Нарны эрчим хүчээр цахилгаан машин цэнэглэх станцыг танилцуулав
2009-10-28
сэтгэгдэлгүй
SenseCam
2009-10-27
сэтгэгдэлгүй

Уг төхөөрөмжийг хүзүүндээ зүүгээд хаана ч авч явах боломжтой бөгөөд зурган мэдээллээс гадна цаг хугацааны болон GPS-тэй холбоотой мэдээллийг давхар хадгалах чадвартай учир хаана, ямар хугацаанд, ямар орчинд байсныг бүрэн тодорхойлох боломжтой юм. Өөрөөр хэлбэл ой санамжаа алдсан хүмүүст өөрт нь тохиолдож байсан онцлох үйл явдлуудыг нь эргэж сануулах зорилгоор бүтээгдсэн ажээ. SenseCam нь ирэх оны эхний сараас худалдаалагдаж эхлэх бөгөөд 820 орчим долларын үнэтэй байх юм.
Дашрамд дурдахад манайд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хаана, юу хийж, ямар хэрэг тарьснаа санадаггүй хүмүүс мэр сэр байдаг билээ. Хэрэв та ийм найз, нөхөртэй бол дээрх төхөөрөмжөөс нэгийг олж аваад хүзүүнд нь зүүлгээд явуулж байхад гэмгүй байж магадгүй шүү!
Цаг-гар утас худалдаалагдаж эхлэв
2009-10-26
сэтгэгдэлгүй

Хаа сайгүй 3D
2009-10-25
2 сэтгэгдэлтэй

1953 онд House of Wax кино дэлгэцэнд гарсан нь 3D технологи нийтийн хүртээл болох анхны оролдлого болсон байна. Гэтэл уг кино нь аймшгийн сэдэвтэй, олон хүний дотор муухайруулж бие эвгүйцүүлмээр дүрслэлүүдийг үзүүлж байснаас олигтой амжилтад хүрээгүй юм байна. Хоёр дахь оролдлого буюу 1970-аад оны үед улаан ногоон шил бүхий нүдний шил ашиглаж байсан ба дүрслэлийн өнгөний чанар сул байснаас мөн л амжилтад хүрээгүй байна. Техник, технологийн хөгжлийн ачаар 2000-аад оноос эхлэн 3D технологи ашигласан кино, дэлгэцийн бүтээлүүд олноор бүтээгдэн гарч байгаа билээ. Тэгвэл энэ технологийг зөвхөн кино театрт бус, өдөр тутмын амьдралдаа ашиглах боломж бүрдэж эхэлж байна. Үүнтэй холбоотой зарим мэдээллийг хүргэе.
Зургийн аппарат
Өнгөрөгч 9-р сараас Англи улсад 3D фото зургийн аппарат худалдаалагдаж эхэлсэн байна. Fujifilm компаний FinePix REAL 3D W1 загварын уг аппарат нь гадна талаасаа ердийн зургийн аппарат мэт харагдах боловч хос линз, хос мэдрэгчтэй учир нэг удаагийн зураг авалтаар наана, цаана ялгаран харагдах 3 хэмжээст фото зураг авах чадвартай юм. Мөн LCD дэлгэц бүхий 3 хэмжээст зургийн жааз (дэлгэц), 3D хэлбэрээр хэвлэх принтерийг зохион бүтээсэн байна. Зургийн ерөнхий хэлбэр нь 1980-аад оны эхэн үед манай улсад худаалагддаг байсан, монгол ахуйг илэрхийлсэн гурван хэмжээст ил захидалтай төстэй харагдах ажээ.
Телевизор
Электрон бараа үйлдвэрлэгч аваргууд 3D телевизорийн эхний хувилбаруудаа уралдан танилцуулсан боловч алдарт Сони хамгийн түрүүнд худалдаанд гаргах тухайгаа зарлалаа. Сони компани ирэх жилийн сүүлээр Bravia 3D телевизороо хэрэглэгчдийн гарт хүргэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Мөн 3D технологи бүхий Playstation 3 тоглоом, Bluray диск тоглуулагч, зөөврийн компьютерүүд тун удахгүй хэрэглэгчдийн хүртээл болох төлөвтэй байна.
Notebook
Acer компани өнгөрөгч сараас эхлэн AS5738 загварын 3D дэлгэц бүхий зөөврийн компьютерээ худалдаанд гаргасан байна. Уг зөөврийн компьютер нь компьютер тоглоом болон видео бичлэгийг гурван хэмжээст дүрслэлээр тоглож, сонирхох боломжтой юм. Хүсвэл дэлгэцээ 2D хэлбэрт тохируулах функцийг ч бас агуулах бөгөөд 4Гб санах ой, 320 Гб хард диск бүхий энэ компьютерийг 800 доллараар худалдаалж байгаа юм байна.
Carbon nanotube гэж юу вэ?
2009-10-24
2 сэтгэгдэлтэй

CNT нь 2.5-30 нанометр диаметртэй, хэдэн арван нанометрээс микрометр хүртэлх хэмжээний урттай, нүүрстөрөгчийн атомаас бүрдэх хуйлмал хоолой хэлбэрийн нано материал юм. 1991 онд Японы эрдэмтэн Ийжима Сүмио электрон микроскоп ашиглан нүүрстөрөгч материалын судлагаа хийж байх явцдаа дээрх бүтэц бүхий нүүрстөрөгчийн нэгдлийг олж нээсэн байна. CNT нь дээр дурдсанаар бидний мэдэх бодисууд дотроос хамгийн хамгийн гэгдэх олон шинж чанарыг агуулжээ. Тухайлбал 1мм диаметртэй CNT нано утас 6300 кг жинтэй зүйлийг даах чадвартай юм. Мөн сунгалтын коэффициент маш өндөр учир агшихгүй, аливаа гадны үйлчлэлийн нөлөөгөөр гэмтэж, эвдрэхгүй байж чадахаас гадна одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээд байга элемнентүүд дундаас хамгийн өндөр цахилгаан дулааны шинж чанарыг агуулж байгаа юм.
CNT-г нуман цахилалт, лазер шарлага, химийн тундасжуулалт гэсэн гурван үндсэн аргаар гаргаж авч байна. Одоогоор үйлдвэрлэх технологийн хувьд төвөгтэй, өртөг зардал харьцангуй өндөр байгаагаас их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй, зөвхөн туршилт судалгаанд зориулан багахан хэмжээгээр үйлдвэрлэж байна.
Ирээдүйд CNT нь үйлдвэрлэл болон хүмүүсийн өдөр тутмын амьдралд маш олон хэлбэрээр, өргөнөөр ашиглагдаж, тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд туслах юм. Электроникийн салбарт нано хэмжээст элементүүд, төхөөрөмж бүтээх, нисэх онгоц,

Мөн зарим судлаачид CNT-ийн хэрэглээний ирээдүйн төлөвийг зураглах оролдлого хийсэн байна. Үүгээр 5-10 жилийн хугацаанд нано хэмжээст санах ойн төхөөрөмжүүд, түлшны болон устөрөгчийн батерей, био мэдрэгчүүд, генийн инженерчлэлийн төxөөрөмжүүд бий болж ердийн хэрэглээнд нэвтэрнэ. 15 жилийн дараагаас наноэлектроникийн болон молекулын электроник төхөөрөмжүүд бий болж нисэх онгоц автомашиний бүрхүүлийг CNT ашиглан хийдэг болохнээ. Ингээд өнөөдрийн байдлаар хийгдэж байгаа CNT-той холбоотой судалгааны сонирхолтой үр дүнгүүдээс танилцуулъя.
Хорт хавдарыг ялна
Rice их сургууль болон Virginia Tech компаний судлаачдын хамтарсан судалгаагаар CNT-г хулганы бөөрний хорт хавдарын цөмд тарьж туршжээ. Ингээд бөөрний хавдарт лазерийн туяа тусгахад хавдарын эсүүдийг устгахад шаардлагатай хэмжээний дулаан ялгарч байсан байна. Лазерийн эмчилгээг 30 секунд хугацаагаар үргэлжлүүлэн туршихад хавдарын эсүүд агшиж, хавдарын 80 хувийг бүрэн устгаж чадсан байна. Энэ эмчилгээ нь хулганы биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй бөгөөд арьсны гадаргад бага зэргийн төөнөлт мэдрэгддэг аж. CNT нь 100% нүүрстөрөгч агуулдаг учир амьд биетэд сөргөөр нөлөөлөхгүй боловч хүний биед туршихад багагүй цаг хугацаа шаардлагатай байгаа юм.

Сонингийн цаас шиг нугалж эвхэж болох компьютер байна гээд төсөөлөөд үз дээ. Үүний нэг жишээ нь Токио их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан резин болон нанохоолой хэлбэрийн хагас дамжуулагчийг ашиглах OLED дэлгэц юм. Мөн үүнийг ашиглан дэлгэц буюу дүрст мэдээлэл үзүүлэх чадвартай баглаа боодол, роботын хиймэл арьс, тоног төхөөрөмжийн гадарга зэргийг хийж болох ажээ.
Бөх бат материал
Texas их сургуулийн эрдэмтэд маш бат бөх, уян хатан шинж чанарыг зэрэг агуулсан, агаар шиг хөнгөн жинтэй материал гаргаж авсан байна. Харин японы сансар судлалын эрдэмтэд уг материалыг сансрын өргөгчид ашиглаж болох санааг дэвшүүлсэн байна. Энэ нь ойролцоогоор 115 мянган км урттай, маш бөх бат боловч уян хатан, агаарын ямар ч салхи шуурга болон сансрын биетийн нөлөөгөөр эвдрэхгүй олс бүтээж дэлхий, гаригуудаас хиймэл дагуул болон сансрын станцад ачаа, хүн тээвэрлэх өргөгч лифт бүтээх тухай юм.

Эгц босоо ханаар хамгийн чадмаг, хурдан авирч чаддаг Gecko хэмээх нэгэн төрлийн гүрвэл байдаг гэнэ. Тэгвэл Dayton, Akron зэрэг их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар уг гүрвэлийн хөлний наалдах чадвараас 10 дахин их наалдамхай чанар бүхий бодис гарган авсан байна. Энэ бодисыг ашиглан хүн-аалз шиг барилгын ханаар чөлөөтэй авирч чадахнээ.
Цаас шиг нимгэн чанга яригч

Хятадын эрдэмтэд уян хатан, цаас шиг нимгэн чанга яригч (sreaker) хийсэн байна. Энэ нь ажиллагааны зарчмын хувьд уламжлалт чанга яригчаас ялгаатай бөгөөд нимгэн нанохоолой хуудсаар цахилгаан гүйдэл гүйлгэхэд материал халж ойролцоох агаартай харилцан үйлчлэлд орсноор дууны долгион ялгаруулдаг ажээ.
Хамгийн жижиг чип
Stanford их сургуулийн эрдэмтэд дэлхийн хамгийн жижиг хэмжээний буюу 10-20 нанометр хэмжээний чип зохион бүтээсэн байна. Энэ чип нь гүйцэтгэх үүргийн хувьд ердийн электрон чипнээс ялгаагүй боловч нано хэмжээст учир хамгийн бага эрчим хүч зарцуулсан, өндөр хүчин чадал бүхий төxөөрөмж бүтээх боломжийг бүрдүүлэх ажээ.

Хүний биеийн эсүүдтэй ойролцоо хэмжээтэй, эсийн хүрээнд гарсан ямар нэгэн өөрчлөлтийг мэдэрч, бичлэг хийх, мэдээлэх үүрэг бүхий био мэдрэгчийг Rovira i Virgili их сургуулийн эрдэмтэд зохион бүтээсэн байна. Ирээдүйд энэ мэдрэгчийг ашигласнаар хүний биед өвчин үүсэхээс нь өмнө мэдэрч урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлэх юм.
Устөрөгчийн батерей
Одоогоор усаар ажилладаг машиныг их хэмжээгээр үйлдвэрлэхэд тулгамдаж буй нэг гол асуудал нь батерейн бүтцэд цагаан алт ашиглагддагаас өртөг зардал хэт өндөр болдог явдал юм. Тэгвэл Dayton, Ohio их сургуулийн эрдэмтэд устөрөгчийн батерейд цагаан алтны оронд CNT-г ашиглах аргыг нээсэн байна.
эx үүсвэр; Нано, нано бvх юм нано, мөн бичлэг дотор линкээр холбов.
Wii cyberbike
2009-10-16
сэтгэгдэлгүй

Энэ дашрамд дурдахад хүн аливаа дасгал хөдөлгөөн хийж эхэлснээс хойш 30 минутын дараагаас эхлэн биеийн илүүдэл өөх хайлж эхэлдэг гэнэ. Гүйлт болон спортын бусад төрлийн дасгал хийхэд энгийн хүн амархан ядарч цуцдаг, тэр болгон 30 минутаас илүү хугацаагаар тасралтгүй хийж чаддаггүй учир олигтой үр дүнд хүрдэггүй бөгөөд харин ч залхаж биеэ зөнд нь орхих тохиолдол элбэг байдаг. Харин унадаг дугуй хүнээс их хүрч шаарддаггүй, хүнийг богино хугацаанд хурдан ядраадаггүй учир хангалттай урт хугацаагаар тасралтгүй хичээллэх боломжтой бөгөөд өөхнөөсөө салахыг хүсэгчдэд илүү үр дүн үзүүлдэг байна. Ингээд wii cyberbike худалдаж аваад, шаардлагатай бол зурагтаа жаахан томруулчихаад жийгээд байж дээ!
Киборг 3 - Тэргэнцэрийг бодол санаагаараа хөдөлгөнө
2009-10-15
сэтгэгдэлгүй

Туршилт, судлагааны түвшинд хүний тархинд дохиолол хүлээн авах чип буюу аливаа гадны биет суулгах нь маш өндөр эрсдэлтэй зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ. Тэгвэл Тоёота компаны судлаачид энэ эрсдэлээс зайлсхийж, хүний бодол санаагаар техникийг удирдах туршилтыг амжилтай хийж эхэлсэн байна. Тэдний хөгжүүлсэн тархи болон техникийн хоорондох харилцан үйлчлэлийн төхөөрөмжийн систем (brain-machine interface) нь Electroencephalography хэмээх малгай хэлбэрийн өмсөх төxөөрөмжийн тусламжтайгаар хүний тархины цахилгаан идэвхжилийг хэмжсэний үндсэн дээр тэргэнцрийг хүний бодол санаагаар удирдаж сурсан байна. Уг систем нь тархинаас авсан мэдээллийг хэдхэн секунд хугацаанд боловсруулан тэргэнцэрийг баруун зүүн тийш эргүүлэн удирддаг байна. Харин тэргэнцэрийг зогсоох үйлдлийг бодол санаагаар удирдаж чадахгүй байгаа бөгөөд хацарт байрлуулсан мэдрэгчийн тусламжтайгаар зогсоодог байна.
Гэхдээ туршилтад оролцох энгийн хүн бодол санаагаараа тэргэнцэрийг удирдах сурахын тулд дор хаяж 20 орчим цагийн сургуулилт шаардагддаг байна. Цаашид эмнэлгийн болон хөгшдийн асрамжийн хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа боловч одоохондоо илүү олон төрлийн төвөгтэй үйлдэл хийх боломжгүй байгаа ажээ.
Мөн Honda компаний хөгжүүлж буй BMI технологийн demonstration
эх үүсвэр; InformationWeek
Зорчигчдыг "нүцгэлж" шалгана
2009-10-13
2 сэтгэгдэлтэй

Нисэх буудлын холбогдох ажилтны яриагаар зорчигчид уламжлалт хянах хэрэгсэлээр шалгуулах дургүй байдаг, үүнтэй холбоотой хүндрэл цөөнгүй гардаг тухай дурдсан байна. Тэгвэл шинэ сканнераар хянаж шалгах тохиолдолд гутал, бүс, гадуур хувцасаа тайлах шаардлагагүй бөгөөд төхөөрөмжийн бүхээгт зогсох үед цахилгаан соронзон долгион ашиглан хяналт явагддаг байна. Цахилгаан соронзон долгион нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй, нэг жилийн хугацаанд 5000 удаа шалгуулсан ч ямар нэгэн аюулгүй хэмээн зохион бүтээгчид батлаж байгаа ажээ. Мөн зорчигчдын биеийн дүрслэлийг хамгаалалтын нэг л ажилтан хянах бөгөөд дүрслэл хадгалагдахгүй, бичлэг хийгдэхгүй, хяналтын дараа шууд устгагдах юм. Энэ төхөөрөмж нь 2004-2008 оны хооронд Heathrow нисэх буудалд мөн адил туршигдаж байжээ.
эх үүсвэр; timesonline
Хуванцар дэлбэлэгч илрүүлэх төxөөрөмж
2009-10-12
сэтгэгдэлгүй

Одоогоор олон улсын нисэх буудлуудад зөвхөн метал илрүүлэгчийн тусламжтай болон гаалийн ажилтны ажиглалтын хяналт л хийгдэж байгаа юм.
Зохион бүтээгчдийн өгүүлснээр ёсзүйн зарим шалтгааны үүднээс хянагдаж буй хүний биеийн гадна дүрслэлийг бүдгэрүүлэн харуулдаг байна. Уг төхөөрөмжийг зөвхөн нисэх буудалд бус, галт тэрэгний буудал зэрэг хүн олноор цугладаг газрууд, нийтийг хамарсан үйл ажиллагааны үед ашиглах боломжтой бөгөөд Нарита нисэх буудалд суурилуулахаар төлөвлөж байгаа ажээ.
эх үүсвэр; 47news
Жижиг хэмжээтэй цөмийн батерей бүтээгджээ
2009-10-09
2 сэтгэгдэлтэй

Цацраг идэвхт изотопийн зардалаар энерги ялгаруулах цөмийн батерей нь одоогоор сансрын болон цэргийн зориулалттай тоног төхөөрөмжид ашиглагддаг юм байна. Эдгээр батерей нь том овор хэмжээтэй бөгөөд түүнд ашиглагддаг хатуу хагас дамжуулагчид нь удаан хугацаагаар ажиллуулах тохиолдолд цацраг идэвхт бодисоос ялгарах их хэмжээний энергийн нөлөөгөөр эвдрэлд хүрдэг байна.
Тэгвэл Missouri их сургуулийн эрдэмтэд зоосон мөнгөний хэмжээтэй адил жижиг оврын цөмийн батерей зохион бүтээсэн байна. Энэ батерейг 1 сая удаа цэнэглэх бөгөөд маш удаан хугацаагаар буюу 100 болон түүнээс олон жил ашиглах боломжтой нь хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж байгаа юм. Энэ батерейд шингэн хагас дамжуулагч ашигласнаар овор хэмжээг багасгах, ашиглах хугацааг уртасгах боломж бүрдүүлсэн байна.
Цацраг идэвхт бодисыг маш хортой, аюултай гэж ойлгох хүн олон байдаг. Гэвч цөмийн батерей нь зүрхний электрон төхөөрөмж, хиймэл дагуул болон, усан доорх төхөөрөмж гэх мэт олон төрлийн техникт аль хэдийн ашиглагдаж, эрчим хүчээр аюулгүйгээр хангаж байгаа тухай жишээг судлаачид дурдсан байна. Иймд энэ төрлийн батерейг ердийн хэрэглээнд ашиглах боломжтой ажээ. Судлаачид уг батерейг микро болон нано цахилгаан-механикийн төхөөрөмжид ашиглах зорилгоор хүний үснээс жижиг хэмжээтэй болгохоор төлөвлөж байгаа ажээ.
эx үүсвэр; bbcnews, technovelgy.com