Монголчууд Японд довтолсон нь (оршил)

Дэлхийн цэрэг дайны түүхэнд хамгийн томд тооцогдох далайн цэргийн ажиллагаа бол 1944 оны 6 сард холбоотны 150 мянган цэрэг Францын Нормандад газардсан явдал юм. Тэгвэл үүнтэй эн зэрэгцэх томоохон довтолгоог өдийгөөс 730 жилийн өмнө Монголчууд хийжээ. Япон улсын түүхийг өөрчилсөн энэхүү довтолгоо амжилт олоогүйн учир юунд байв. Дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан дайчин удмынхан далайн давалгаанын өмнө хүчин мөхөстөв үү. Түүхэнд үлдсэн цөөхөн баримтад дурдагдан ирсэн бурханы салхи - камиказэ байв уу. Өнгөрсөн жил далайн ёроолоос олдсон монголчуудын усан онгоцны үлдэгдэлд тулгуурлан хийсэн судалгаа эдгээр нууцыг тайлах түлхүүр нь болж байна.


үргэлжилж магад, үгүй ч байж магад...

7 сэтгэгдэл:

хариулах...

хэхэ, Баримтат киног нь үзэж байсан. Хамгийн үндэслэлтэй нь усан онгоцуудыг хятадууд баргийн салхинд унахаар хийсэн гэдэг нь санагдсан

хариулах...

камиказэ байгаа байхоо

хариулах...

AIMAR NIITLEL UNSHHANDE GESENCIN YU BE INGEEL BOLOO YU 1RT MONGOLCHUUDIIN HIISEN 2 TOVTOLGOO 2ULAA 8-9 SARIIN UYD HIIGDSEN ENE SARD YOPON TENGEST HAMGIIN IH DALAIN SHUURAGTAI BDAG UY 2RT GOL MURUND asiglagdah zoriulaltai usan ongotsnuudiig dalaid gargasanaas bolson geed uch tuchnuun erdemdet batalsan shuudee

хариулах...

Iiiiiiiiim teneg um bichij bolohgui shdee.2iin hoorond um hend zoriulj bicheed bgaan. Unshigch nariigaa basaad bganmu eswel. Doromjiltson um. Hi bye gej bgaa um shig l sanagdlaa naad eliirsen bichleg chini. Buhel buten ulsiin tuuhiig ingej ungutshun tsetserlegiin huuhded zoriulj bgaa um shig bichij bolohgui shuu dee.

Cаарал хариулав... 11/13/12, 8:03 AM

Яг ийм сэтгэгдэл бичүүлэх гэж Iiiiiiiiim teneg, eliirsen bichleg хийсэн юм. Сонирхвол бүрэн эхийг үнэ тохирч зарж магад, үгүй ч байж магад...

хариулах...

Японы эрэг дээр цөөн хэдэн монголын компаниуд буусан байдаг. тэдэнд ар талыг хариуцаж байсан тусламж дэндүү хоцорч ирсэн байдаг. Хятад Солонгос жанжид хариуцлагагүй үйлдэл гаргаж буцацгаасан байдаг. Хоорондын эвдрэл хагаралгүй байсан бол ажиллагаа амжилттай болох байлаа. Хар салхи нөлөөлөхийн хувьд нөлөөлсөн гэхдээ хүмүүсийн зүгээс амжилт гаргах боломжууд ч бас байсан.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх