Компьютер үзэгдэхээ больж байна

Cloud computing буюу үүлэн тооцооллын тухай сүүлийн үед яригдах болсон билээ. Энэ тухай болон 2010 оны теxнологийн салбарын онцлох 10 үйл явдалын тухай өмнөх мэдээлэлд дурдагдсан, компьютер үзэгдэхээ больж эхэлсэн тухай энгийн хүмүүст ойлгомжтой дүрслэл хэлбэрээр илэрхийлэгдсэн мэдээллийг хүргэж байна. Үүлэн тооцооллын тухай эндээс дэлгэрэнгүй танилцах боломжтой.

Тун удахгүй ухаалаг гар утас, телевизор, зөөврийн компьютер зэрэг бүх төхөөрөмжүүд хэрэглээнээс гарч, тэдгээрийн орыг "хаа сайгүй тооцоолуур" эзлэх болно. Google docs-той адилаар бидний хэрэглэдэг бүх програмуудыг нэг л адил мэдээллийн асар том сангаас хүн бүрийн дэлгэц дээр татан гаргаж ирэх болно.

Одоогийн ихэнх дижитал төхөөрөмжүүд мэдээлэл хадгалах хэсэг, процессор, дэлгэц, интерфейс гэсэн 4 хэсгийг агуулдаг билээ.


КОМПЬЮТЕРИЙН ТОВЧ ТҮҮХ
1950-аад он. Суурь үе

Олон хүн бүхэл бүтэн өрөөг эзэлсэн аварга компьютерт холбогдохыг хүлээн суудаг байв. Хэрэглэгчид телексийн машин, сүүлд видео дэлгэцийн тусламжтайгаар төвлөрсөн өгөгдлийн систем болон процессорт холбогддог болов.


1980-аад он. Персонал компьютерийн үе
Жижиг хэмжээтэй чипнүүд, мэдээлэл хадгалах хямд төхөөрөмжүүд бий болж хүн болгонд өөрийн гэсэн компьютертэй байх боломжийг бүрдүүлэв. Эдгээр иж бүрдэл компьютерүүд бие даасан байдалтай байсан боловч сүүлд утсан сүлжээ бий болж хэрэглэгчдэд өөрсдийн компьютерүүдийн хооронд мэдээлэл солилцох боломж олгов.


1990-ээд он. Интернетийн үе
Хүн бүхэн санах ой, оролтын төхөөрөмж, процессор агуулсан персонал компьютер хэрэглэсээр байв. Гэхдээ хүмүүс веб хуудсанд хандаж алс зайд байрлах серверүүдээс медиа контент татаж авахад илүү их цаг зарцуулах болов.


2010 он. "Хаа сайгүй тооцоолуур"-ын үе (Ubiquitous Computing)
Бүхий л электрон төхөөрөмжүүд өгөгдөл болон мэдээлэл боловсруулах боломжуудыг интернет үүлнээс хүртэх болов. Өөрөөр хэлбэл төхөөрөмжүүд шаардлагагүй өгөгдөл болон програм хангамжуудыг агуулахаа больсоноор үнэ өртөг буурах, нийтэд түгэн дэлгэрэх боломж бүрдэв. Хулгана, гар мэтийн интерфейсийн төхөөрөмжүүд  хэрэглээнээс хамаарсан онцлог хэлбэрт шилжив. Компьютер хаа саагүй байх болж хүмүүс түүнийг анзаарахаа больж эхлэв.



эх сурвалж; Karl Tate, technewsdaily

,

4 сэтгэгдэл:

Технологийн хөгжлөөс лут хоцорч байна дөө би бол. Манай нутгийн нэг өвгөн -Тэр компүүтэр гар утас гэдэг юм чинь тог тасрахаар таг л болчихдог, шонгийн модноос ч найдваргүй эд юм гэж билээ.

Үүлэн тооцоолол утасгүй интэрнэт холбоо гэдэг гайхамшигтай зүйл боловч саяхан 2 солонгосын мөргөлдөөний үеэр тэр дайралтанд өртсөн тосгонд интернэт гар утас болон бусад юмнууд нь таг болсон тухай яригдаж байсан. Дайн самуун нөгөө элдэв хүйчтэй байгалийн гамшиг нь болвол төвлөрсөн бараг хүндэрхдээ ч хүртэл интэрнээт тэхнолооги хэрэглэдэг улсууд нэлээн зутрах байхаа

Г

хариулах...

Саарал ахаа, нэг юм гуйх гэсэн юмаа. 3G, 4G, wi-fi эд нарын талаар юм хэлж өгөөч. Би сайн ойлгохгүй байнаа.

хариулах...

Та амралтаа авчихсан юмуу, эсвэл чухал ажил гараа юу? Яагаад ойрд алга болчихов оо. Тэгсэн мөртлөө өөр хүний блог дээр сэтгэгдэл үлдээгээд байх юм.

хариулах...

Сураг ажиг тавьж байгаад баярлалаа. Амрах биш, завгүй болсон. Унших, сэтгэгдэл бичихэд бага зэрэг цаг гаргаж байна, харин бичлэг нэмэхэд зав гаргаж чаддаггүй. 2 сарын дараагаас гайгүй болох байх.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх