Манай монголчуудын өвчнөөс шалтгаалсан нас баралтын 45 орчим хувийг зүрх судасны өвчин эзэлдэг гэдэг. Зүрх судасны өвчлөл нь буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, архи тамхи гэх мэт хортой зуршилаас голчлон шалтгаалдаг. Мөн манай эмнэлгийн байгууллагын хоцрогдол, эмч нарын ур чадвараас шалтгаалан эрт оношлох, эмчилгээг үр дүнтэй явуулах боломж зарим талаар хязгаарлагдмал байдагтай холбоотой санагддаг. Энд нэг жишээ дурдахад даралт ихэсч хариугүй цус харвачихмаар санагдаад түргэн дуудахад өөдөөс нь насыг нь асуудаг, тавь, жар гарсан хүнд бол эмээ уугаад тайван хэвтвэл зүгээр болно гээд утсаа шиддэг гэх мэт яриа хөгшчүүлээсээ сонсож байлаа.
Гэр бүл, төрөл төрөгсөд дунд маань цусны даралт ихэсдэг, зүрх өвддөг, эсвэл илүүдэл жинтэй, хэд алхаад л амьсгаадсан хүмүүс цөөн биш байдаг. Миний хувьд ч мөн адил, тэднийхээ эрүүл мэндэд санаа зовж, хэдийгээр мэргэжил мэдлэг тэс өөрч завтай үедээ ном, сэтгүүл эргүүлж, тодорхой ойлголттой болохыг хичээж явдаг. Зүрх судасны төрлийн зарим өвчний эмчилгээг уламжлалт мэс заслын аргаар хийхэд судас тайрах, нөхөх гэх мэт нарийн төвөгтэй хагалгаа хийдэг, өвчтөнгүүд ихэвчлэн өндөр настай байдгаас мэс заслын шарх эдгэхгүй удах, өвчтөнийг бүрэн нойрсуулдаг гэх мэт хүндрэлтэй байдаг бололтой.
Ингээд энд телевизийн эрүүл мэндийн нэгэн нэвтрүүлгээр үзэж байсан эмчилгээний шинэ аргын тухай оруулж байна. Би л шинэ арга (монголд хараахан нэвтрээгүй байгаа) гэж нэрлэж байгаа боловч аль 1980-аад оны үед америкт боловсруулагдаж өндөр хөгжилтэй дэлхийн олон орны эмнэлгийн практикт нэвтрээд байгаа арга юм. Үндсэн зарчим нь хүний судсаар нарийхан метал гуурс гүйлгэж судасны дотор талаас бичил мэс засал хийдэг. Ингэхийн тулд өвчтөнийг бүрэн нойрсуулахгүй бөгөөд гарын бугуй, гуя гэх мэт хэсэгхэн газрын мэдээ алдуулалт хийгээд, өвчтөнд ямар ч зовиур шаналгаагүйгээр мэс заслыг гүйцэтгэнэ.
Эмчилгээний үр дүн хангалттай сайн бөгөөд 2-3 хоногийн дотор эмнэлгээс гардаг. Судасны хатуурлын үед судасны дотор хананд өөхлөг эд хуримтлагдсаар цусны урсгал багасах, мөн өөхлөг эд задарснаар судасны урсгалаар дамжин цаашид нарийн судсуудыг бөглөж эд эрхтнүүдийн ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх, тархины судсыг бөглөснөөр цус харвалт болох нөхцөлийг бүрдүүлдэг. Үүнээс сэргийлэхийн тулд судас нарийсаан хэсэгт стент (stent) хэмээх металл торон хоолойг суулгаснаар цусны урсгалыг хэвийн хэмжээнд хүргэнэ.
Судас өргөсөх өвчний үед стентграфт (stentgraft) хэмээх метал холбоос бүхий гуурсан хоолойг суулгаснаар судасны ханыг орлож судас хагарч цус алдах нөxцөлийг арилгана. Мөн зүрхний зарим өвчний үед эдгээр аргыг ашиглана. Судсаар металл утас гүйлгэхдээ судасны ханыг хатгаж цоолохгүй байх, металл хоолойгоо зөв байрлалд байрлуулах гэх мэтчилэн эмчээс нэлээд ур чадвар шаардагддаг бололтой.
Японд энэ төрлийн эмчилгээ үнэ өртөгийн хувьд өндөр байсан боловч эрүүл мэндийн даатгалын системд хамруулснаар харьцангуй боломжийн болоод байна.