Английн Manchester нисэх буудлын 2-р терминалд хүний бүтэн биеийн 3 хэмжээст дүрслэл үүсгэх шинэ төрлийн хяналтын сканнерыг туршилтын журмаар суурилуулсан байна. Энэ сканнер нь хүний биед нуусан зэвсэг, дэлбэлэгчийг богино хугацаанд илрүүлэх чадвартай боловч хөх томруулагч, бие эрхтэнээ нүхэлж суулгасан элдэв гоёл чимэглэлийн зүйлсийг харуулаад зогсохгүй зорчигчдын нууц эрхтэнг хүртэл тод харуулах чадвартай юм. Энэ нь порнограф буюу ёс зүйн шалгуурыг зөрчиж байгаа эсэхэд нисэх буудлын ажилтануудын сэтгэл зовниход хүргэсэн ажээ.
Нисэх буудлын холбогдох ажилтны яриагаар зорчигчид уламжлалт хянах хэрэгсэлээр шалгуулах дургүй байдаг, үүнтэй холбоотой хүндрэл цөөнгүй гардаг тухай дурдсан байна. Тэгвэл шинэ сканнераар хянаж шалгах тохиолдолд гутал, бүс, гадуур хувцасаа тайлах шаардлагагүй бөгөөд төхөөрөмжийн бүхээгт зогсох үед цахилгаан соронзон долгион ашиглан хяналт явагддаг байна. Цахилгаан соронзон долгион нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй, нэг жилийн хугацаанд 5000 удаа шалгуулсан ч ямар нэгэн аюулгүй хэмээн зохион бүтээгчид батлаж байгаа ажээ. Мөн зорчигчдын биеийн дүрслэлийг хамгаалалтын нэг л ажилтан хянах бөгөөд дүрслэл хадгалагдахгүй, бичлэг хийгдэхгүй, хяналтын дараа шууд устгагдах юм. Энэ төхөөрөмж нь 2004-2008 оны хооронд Heathrow нисэх буудалд мөн адил туршигдаж байжээ.
эх үүсвэр; timesonline
Зорчигчдыг "нүцгэлж" шалгана
2009-10-13
2 сэтгэгдэлтэй
2 сэтгэгдэл:
Хаха би энэ хяналтын сканнерыг ажилуулдаг байсанч болоосой :P
Эмэгтэйчүүдийн эмчийн тухай нэг онигоо байдаг даа. Түүн шиг, хэрэв чи энэ хяналтын сканнерыг ажиллуулдаг байсан бол орой ажилаасаа гарах болгондоо "ёох, хувцастай хүн харах чинь ямар сайхан юмбэ" гэх байх даа.
Сэтгэгдэл үлдээх