Фото зураг авах үед илүүдэл хүмүүсийг арилгах апликэшн

Олон нийтийн газар болон гудамжинд фото зураг авахуулах тохиолдолд үл таних хүмүүс зурганд орох, хөшөө дурсгал зэрэг фон болгон харуулах зүйлсийг халхлах тохиолдол байнга шахуу гардаг. Тэгвэл Шведийн фото зургийн Scalado компани фото зурагт боловсруулалт хийх төвөгтэй ажиллагаа бүхий нүсэр програм хангамжгүйгээр үүнийг шийдвэрлэх хялбар аргыг олсон байна.

Ухаалаг утас зэрэг үүрэн төхөөрөмжүүдэд зориулагдсан Remove хэмээх апликэшний тусламжтайгаар дэлгэц дээр хуруугаар даралт хийх төдийд зурагт орсон хүсээгүй хүмүүс болон обектүүдийг арилгах боломжтой болжээ. Фото зураг авах үед хэд хэдэн цуврал кадрууд автоматаар дарагдах бөгөөд уг апликэшн тэдгээрийн хооронд нь харьцуулалт хийх замаар сонгосон обьектүүдийн дүрслэлийг арилгадаг байна.

Энэ нь Google street view-ийн зураг авалт хийх үед гудамжинд байгаа явган зорчигдийн дүрслэлийг арилгах технологитой төстэй юм. Мөн харьцуулалт хийх үйлдэл нь сүүлийн үеийн дижитал камеруудад үзэгдэх болсон HDR, панорама зураг авах функцүүдийг санагдуулна. Харин дутагдалтай тал нь хөдөлгөөнгүй обьектийг арилгах боломжгүй юм байна.

Ийм тохиолдолд зурганд илүүдэл болох гуравдагч этгээдийг түр холдож байхыг эелдэгээр хүсэхээс өөр аргагүй бололтой. Одоогоор туршилтын шатанд байгаа учир Remove апликэшний нийтэд зориулагдсан хувилбар хараахан гараагүй байна. Харин энэ сарын сүүлээр зохион байгуулагдах 2012 Mobile World Conference-д иж бүрэн хувилбарыг танилцуулах магадлал өндөр байна.





эх сурвалж; gizmag

,

3 сэтгэгдэл:

goe yum hurdan garaasai

хариулах...

hoslol plan shig effect bololtoi goy ed bish bn

Cаарал хариулав... 11/9/12, 1:55 AM

Сүүлийн үед манайд өдрийн од болоод байгаа дүрс бичлэгийн мэргэжлийн мундаг том том камертай мундаг том том операторууд, дээр нь компьютер дээр элдэв програм оролддог хүмүүст бол гоё эд биш, харин мундаг камергүй, компьютерийн хэр баргийн мэдэлггүй ч ухаалаг утастай хэн бүхэн хүссэн цагтаа, хүссэн газраа, хурууныхаа үзүүрээр энэ бүхнийг хялбархаан хийнэ гэдэг бол ...

хариулах...

Сэтгэгдэл үлдээх