Шинжлэх ухаанд тэрсэлсэн нээлт хэмээгдэж байсан Стап эсийн судалгаа, түүнийг тойрсон үйл явдлууд эргэлзээ дагуулхын хамт Япон улсын шинжлэх ухааны салбарыг ихээхэн хөдөлгөөнд оруулаад байна. Судлаач Обоката Харукогийн эрдэм шинжилгээний өгүүлэл Начур сэтгүүлд нийтлэгдсний дараахнаас түүнд орсон зургууд хуурамч байж магадгүй тухай мэдээлэл интернетэд гарч эхлэв. Мөн туршилтаар Стап эс үүссэнийг нотлох үндсэн зураг нь зохиогчийн докторын диссертацид орсон чөмөгний үүдэл эсийн зурагтай адилхан, өөр нэгэн зурагт эвлүүлэг орсон байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон бол, Стап эсийн өгүүллийн хамтран зохиогчдийн нэг ч энэ талаар мэдэгдэл хийж, өгүүллийг эргүүлэн татах (хүчингүйд тооцох) ёстой хэмээв.
Улмаар Рикен судалгааны төвөөс шинжээчийн комис томилогдон, өгүүллийн үнэн эсэхийг шалган тодруулах арга хэмжээ авсны эцэст зургуудийг зохиомжилсон хэмээн дүгнэв. Комисс өгүүллийн зөвхөн хуурамч эсэхийг тогтоож, Рикен төвийн шинэчлэлийн хороонд илтгэх үүрэгтэй бөгөөд Стап эсийг үнэхээр үүсгэсэн эсэхийг шалгах туршилтыг нэг жил орчим хугацаанд хийж байж тодруулхаар тухайн үед төлөвлөж байсан юм. Мөн гуравдагч этгээдүүдийн давтан хийсэн туршилтаар Стар эсийг үүсгэсэн тохиолдол нэг ч удаа гараагүй тухай мэдээллүүд гарах болов. Харин судлаач Обоката "эхний зураг хэдэн жилийн өмнө хийсэн Стап эсийн туршилтын үр дүн илтгэх зураг мөн, өөрөө андууран хуучин туршилтын зураг ашигласнаа анзаарч шинэ зургийг нэмэлт өгөгдөл болгон илгээсэн, зургийн эвлүүлгийг үр дүнг ойлгомжтой болгох үүднээс хийсэн" хэмээн хэвлэлийн бага хурлын үеээр мэдэгдэв.
Үүний хамт "шинжээчийн комиссийн хийсэн шалгалт учир дутагдалтай байсан, хэдхэн удаагийн асуултад хариулт авах төдийгөөр өндөрлөсөн" гэж, "өөрөө Стап эсийг 200 гаруй удаагийн туршилтаар амжилттай үүсгэсэн" гэв. Мөн судалгааны хамтрагчдийн нэг бие даасан туршилтаар Стап эсийг үүсгэсэн гэсэн боловч нэрийг нь зарлахаас татгалзсан юм. Эдгээр үйл явдлаас үүдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шинжлэх ухааны салбар, эрдэмтэдэд итгэх итгэлийн талаар хөндөж, энэ бүхэн зөвхөн нэг хүний, нэг л судалгааны асуудал бус, бүхэл бүтэн судалгааны төвийн хариуцлага яригдах ёстой талаар нийтлэх болсон юм. Үнэн чанартаа иймэрхүү томоохон хэмжээний эрдэм шинжилгээний өгүүлэл олон давхар хяналтыг давж, судалгааны байгууллагын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байж нийтлэгддэг бөгөөд Начурт нийтлэгдсэн Стап эсийн тухай хос өгүүллийн хамтран зохиогч нийт 14 хүн байсан, уг эсийн тухай пантент авах хүсэлтийг Рикен төв өмнөх онд гаргаж байсан байна.
Стап эсийн нэг ч удаагийн туршилт хийж үзээгүй судлаачид, тэдний дотор Токио их сургуулийн нэр бүхий зарим эрдэмтэн уг эсийг үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн нь судалгааны байгууллагуудын хооронд явагддаг их хэмжээний хөрөнгө мөнгөний өрсөлдөөнийг илчилж, шинжлэх ухааны салбарт лугшсан алдаа дутагдлын хариуцлагыг нэгэн залуу эрдэмтэнд тохоож, золиослох гэж байна гэсэн сэжиг ч төрөх болсон юм. Гэтэл шинжээчийн комиссын ахлагчийн 2007 онд хэвлүүлсэн хөхний хорт хавдрын тухай эрдэм шинжилгээний өгүүлэлд зураг эвлүүлсэн байгаа нь илэрч даарин дээр давс нэмэв. "Судалгааны өгүүлэлд зураг эвлүүлэх явдал эрдэмтэн хүний ёс зүйд нийцэхгүй бүдүүлэг алдаа" хэмээн Обокатаг буруутгаж байсан комисийн ахлагч Иший "үр дүнг тодотгох зорилгоор эвлүүлсэн" гэж Обокатагийн адил тайлбар хэлээд ахлагчийн албан тушаалаас огцров. Асуудал үүгээр ч зогссонгүй, шинжээчийн комиссийн мэргэжлийн 4 гишүүний 3-ынх нь өмнө хэвлүүлж байсан өгүүлэлд алдаатай байж магадгүй тухай мэдээлэл гарах болов.
Улмаар өгүүллийн алдаа хайх хөдөлгөөн өрнөсөн гэхэд хилсдэхгүй бөгөөд Ай Пи Эс эсийн судалгаагаар нобелийн шагнал хүртсэн Яманакагийн 10 жилийн өмнөх өгүүлэл алдаатай байх тухай мэдээлэл гарсан боловч үндэслэлгүй нь нотлогдсон юм. Гэхдээ профессор Яманакагийн хувьд өөрийн 10 жилийн өмнө хийсэн судалгааны туршилтын тэмдэглэлүүдийг нэг бүрчлэн хадгалж байгаа боловч, хамтран судалгаа хийсэн эрдэмтдийн тэмдэглэлүүдийг өөртөө авч үлдээгүй нь эрдэмтэн хүний ёс зүйд нийцэхгүй байгаа тухай хоолой зангируулан мэдэгдэж, уучлалт гуйв. Дундаж хэмжээний судалгааны туршилтийн тэмдэгдлэл хамгийн багадаа сард 1 бүтэн дэвтэр болох ёстой атал Обокатагийн хувьд хэдэн жилийн туршид хийж буй Стап эсийн туршилтын тэмдэглэл 2-хон дэвтэрт багтаж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Мөн тэмдэглэлийг тогтвортой хөтлөөгүй, ойлгомжгүй замбараагүй байгаа нь нотлох баримт болж чадахгүй гэж үзэхэд хүргэж байна.
Тэгвэл Начурт нийтлэгдсэн 2 өгүүллийн нэгийг буцаан татах тухай Обоката нарын 3 зохиогч санал нэгдсэн тухай энэ сарын эхээр мэдээлэв. Обоката үндсэн өгүүлэлд Стап эсийн тухай голлох нотлогоо байгаа хэмээж байсан боловч 7 хоногийн дараа 2 дахь өгүүллээ буцаан татахаар болсон байна. Шинжээчийн комиссийн дүгнэлтийг хүлээн авсан Рикен төвийн Шинэчлэлийн хороо өнгөрөгч 7 хоногт хэвлэлийн бага хурал зарлан, туршилтын тэмдэглэл, үр дүнгийн хөтлөлтийг хангалтгүй хийж байсан Обокатагийн хатуу шийтгэнэ гэв. Обоката 7 хоногтой хулганы эсээс үүсгэсэн гэх Стап эсийг шалгаж үзэхэд хромсомын гажиг илэрсэн байна. Үнэн чанартаа ийм гажиг бүхий хулгана төрөх байтугай ургийн шатандаа үхэх ёстой учир амьд хулганаас Стап эс үүсгэсэн гэх тайлбартай зөрчилдөж байгааг харгалзаж үзжээ. Мөн Обокатаг хууль бусаар ажилд авч, судалгааны алдаатай үйлдэл хийхэд хүргэсэн Дэвшилтэд билогийн төвийг татан буулгах буюу өөрчлөн зохион байгуулах ёстой гэв.
Сэтгүүлчид ч эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагууд ард түмний татварын мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулж байгааг хөндөж, 30 орчим сая доллараар үнэлэгдэх Дэвшилтэд билогийн төвийн жилийн төсөв, Обокатад зориулан байгуулсан лабораторын зардал 100 мянган долларын зарцуулалт, түүний төвийн тэргүүний хамт 11 сарын хугацаанд хийсээн 55 удаагийн томилолтын зардлыг ч ухаж төнхөж байна.
Ийнхүү Стап эс оршин байгаа гэсэн итгэл үгүй болж, хэдхэн сарын өмнө од болон гялалзаж байсан Обокатагийн хувьд судлаачийн амьдрал нь төгсгөл болсон гэхэд хилсдэхгүй байдалд ороод байна. Энгийн хүмүүст аль хэдийн "худалч хүүхэн"-ээр дуудагдаж, нетэд элдвээр хэлэгдэх болсон түүний хувьд цорын ганц аврал Стап эс гээч үнэхээр байж болно гэдгийг гуравдагч этгээд туршилтаар нотлох эсэхийг харах л үлдэж байна.
эх сурвалж; NHK