Хийсвэр ертөнцөд нэвтрэх хаалга нээгдэж эхэлжээ

Өнөөдөр та бүхэнд хүргэж байгаа мэдээлэл маань видео тоглоомд дурлагсдад маш сонирхолтой санагдаж болох, тун удахгүй амьдралд нэвтэрч өргөнөөр ашиглагдах тохиолдолд маш олон хүнийг уруу татах магадлал бүхий нэгэн технологийн тухай юм. Компьютерийн болон видео тоглоом бий болсноос хойш хэдэн арван жил өнгөрч байгаа боловч зөвхөн хуруу гарынхаа үзүүрийг хөдөлгөн удирддаг хэлбэрээс ангижирч чадаагүй байгаа билээ. Энэ байдал нь удаан цагаар үргэлжлэн тоглох тохиолдолд хөдөлгөөний дутагдалд оруулах, нүдний хараа муудах, сэтгэцэд нөлөөлөх гэх мэт олон сөрөг үр дагавар үзүүлсээр байгаа.

Харин 2005 оноос Сони компаний "Nintendo Wii" тоглоом бүтээгдсэнээр энэ чиглэлд нэгэн томоохон алхам болж тоглож зугаацангаа спорт, дасгал хөдөлгөөн, иог зэргийг хийж эрүүлжих, уламжлалт тоглоомын дээр дурдсан зарим сөрөг үр дагаварыг арилгаx боломжийг олгосон билээ. Харин видео тоглоомын цаашдын ирээдүй ямар байх бол. Энэ чиглэлийн технологийн хөгжлийн ирээдүйг кино зохиолд олон хэлбэрээр төсөөлсөн байдаг. Ихэнх тохиолдолд тоглоомын хийсвэр ертөнц нь бидний оршин буй бодит ертөнцөөс ялгахын аргагүй, адилхан мэдрэмж, сэтгэгдэл төрүүлдэг тухай өгүүлдэг. Хамгийн ойрын жишээ болох "Матрикс" киноны Нео, Морфиус хоёрын тулааны бэлтгэл хийдэг хэсгийг санаж байгаа байх.

Тэгвэл программ хангамж болон дүрслэлийн технологийн сүүлийн үеийн ололтыг агуулсан виртуал симуляцийн систем иймэрхүү хийсвэр ертөнцөд өөрийн биеэр зочлох боломжийг танд олгож эхэлж байна. Энэ удаад зөвхөн видео тоглоомын хувьд жишээ болгон авсан боловч ойрын ирээдүйд энэ технологи сургалт, үйлдвэрлэл, спорт, дэлгэцийн, интэртэймэнт гэх мэт маш олон салбарт ашиглагдаж үр дүнгээ өгөх бөгөөд бидний өдөр тутмын амьдралд нэвтрэх хэлбэрүүдийн талаар төсөөлөхөд ч бэрх юм.
Иймэрхүү хэлбэрийн хийсвэр систем бүрдүүлэхэд орчин үеийн дүрслэлийн технологи, программ хангамж, дүрслэл, мэдрэгч (датчик), хүч дамжуулах хэрэгслийн технологийн дэвшилийн үр дүнг ашигласнаар Нео, Морфиус хоёрын тулаан хийдэгтэй адил хийсвэр системийг тийм ч их холгүй хугацааны дараа бүрдүүлэх боломжтой нь харагдаж байгаа юм. Ингээд энэ системийг үйлдвэрлэлийн салбарт ашиглах хэлбэрээр хөгжүүлж байгаа тухай дараах мэдээллийг сонирхоно уу.



MR (Mixed Reality) хэмээх технологи нь бодит болон виртуал ертөнцийг хугацааны адил эгшинд ямар нэгэн шууд холболтгүйгээр нэгтгэн шинэ орчин, шинэ дүрсжүүлэлт бий болгох технологи юм. Канон компани "Head-mounted display" болон "дүрслэлийн байрлал тохируулах технологи"-д үндэслэн МР технологийг хөгжүүлж байгаа бөгөөд уг технологийн эхний хувилбарыг танилцуулсан байна. Энэ систем бэлэн болсноор виртуал дүрслэлийг стерео хэлбэрээр дүрсэлэх олон төрлийн симуляци хийх боломжтой болох юм. Канон DVRS хэмээх дараагийн шатны загварын хөгжүүлэлтийг хийж байгаа ба 2011 оноос өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна.



Crescent компани "Industrial virtual reality expo"-д "ажлын байрны айдсыг ялан дийлэх симуляцийн систем"-ийн эхний хувилбарыг танилцуулсан байна.

"HEWDD-768" хувьсах дэлгэцийн тусламжтайгаар үзэгдэх орчиныг компьютер графикаар бүрэн дүрсэлж чадах юм. Мөн хөдөлгөөн баригч систем ашиглаж хүний хөдөлгөөнтэй уялдуулан компютер графикаар үзэгдэх орчинг өөрчилснөөр хүнийг виртуал ертөнцөд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тус компани энэ системийг ашиглан автомашиний шалгалт, туршилт болон үйлдвэрлэлийн зориулалттай симуляци хийх зэргээр хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна.

Та бүхний харж байгаагаар барилгын дотор асч буй түймрээс зугтахын тулд барилгын гадна талд гарч нарийхан тавцан дээгүүр алхах шаардлагатай болно. Барилга үнэхээр өндөр, доош харахад айдас төрүүлэх учир танд өөрийн биеэр яг ийм газар бодитоор байрлаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хүний хоёр нүдэнд өөр өөр дүрслэл (стерео) үзүүлснээр биетийг наана, цаана байгаа мэт харагдуулах юм. Цаашид виртуал дүрслэлийг "Full HD" болгохоор зорьж байна.


"Sky armor" нисдэг робот тоглоом

Токио тоглоомын үзэсгэлэн 2009-т "ССР" компани алсын удирдлага бүхий нисэх робот "Sky armor"-ийг танилцуулсан байна. Тус робот нь 5 минутын турш нисэх чадвартай бөгөөд баттереиний цэнэглэх хугацаа 30 минут юм. Удирдлагын зайны хувьд хамгийн ихдээ 5 м орчим холоос буюу өрөөн дотор чөлөөтэй удирдах боломжтой юм. Тус роботыг 50 орчим долларын үнэтэйгээр энэ оны 7 сараас худалдаалж эхэлсэн байна.




"Aero spider laser"

Токио тоглоомын үзэсгэлэн 2009-т "Takara Tomi" компани өнгөрсөн жилээс худалдаалж эхэлсэн "airo spider" машины шинэ загварыг танилцуулсан байна. Уг машин нь тоос сорогчтой адил, агаар сорох зарчимаар босоо хана болон таазаар явах чадвартай юм. "Airo spider laser" гэгдэх шинэ загварын машиныг лазерийн гэрлээр удирддагаараа онцлогтой юм. Машины урд болон хойд талд байрлуулсан мэдрэгчийн тусламжтайгаар удирдлагаас тусгагадах гэрлийг мэдэрч, түүнийг дагаж хөдлөх зарчимтай юм байна. Шинэ загварын машинийг энэ оны 11-р сараас нийтэд худалдаалж эхлэх бөгөөд 60 доллар орчим үнэтэй байх юм.


Робот гүүр

Голландын Leeuwarden хотод нэгэн сонирхолтой шийдэл бүхий гүүр байдаг юм байна. Энэ гүүр нь уламжлалт өргөгддөг гүүрний төрөлд хамаарагдах боловч роботын үе мөч, эсвэл эвхэгдэж буй аварга трансформерийг санагдуулан өвөрмөц бүтэцтэйгээр хийгджээ. 2000 онд баригдсан энэ гүүр нь гидравлик жолоодлого, хагас автомат удирдлагатай юм. Гүүрний замын хэсэг 15x15м хэмжээтэй бөгөөд 45 градусын өнцгөөр өргөгддөг. Зургаас ажиглавал жижиг гүүрний хувьд хялбар шийдэл мэт боловч том хэмжээний гүүрийг ийм хэлбэрээр хийхэд хүч дамжуулах төxөөрөмжийн хүчин чадал зэргээс шалтгаалан хүндрэлтэй болов уу.




Хитачи хосломол хөдөлгүүрт машинд зориулсан батерейн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

Xитачи компани ойрын жилүүдэд хосломол хөдөлгүүрт (hybrid) автомашинд зориулагдах лити (lithium) батерейн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн сард үйлдвэрлэх хэмжээг 3 сая ширхэгт хүргэхээр төлөвлөж байна. Одоогоор Ибараки муж дахь үйлдвэртээ сард 40 мянган ширхэгийг үйлдвэрлэн америк, японы автомашин үйлдвэрлэгчдэд нийлүүлж байгаа юм. Ройтерийн сурвалжлагчид өгсөн тус компаний төлөөлөгчийн ярилцлагаас үзвэл 2015 он гэхэд автомашинд зориулагдах батерейний борлуулалтыг 100 тэрбум иенд хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар лити-ион батерей нь хөгжлийн 2-р шатандаа байгаа бөгөөд батерейн цахилгаан чадал 1граммд 2600вт байгаа юм. Мөн Хитачи компани 2010 оноос америкийн Женерал Моторс компанид лити батерей нийлүүлэх гэрээ хийсэн бөгөөд энэ зорилгоор 2009 ондоо багтаж уг батерей цахилгаан чадлыг 1 граммд 3000вт болгон 3-р шатны батерей үйлдвэрлэж эхлэх юм.

2013 оноос одоогийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 1.7 дахин нэмэгдүүлэн 1 граммд 4500вт буюу 4-р шатны батерей үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар хосломол хөдөлгүүрт автомашинд никел-устөрөгчийн батерей голлон ашиглагдаж байна. Харин лити-ионы батерейн хэмжээ, жин багасссар дараагийн шатны хосломол хөдөлгүүрт автомашинд өргөнөөр ашиглагдах төлөвтэй байгаа юм.


(эх үүсвэр yahoo news)

"Хүний нүүр таних систем"-ийн тухай

Хэдэн жилийн өмнө манай ойролцоох хотод хараар амьдарч, ажиллаж байсан гэр бүлийн хоёртой богинохон хугацаанд гайгүй сайн найзласан юм. Нутаг буцахынхаа өмнөхөн "байнгын айдастай амьдарч ханалаа, удахгүй харина даа" гэж ярьдаг байлаа. Мэдээж хууль бусаар амьдарна гэдэг тохиолдлын чанартай элдэв хяналт шалгалтад өртөхөөс сэргийлэн байнгын болгоомж, сэрэмжтэй явдаг учир ямар нэг хэмжээгээр айдас, дарамтанд байх нь ойлгомжтой хэрэг боловч заримдаа худал үнэн нь үл мэдэгдэх дам яриа сонсосноо үнэн эсэхийг биднээс лавлаж асуудаг байв.

Түүний нэг нь олон нийтийн газруудад хүний зургийг хяналтын камераар аваад визагүй гэх мэт хууль бус хүмүүсийг илрүүлдэг болсон тухай асууж байсан юм. Тухайн үед "хүний нүүр таних систем (facial recognition system)" нь зөвхөн нас, хүйс хоёрыг л тодорхойлох чадалтай байгаа, нүүрний нь зургаар тухайн хүнийг таних боломж хараахан бүрдээгүй, мөн өргөн хэрэглээнд нэвтрээгүй байгаа тухай мэдээллийн хэрэгслээс дуулснаа тайлбарлаж өгч айдасых нь нэг ч гэсэн шалтгаанаас салгаж өгч байлаа.

"Хүний нүүр таних систем"-ийн зарим боломжууд xэдэн жилийн өмнөөс зарим төрлийн бүтээгдэхүүнд ашиглагдаж эхэлсэн билээ. Видео болон дижитал фото камер зэрэгт уг системийг ашиглан хүлээн авч буй дүрснээс хүний нүүрийг ялган таньж, тухайн хэсгийн гэрэлтүүлгийн үзүүлэлтүүдийг оновчтой тохируулах боломжтой болсон. Мөн зарим төрлийн дижитал фото камерууд хүний нүүрэн дээрх сэтгэл хөдлөлийн илэрлийг таньж инээмсэглэсэн үед автоматаар зураг авах функцийг агуулж байна. Харин өнөөдөр хүний "нүүр таних систем"-ийн боломж хэдэн жилийн өмнө найзуудын маань асууж, төсөөлж байсан тэр хэмжээнд хүрчээ. Энэ талаар өнгөрсөн жил гарсан нэгэн мэдээллийг орчуулан хүргэж байна.


Омрон компани хүний нүүр таних олон төрлийн үйлдэл бүхий OKAO Vision технологийг хөгжүүлж байна.

Камерт дүрслэгдсэн хүний нүүрийг хэрхэн таньж байгааг дэлгэцэн дээр харуулж байна. Хүн камерийн өөдөөс бус хажуу тийш харсан, эсвэл гэрэлтүүлэг муутай газар байсан ч энэ систем өрдөө 0.1-хэн секундын хугацаанд хүний нүүр царайг бүрэн таних чадвартай. Мөн хяналтын камер ажиллаж байх тухайн эгшинд 5 сая хүний нүүр царайг ганцхан секундэд ангилан ялгаж чадах маш өндөр хурдтай юм.

Хяналтын камертай холбосон "нүүр таних систем" нь тухайн тохиолдолд хүний хөдөлгөөн болон бөөгнөрлийн байдлыг танин мэдэж чадна. Мөн олон нийтийн газар хүний урсгалын байдалд шинжилгээ хийж хамгаалалт, хяналт шаардлагатай газрын орц болон хүмүүс байрлах хэсгийг хянах чадвартай. Систем нь хүний нас, хүйс, нүүрний өвөрмөц онцлог, зовхио нээж хааж байгааг, нүүрэнд илрэх сэтгэл хөдлөл зэргийг магадлаж чадна. Урьдчилан өгөгдлийн бааз бүрдүүлэлгүйгээр камер ажиллаж байх тухайн эгшинд хүлээн авсан дүрслэлийг ашиглан боловсруулалт хийх чадвартай.

Харин хажуугийн дэлгэцэнд дижитал камераар авсан зургууд дундаас хүссэн хүнийхээ зургийг хайж олох программыг харуулж байна. Яг одоогийн байдлаар 34000 хүний зурган дундаас хайлт хийж 0.02 секундэд хүссэн зургаа олж чадаж байна. Жишээ нь дижитал фото зургийн сангаасаа хүүхдийнхээ зургийг, эсвэл зөвхөн инээмсэглэсэн зургийг олохыг хүсвэл энэ системийг ашиглах боломжтой юм.

Уг системийн хэрэглээний хувьд камер зэрэг үндсэн дижитал төхөөрөмжтэй цогц байдлаар ажиллах боломжтой ба эмнэлэг, интертэймэнт, робот зэрэг олон төрлийн салбарт өргөнөөр ашиглагдана. Омрон компани OKAO VISION системийн PC-SDK, IP-CORE хувилбаруудыг худалдаалж байна.