Хүний урт наслалтад нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг нь хоолны дэглэм байдаг. Монголчуудын нас баралтын шалтгаан болсон өвчлөлийн дийлэнх нь мөн адил буруу хооллолтоос үүдэлтэй хоол боловсруулах болон зүрх судасны өвчнүүд байна. Зүй зохистой хооллох эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарах асуудал боловч мэргэжлийн байгууллагаас судалгаа шинжилгээний үндэслэл бүхий зөвлөмж гаргах нь чухал шаардлагатай байдаг. Харин манайд ийм төрлийн материал хангалттай байдаггүй. Гучин нас дөхөөд ирэхээр манай эрчүүд гүзээ сууж, цээж хорсдог, ходоод муутай болох, хүүхнүүд жин нэмж цөс, нойр булчирхай нь өвдөж эхэлдэг. Яваандаа ходоодны шархлаа, хорт хавдар, элэгний хатуурал, цусны даралт ихсэх, судас хатуурах гэх мэтийн өвчнөөр олон хүн өвчилж эхэлдэг. Эдгээрийг ихэнх хүмүүс ойлгодог, мэддэг боловч нөгөө л хайхрамжгүй монгол зангаараа зохистой хооллолтоос татгалзаж явсаар нэг л өдөр эдгэршгүй хүнд өвчин олсон байдаг.
Хэдэн зуун жилийн өмнөх шиг өдөржин мал дагаж, хөдөө хөхөрч гадаа гандаж, байгаль цаг ууртай шууд харьцаж амьдардаг хэвшил аль хэдийн өөрчлөгдөж паартай байшинд сууж суурьшмал амьдралд шилжээд хэдэн үеийг өнгөрөөж байхад монгол улс эрс тэс, хүйтэн уур амьсгалтай орон учир мах, өөх тос голлосон хоол идэх ёстой ойлголт гэдэг ойлголт аль хэдийн хуучирчээ. Халуун дулаан газрын хүмүүс шиг үргэлж будаа, загас идээд байдаггүй юмаа гэхэд өдөр бүр идэх хоолныхоо илчлэгийг ойролцоогоор тооцчихдог, ногоо, махныхаа харьцааг тохируулаад сурчихвал эрүүл амьдарч, урт наслахад хэн бүхэнд хэрэгтэй юм. Ингээд япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн халамжын яам, Хөдөө аж ахуй, ой загас агнуурын яамтай хамтран 2-3 жил тутамд шинэчлэн гаргадаг Зохистой хооллолтын зөвлөмж (食事バランスガイド)-ийг орчуулан хүргэж байна.
Энд sv- нэг хүний нэг удаа хэрэглэх хоолны төрлийн нэгж |
Энд х.б - өдрийн турш суугаа ажил хийдэг буюу хөдөлгөөн багатай хүн, е - өдрийн турш суугаа ажил хийдэг боловч алхах гэх мэт хөнгөн дасгал хөдөлгөөн долоо хоногт 5 цагаас багагүй хийдэг хүн. |
a. Офисийн ажилтай эрэгтэй, 2400 ккал
0
|
Буудайн төрөл
|
Хүнсний ногоо
|
Махан төрөл
|
Сүү, сүүн бүтээгдэхүүн
|
Жимс
|
Өглөө
|
2
|
1
|
2
|
0
|
1
|
Өдөр
|
2
|
2
|
3
|
1
|
0
|
Үдээс хойш
|
1
|
0
|
0
|
0
|
00
|
Орой
|
2
|
3
|
1
|
1
|
1
|
Нийт
|
7
|
6
|
5
|
2
|
2
|
б. Офисийн ажилтай 20 орчим насны эмэгтэй, 2000 ккал
0
|
Буудайн төрөл
|
Хүнсний ногоо
|
Махан төрөл
|
Сүү, сүүн бүтээгдэхүүн
|
Жимс
|
Өглөө
|
1
|
1
|
1
|
1
|
0
|
Өдөр
|
2
|
2
|
0
|
1
|
1
|
Орой
|
2
|
3
|
3
|
0
|
1
|
Нийт
|
5
|
6
|
4
|
2
|
2
|
Америк , герман пирамидтай харьцуулж үзэхэд хоолны орц хэмжээ харьцангуй бага байгаа боловч адилхан ази хүмүүсийн бие махбод ижил төстэй байж болох, мөн бага иддэг япончууд их иддэг америкчүүдээс илүү урт насладгийг тооцож үзсэн ч энэхүү зөвлөмжийг монгол хүн хэрэглэхэд илүү тохиромжтой юм. Зөвлөмжид дурдагдса загас, далайн ургамлын төрлийн бүтээгдэхүүнүүд олдохгүй бол бусад материалуудаар орлуулан хэрэглэх боломжтой. Цаашид монгол хүний онцлогт тохируулан монгол эрдэмтэн мэргэд өөрсдийн пирамидаа удахгүй босгоно гэдэгт найдаж байна.
Хуучин блогт байсан хуучин бичлэгээ үг үсгийн алдааг засч хуулж авчирэв. Эрүүл амьдрал
16 сэтгэгдэл:
husnegt ene ter tataj baigaal unen goy bichsen baina shd. sport mport hiihdee "zav baidaggui" mane met n yadaj zuv hoollood baival ch. gehdee bas hicheedeg yumaa. ih saihan bichleg bolj. tnx
unuudruus piramidaa bosgonoo. her udaan urgeljleh bol kkk.
urgeljluulehiig hicheenee.
сайхан бичлэг оруулсан байна. Танай наана чинь байдаг Окинава арлынхан их урт насалдаг, хамгийн гол нь тэдний хооллолт их чухал гэж сонссон. Тэд бор мах (үхрийн) биш цагаан мах (загас, тахиа) идэж, элдэв ногоо түлхүү хэрэглэдэг. Тэр арлаас Хавай аралд шилжүүлэн суулгасан хүмүүст судалгаа хийсэн чинь мэдээж иддэг уудаг нь зүйл америк гэж хэлж болохоор хэв маягийн болчихсон тул урт наслалт буурсан гэж гарчээ. Европод бол Италичууд бас их сайхан, хөнгөн хоолтой. Харин хамгийн муу нь Шотландууд, тэд шарсан хуурсан junk хоол өргөн хэрэглэдэг тул дундаж наслалт 56 болсон гэж байгаа, аймаар байгаа биз.
Yostoi heregtei medeelel baina. Setgel zutgel gargaj, husnegt, zuragtaigaar oruulsan ni ih oilgomjtoi, dajgui boljee.
Eruul amidrah, urt naslahad zuv hoollolt mash chuhal gedgiig ene Amerikchuud ih yaridag hernee heregjuulj baigaa ni tun tsuuhun baidag shig sanagddag.
Yadaj l uurtuu tohirson piramid bosgoj boloh ni baina, tee.
Heregtei saihan medeelel baina. Olon hun unshdag site, sonind niitelmeer sain bichleg baina shuu.Manaihaar zochlood blogchid herhen hamtarch boloh talaar sanaa onoogoo heleerei. Hundetgesen Ganga
Namaig baga baihad zunii delger tsagt emee uvoo neeh mahan hool gevel jaahan borts, tegeed l golduu tarag tsagaan idee golchildog baisan.Huiten seruunii ulirald ny mah shuloo golchilj heregleed, zundaa bol tsagaan idee geed balance baridag l baisan yum shig,tee.
Tsagaan idee geed mongolchuudiin neg saihan identity bhad teriigee sain reklamdaj, saijruulj, *songodog* tuvshind avaachval...ediin zasgiin ch dagavar ashigtai baih daa...
Bi l huvidaa neg gadaad chiher idsenees , heseg aaruul hulhii l gedgiinshd,hehe^^
Tumee aaruulnaasaa l daa. Araanii shuls asgaraad l irj baina shd.
Файлыг нь хайгаад олдоггй ээ.
boljgonod, husnegt amarhashtee,amarhan hiih arguud zundoo l bna.
byambaad, uul ni odor tutmiin amidraldaa hevshuulchihvel ch..., daanch tegtlee udah bololtoi, yer ni ehneruudiin huch charmailt l golchlon nolooloh baih gej bodoj baina.
destiny, manai okinawagiinhaniig nadaas iluu sudalchihsan bainba shuu dee.
ganaa_bj, tiim ch ih charmaisangui ee, iimerhuu zuil hiij suuval zugeer unshaad ongorohoos iluu oi toind uldej, amidraldaa heregjuulehed tustai bolovuu gej bodson yum.
ganga, olon hun ordog boloogt tavihagui ee, ooroo bodson sanasnaa ooriinhoo l boloogt tavina.
tumee33, zun tsagt aaruul tsagaan idee golchlon heregledeg zanshil odoo barag martagdsan baihdaa.
sanakae, yun file haigaad baigaa yum bol?
yunii umnu hamgiin heregtei sedev blogtoo oruulsand zurh baahan bayarlav huu. Minii medehgui yums zunduun baigaad tarhi maani zurhnees dutahgui bayarlaj baigaa bololtoi dog. Mongol hund tohirson hoolnii piramid udahgui garah biz, Shinehen salbar bolovch hool sudlaach gesen mergejiltenguud baidag yum bailaa, ajilaj baigaa biz dee. bi hool sudlaach bish bolovch boldog bol ug ni bololgui yahav dee bur nasnii uechleltei gargaval bur sain baigaa yum. Uchir ni nasnii uyechlel buhend hunii hool bolovsruulah sistemiin ueil ajillagaa hariltsan adilgui shuu dee.
Ene zohistoi hoollolt minii hywid tergyyn eeljiin shiidwerleh asyydal bolloo shyy oirdoo. Jin nemeed neg anzaarsan chin sariin dotor 3 kg nemtsen baidag ba shyy. undur hyn targan bolwol byyr aimaar yum bolno bizdee. Tanii oryylsan pyramidiin hemjeegeer hoolloj iim helbertei bolnoo kkkkk... dashramd manaihaar orood setgelee yldeegeed yawsand thanks shyy. Bodoh l yum xo teriig chin, sanaagaar bolohgyi yum amidrald mun ch olon baihiimoo tee.
Aa bas baihgyi hoigyyr postyydiig buundsun baih gej bodson chin harin manai hyn owoo gantstai ba ashgyi. kkkkkk /tsaaduuliihiig chin nuhuj ynshih gej nayan yum boljiin.../
Энэ одоо шинчлэгдсэн л байхда
mach ih taalagdlaa bayarlaa
Сэтгэгдэл үлдээх