Япон улсад байгалийн гамшиг тохиолдсоноос хойш 11 сарын хугацаа өнгөрч байна. Газар хөдлөлт, цунамигаас амьд үлдсэн ч орон гэрээ алдсан бүх хүн, айл өрхийг өнгөрөгч оны намар гэхэд түр сууцаар хангаад байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нуранга зайлуулах ажил хийгдсээр ирсэн боловч сүйдсэн хот, барилгуудын сэргээн босголт бараг хийгдсэнгүй. Учир нь энэ удаагийнхтай дүйцэхүйц гамшигаас найдвартай хамгаалах нэгдсэн арга хэрэгсэл, төлөвлөлтийг засгийн газрын болон бусад холбогдох байгууллагууд бүрэн боловсруулж дуусаагүй байна.
Тухайлбал орон сууцуудыг аюул багатай өндөрлөг газар байгуулах зэргээр орон нутгийн засаг захиргаа, иргэд, хот байгуулалтын мэргэжлийн хүмүүсийн санаачлага гарч байгаа боловч далайн эрэгт ойр байрлах шаардлагатай загас агнуур, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй уялдах болон бусад хүндрэлтэй асуудлуудыг нэг мөр шийдэж чадаагүй байна.
Япон улсын засгийн газраас сэргээн босголтын ажилд нийт 50 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байгаа нь Хирошима, Нагасакигаас хойш хийгдэх хамгийн том хэмжээний сэргээн босголтын ажилд тооцогдож байгаа бол газар хөдлөлт, цунамигийн хохирлын нийт хэмжээ 300 тэрбум долларт хүрчээ. Харин яг өнөөдрийн байдлаар гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн дүр төрх ямархуу байдалтай байгааг 11 сарын өмнөхтэй харьцуулан харцгаая. Тус блогт өмнө нь гамшигаас хойш 3 сарын дараах зургуудыг нийтлэж байсан билээ
|
Иватэ мужын Офунато хотын орон сууцнуудын дундах нурангийг цэвэрлэж дуусчээ |
|
Ишиномаки хотын Юүко Сүгимото хөнжил нөмрөөд нуранга дундаас хүүгээ эрж
хайж байсан газраа
11 сарын дараа 5 настай хүү Тайтогийн хамт |
|
Мияги мужын Кэсэннума хотын эвдэрч сүйдсэн барилгыг зайлуулж цэвэрлэжээ |
|
Сэндай хотын нисэх буудлын хяналтын цамхагийн өмнө овоорсон автомашинуудыг зайлуулж дуусчээ |
|
Мияги мужын Тагажо хотын байдал. |
|
Иватэ мужын Рүкизэн таката хотын байдал |
|
Сэндай нисэх буудлын ойролцоох автомашин, онгоцны сэгийг зайлуулжээ |
|
Мияги мужын Минамисанрикү хотын нурангыг цэвэрлэж хийн баллон болон хуучин дугуй цуглуулан овоолжээ
|
|
Иватэ мужын Рикүзэнтаката хотын байдал
|
|
Фүкүшима мужын Минамисома хотын байдал |
|
Кэсэннума хотын байдал |
|
Кэсэннума хотын байдал |
|
Мияги мужын Ишиномаки хотын гудамж |
|
Мияги мужын Хишономаки хотын гүүр |
|
Сэндай хотын ойролцоох Натори хотын байдал |
|
Иватэ мужын Рикүзэнтаката хотын байдал
|
|
Мияги мужын Тагажо хотын гудамж |
Эх сурвалж;
mailonline
Мэдээлэл
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх