео бичлэгээс ялгаж чаддаг ажээ. Тухайлбал "баруун зүг руу явсан бүх улаан машиныг харуул гэх мэтийн даалгаврыг гүйцэтгэж чадна" хэмээн хамгаалалтын програм хангамжийн  3VR компаний захирал Аал Шип ярьсан байна.

Мөн програм хангамж тухайн өдрийн дүрс бичлэгүүдээс зөвхөн хар, цагаан малгай бүхий сэжигтнүүдийг эрж олох боломжтой. Тухайлбал 3VR компаний програм өндөр нягтрал бүхий видео бичлэгээс тодорхой нас, хүйсийн хүнийг таниж, дагах чадвартай юм.

Хяналтын камерүүд, тэдгээрийн програм хангамж тун удахгүй шаардлагатай өндөр түвшинд хүрэх төлөвтэй байна. Одоогоор хөгжүүлэлтийн шатанд байгаа BRS Labs програм гэхэд л ямар нөхцөлд хүний ямар үйлдэл хэвийн байж болохыг ажиглаж танихад суралцах чадвартай болгохыг зорьж байна. Ийм програм нь эд зүйлсийг орхих, дороо эргэж тээнэгэлзэх мэтийн хүний хэвийн бус хөдөлгөөнийг таних чадвартай байх ажээ.


эх сурвалж, popsci

,

3 сэтгэгдэл:

энэ тэхнологиос гадна хүмүүсийн утас камераар авсан зургууд их хэрэг болсон гэсэн

Cаарал хариулав... 4/29/13, 12:24 AM

Тэр терабит хэмжээтэй мэдээлэлд хүмүүсийн утас камераар авсан зургууд бас багтаж байгаа юм гэсэн гэсэн.

хариулах...

3VR компаны хувд маш том сурталчилгаа болжээ

хариулах...

Сэтгэгдэл үлдээх