Аалзан робот тоглоом бүтээжээ

Хонконгийн Робагтикс компани Т8X хэмээх аалз хэлбэрийн робот тоглоомын шинэ загварыг бүтээсэн байна. Шинэ загвар нь яг л амьд аалз мэт сэтгэгдэл төрүүлдэгээрээ онцлогтой юм. Түүний их биеийн зураг төслийг CAD програм хангамжийн тусламжтайгаар бүтээж, 3D принтерээр хэвлэж үйлдвэрлэсэн байна. Хуванцар хэсгүүдийг илүү хямд өртөг бүхий цутгалтын технологи ашигласан бүтээсэн тул өртөгийг хямдруулахад нөлөөлжээ.


Мөн XBee утасгүй холбооны технологи, хүртэхүйн мэдрэгч, их биед суурилуулсан цэнгэлэх төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Аалзыг өмнөх загварын адил 26 ширхэг серво моторын хүчээр хөдөлгөнө. 8 хөлийн тусламжтайгаар алхаж, эргэх хөдөлгөөн хийхээс гадна робот бүжиг хийж чадвартай ажээ. Т8X робот бараг бүрэн хэмжээнд угсрагдсан учир хайрцагнаас гаргаад шууд тоглох боломжтой, элдэв нэмэлт програм суулгах, тохируулах шаардлагагүй.



Роботыг удирдах нэмэлт удирдлагыг 85 доллараар худалдаж авах хэрэгтэй болно. Хэдэн сарын өмнө танилцуулж байсан өмнөх загвар нь 1350 доллараар үнэлэгдэж байсан бол энэ удаагийн шинэ загварыг энэ ондоо багтааж урьдчилан захиалах тохиолдолд 499 доллараар худалдаж авах боломжтой. Т8X робот аалз арай хэтэрхий үнэтэй санагдаад байвал 250 долларын үнэ бүхий Ийций загварыг тус компани мөн санал болгож байна.


эх сурвалж, gizmag

ганцхан сэтгэгдэл:

Өө ямар муухай хэлбэр дүрстэй юм бэ. Удахгүй тагнуулч робот амьтад эргэн тойрон нисч гүйлдээд зураг хөрөг аваад байх юм байна л даа.
Нээрэн энэ 3D принтер гэж нэг сайхан юм гарчээ. Манай хөрш лабын япон профессор надад шинээр авсан принтерээрээ дунгийн гадуурх хясааг нь хэвлэж үзүүлсэн шд. Ёстой гоё юм билээ. Үйлдвэрт яагаад ч хийж чадахгүй юмыг хэдхэн минутанд хийчихэж байгаа юм чинь.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх