Хийсвэр ертөнцөд нэвтрэх хаалга нээгдэж эхэлжээ

Өнөөдөр та бүхэнд хүргэж байгаа мэдээлэл маань видео тоглоомд дурлагсдад маш сонирхолтой санагдаж болох, тун удахгүй амьдралд нэвтэрч өргөнөөр ашиглагдах тохиолдолд маш олон хүнийг уруу татах магадлал бүхий нэгэн технологийн тухай юм. Компьютерийн болон видео тоглоом бий болсноос хойш хэдэн арван жил өнгөрч байгаа боловч зөвхөн хуруу гарынхаа үзүүрийг хөдөлгөн удирддаг хэлбэрээс ангижирч чадаагүй байгаа билээ. Энэ байдал нь удаан цагаар үргэлжлэн тоглох тохиолдолд хөдөлгөөний дутагдалд оруулах, нүдний хараа муудах, сэтгэцэд нөлөөлөх гэх мэт олон сөрөг үр дагавар үзүүлсээр байгаа.

Харин 2005 оноос Сони компаний "Nintendo Wii" тоглоом бүтээгдсэнээр энэ чиглэлд нэгэн томоохон алхам болж тоглож зугаацангаа спорт, дасгал хөдөлгөөн, иог зэргийг хийж эрүүлжих, уламжлалт тоглоомын дээр дурдсан зарим сөрөг үр дагаварыг арилгаx боломжийг олгосон билээ. Харин видео тоглоомын цаашдын ирээдүй ямар байх бол. Энэ чиглэлийн технологийн хөгжлийн ирээдүйг кино зохиолд олон хэлбэрээр төсөөлсөн байдаг. Ихэнх тохиолдолд тоглоомын хийсвэр ертөнц нь бидний оршин буй бодит ертөнцөөс ялгахын аргагүй, адилхан мэдрэмж, сэтгэгдэл төрүүлдэг тухай өгүүлдэг. Хамгийн ойрын жишээ болох "Матрикс" киноны Нео, Морфиус хоёрын тулааны бэлтгэл хийдэг хэсгийг санаж байгаа байх.

Тэгвэл программ хангамж болон дүрслэлийн технологийн сүүлийн үеийн ололтыг агуулсан виртуал симуляцийн систем иймэрхүү хийсвэр ертөнцөд өөрийн биеэр зочлох боломжийг танд олгож эхэлж байна. Энэ удаад зөвхөн видео тоглоомын хувьд жишээ болгон авсан боловч ойрын ирээдүйд энэ технологи сургалт, үйлдвэрлэл, спорт, дэлгэцийн, интэртэймэнт гэх мэт маш олон салбарт ашиглагдаж үр дүнгээ өгөх бөгөөд бидний өдөр тутмын амьдралд нэвтрэх хэлбэрүүдийн талаар төсөөлөхөд ч бэрх юм.
Иймэрхүү хэлбэрийн хийсвэр систем бүрдүүлэхэд орчин үеийн дүрслэлийн технологи, программ хангамж, дүрслэл, мэдрэгч (датчик), хүч дамжуулах хэрэгслийн технологийн дэвшилийн үр дүнг ашигласнаар Нео, Морфиус хоёрын тулаан хийдэгтэй адил хийсвэр системийг тийм ч их холгүй хугацааны дараа бүрдүүлэх боломжтой нь харагдаж байгаа юм. Ингээд энэ системийг үйлдвэрлэлийн салбарт ашиглах хэлбэрээр хөгжүүлж байгаа тухай дараах мэдээллийг сонирхоно уу.



MR (Mixed Reality) хэмээх технологи нь бодит болон виртуал ертөнцийг хугацааны адил эгшинд ямар нэгэн шууд холболтгүйгээр нэгтгэн шинэ орчин, шинэ дүрсжүүлэлт бий болгох технологи юм. Канон компани "Head-mounted display" болон "дүрслэлийн байрлал тохируулах технологи"-д үндэслэн МР технологийг хөгжүүлж байгаа бөгөөд уг технологийн эхний хувилбарыг танилцуулсан байна. Энэ систем бэлэн болсноор виртуал дүрслэлийг стерео хэлбэрээр дүрсэлэх олон төрлийн симуляци хийх боломжтой болох юм. Канон DVRS хэмээх дараагийн шатны загварын хөгжүүлэлтийг хийж байгаа ба 2011 оноос өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна.



Crescent компани "Industrial virtual reality expo"-д "ажлын байрны айдсыг ялан дийлэх симуляцийн систем"-ийн эхний хувилбарыг танилцуулсан байна.

"HEWDD-768" хувьсах дэлгэцийн тусламжтайгаар үзэгдэх орчиныг компьютер графикаар бүрэн дүрсэлж чадах юм. Мөн хөдөлгөөн баригч систем ашиглаж хүний хөдөлгөөнтэй уялдуулан компютер графикаар үзэгдэх орчинг өөрчилснөөр хүнийг виртуал ертөнцөд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тус компани энэ системийг ашиглан автомашиний шалгалт, туршилт болон үйлдвэрлэлийн зориулалттай симуляци хийх зэргээр хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна.

Та бүхний харж байгаагаар барилгын дотор асч буй түймрээс зугтахын тулд барилгын гадна талд гарч нарийхан тавцан дээгүүр алхах шаардлагатай болно. Барилга үнэхээр өндөр, доош харахад айдас төрүүлэх учир танд өөрийн биеэр яг ийм газар бодитоор байрлаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хүний хоёр нүдэнд өөр өөр дүрслэл (стерео) үзүүлснээр биетийг наана, цаана байгаа мэт харагдуулах юм. Цаашид виртуал дүрслэлийг "Full HD" болгохоор зорьж байна.


,

5 сэтгэгдэл:

Wii-н тоглоом их зүгээр. Бид гэртээ заримдаа тоглодог, их өрсөлдөөнтэй - бидний хамгийн дуртай нь уулнаас цанаар буух - зугаатай байдаг юм. Йога бас хөөрхөн, тэнцвэр, хүндийн төв хаана байгааг хэлж, засаж өгдөг. Харин Wii-н тархины оюун ухаан сайжруулдаг дасгал байдаг гэж сонслоо. Тэр талаар мэдээлэл өгөөч?

хариулах...

Тоглоом нэг их сонирхдоггүй болохоор үнэндээ энэ талаар сайн мэдэхгүй байна. Интернетээс жаал хайлт хийж үзлээ, big brain academy гэх мэт тоглоомуудыг европ америкчууд их сонирхож байгаа бололтой, англид гэхэд л 3 сая ширхэг зарагдсан, тоглоомонд огт сонирхолгүй хүмүүс хүртэл худалдаж авч тоглож байгаа гэнэ. Чихээр сонссоноос нүдээр үзсэн нь дээр, youtube-д байгаа видео (1, 2, 3)-нуудыг сонирхоорой.

хариулах...

Баярлалаа, Саарал. Youtube-s мэдээ оруулж өгсөнд. Миний сонссон тоглоом мөн юм шиг байна.

хариулах...

Зөөз, лайтай юмөө. Яваандаа Аватар кинон дээр гардаг шиг бодит ертөнцөд хиймэл дүртэй явах юм байна.

хариулах...
хариулах...

Сэтгэгдэл үлдээх