
Харин дөрвөн сэтгэлзүйч эмч эдгээр үр дүнтэй танилцаад уг програм хангамж нь хүний сэтгэл гутралын байдлыг 78 хувийн магадлалтайгаар тодорхойлж чадаж байгааг тогтоосон байна. Сэтгэлзүйчид хүний сэтгэл хөдлөлийн олон хэлбэрийг таньж мэдэх туршлага, зөн совинтой байдаг бол тус програм хангамж нь веб оюун ухааны хэрэглээний шинэлэг хэлбэрийг ашиглан таньж чаддаг байна. Програм нь "сэтгэл гутрал", "амиа хорлох" зэрэг шууд утгатай үгсийг хэрэгсдэггүй бөгөөд үгийн далд утгаар дүгнэлт хийдэг ажээ. Жишээ нь текстийг бичсэн хүний тухайн үеийн сэтгэл хөдлөлийн байдлыг харуулах "өнгө"-өөр илэрхийлэгдэх түлхүүр үгнүүдийг барьж авдаг байна.
Сэтгэл гутралд орсон байгааг илэрхийлэх "нойргүйдэл", "ганцаардал" зэрэг үгнүүдийг "хар" ангилалд хамааруулан ойлгодог. Орчин үеийн програм хангамж болон тооцоолох техникийн хүчин чадал өндөр түвшинд хүрсэн боловч эмнэлгийн практикт хүнийг бүрэн орлох хэмжээнд хараахан хүрээгүй байгаа юм. Иймд тус програм хангамжийг амиа хорлохыг хүсэгчдийг илрүүлэх, өөрийн сэтгэл гутралын байдлыг тодорхойлох, мөн эмнэлгийн ажилтнуудад эмчилгээний туслах чанарын мэдээлэл өгөх зэрэг хэлбэрээр ашиглах боломжтой ажээ.
эх үүсвэр; physorg