Бид голограм тусгал төдий зүйл үү

Таны уншиж байгаа энэ мэдээлэл, яг одоо ашиглаж байгаа компьютерээс авахуулаад энэ орчлон бүхэлдээ ердөө л голограмын тусгал гэвэл та итгэх үү. Энэ бол онолын физикч Хуан Малдесенагийн 1997 онд бүтээсэн маргаантай онол юм. Өнөөдрийг хүртэл энэ хачин жигтэй онол бодит байдалд батлагдаагүй боловч математик загвар толгой эргүүлсэн энэхүү онолыг үнэн байж болно гэж үзэхэд хүргэж байна. Уг онолоор орчлонгийн таталцал нь чичирхийлэх нарийхан утаснаас ирдэг. Утас нь энгийн хавтгай орчлонд болж буй үйл явдлын голограм тусгал байна. Мөн орчлон ертөнц орон зайн 8, цаг хугацааны 1 хэмжээстэй гэж үздэг.

Тэгвэл японы эрдэмтэд голограм орчлонгийн онол үнэн эсэхийг математик загвар ашиглан шалгахыг оролдсон тухай өгүүлэл Начур сэтгүүлд нийтлэгдсэн байна. Голограмын онол нь гурван хэмжээст огторгуйг тайлбарлахад хэрэглэгдэх бүхий л мэдээлэл буюу бидний оршин буй орчлон ертөнцийг кредит картны хамгаалалтын чип мэт хоёр хэмжээст гадаргууд хадгалагддаг гэж үзжээ. Мэдээлэл нь хүн, сүүлт од зэрэг хавтгайд нуугдсан сансарын биетийн тодорхойлолтыг агуулдаг.

Тухайлбал бүхнийг сорогч хар нүх нь бүхэлдээ гадаргын хэлбэлзэлд агуулагдана. Энэ нь тухайн объект бодит ертөнцөд оршин байхаас илүүтэйгээр бүхэлдээ санах ой, эсвэл мэдээллийн хэсэг хэлбэрээр хадгалагдана гэсэн үг. Илүү өргөн утгаар авч үзвэл бүхий л орчлон, сансарын хавтгай дахь хоёр хэмжээст бүтэц хэлбэрээр харагдах боломжтой. Энгийнээр хэлвэл бид өөр нэгэн 2D ертөнцийн 3D тусгалд амьдарч байгаа хэрэг болно. Японы Ибараки их сургуулийн професор Ёшифүми Хякүтакэ хар нүхний дотоод энергийн хэмжээг тооцоолж, энэхүү голограф онолын математик баталгааг олсон байна.

Тэрээр онцгой хар нүхний хил хязгаар болон хийсвэр бөөмийн нөлөөллийг судлажээ. Мөн таталцалгүй хавтгай орчлонд агуулагдах энергийн хэмжээг тооцоолсон байна. Хачирхалтай нь компьютер загварчлалаар онолын орчлон болон хар нүхний хил хязгаарын тооцоо таарч, орчлонгийн хоёрдмол шинж чанарын баталгаа болж байна. Харин профессор Малдесена "тусгаар мэт санагдах 2 бүсийн энэхүү тоон баталгаанд үндэслэн шинэ онолын хүрээнд бидний оршин байгаа орчлонгийн таталцлын шинж чанар хэзээ нэгэн цагт квант механикаар батлагдах найдлага төрүүлж байна" гэжээ.


эх сурвалж, mailonloine

2 сэтгэгдэл:

орчлонгийн таталцлын шинж чанар хэзээ нэгэн цагт квант механикаар батлагдах найдлага төрүүлж байна гэдэг нь супернэгдлийн онол батлагдах найдвар төрүүлж байна гэж ойлгож болох уу?

Cаарал хариулав... 12/18/13, 11:21 AM

"Голограм ертөнцийн тухай санаа сонирхолтой концепт боловч ертөнц бидний ойлгодог шиг голограм тусгал биш гэдгийг баттай хэлж чадна. 1993 онд Жерард Хүфт голограмийн зарчимыг санал болгосон байна. Сансарын орон зайн мэдээлэл нь түүнийг агуулах гадаргуу дахь мэдээллээр тодорхойлогдоно. Математикаар авч үзвэл орон зай нь түүнийг агуулах гадаргуугийн голограмаарр төсөөлөгдөж болно. Энэ санаа сонсогдож байгаа шигээ зэрлэг зүйл биш. Жишээ нь 15 км урттай зам байя. Энэ замд хурдны дээд хязгаар 60 км/ц байна. Хэрэв машин хурд хэтрүүлж байвал түүнийг тодорхойлох арга нь нийт замын уртын туршид хурдыг хэмжих явдал юм. Тэгвэл илүү хялбар арга нь зөвхөн замын эхлэл болон төгсгөл дэх хугацааны зөрүүг хэмжихэд л хангалттай. Машин замыг туулахад 10 минут хүрэхгүй хугацаа зарцуулсан бол хурд хэтрүүлсэн хэрэг болно. Голограмийн зарчим яг ийм санааг утасны онолд өгдөг байна. Зөвхөн эхлэл төгсгөл дэх цаг хугацааг хэмжиж хурдыг тодорхойлдог шиг физикикийг хавтгай дээр байрлуулбал бүхэл эзлэхүүнд байрлуулснаас илүү хялбар байх болно" гэсэн тайлбар энд гарсан байна.
Тэгэхээр сүүлчийн өгүүлбэр утасны онолын тухай биш энэ үл ойлгогдох голограм онолын тухай бололтой. Утасны онол амьдрал дээр батлагдах боломжгүй, гэхдээ онолын хувьд математикаар батлагддаг бөгөөд олон эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Энэ тухай утасны онол (төгсгөл хэсэг) бичлэг удахгүй нийтлэгдэнэ.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх