Тус блог цэвэр сонирхлын хүрээнд бичигдэж, зөвхөн албан ёсны шинжлэх ухаан, технологи, танин мэдэхүйн чиглэлээр уншсан, сонссон, үзсэн, дуулсанаа монгол хэлээр мэдээлэл хүлээн авах боломжтой хүмүүстэй хуваалцах зорилготой. Блогийн бичлэгүүд голчлон өөрийн бие даан хийсэн орчуулгад тулгуурлана.
Цаг завын боломжоос хамааран бичлэгүүдийг тухтай хянаж, засч амждаггүй учир үг, үсгийн болон найруулгын ойр зуурын алдаа гарах тохиолдолд уучилж, өршөөнө үү. Харин ноцтой буюу агуулгын алдааны тухай санал, зөвлөгөөг талархан хүлээж авна.
Блог эрхлэгчийн үзэл бодол, хувийн чанартай асуудлыг хөндөх, зүй бусаар шүүхийг оролдох, элдэвээр зааж зааварлах тохиолдолд, мөн олон нийтийн ёс зүйд харшлах үг хэллэг, агуулга бүхий сэтгэгдлийг анхааруулга, тайлбаргүйгээр устгана.
Анагаах ухааны чиглэлийн болон бусад төрлийн бичлэгийн агуулгаас үүдэлтэй бусдын аливаа үйлдэлд блог эрхлэгч ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Мөн "хамтран ажиллах" саналтай хүмүүс, сайтууд нийтлэгдсэн материалуудаас хуулбарлан ашиглах тохиолдолд блогийн линкийг дурдах буюу ажиллагаа бүхий линкээр холбож байна уу!