Xөргүүртэй хувцас зохион бүтээх судлагааны ажлыг Сони компани 1998 оноос хийж эхэлсэн бөгөөд анх усан хөргөлтийн систем ашиглаж туршиж байсан байна. Уг хувцасны зохион бүтээлт, сайжруулалтад 6 жил орчим хугацаа зарцуулж, 2005 оны 4 сараас японы Күүчофүкү компани үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн юм.
Хувцасны хөргүүрийн гол зарчим нь хөлсний ууршилтаас ялгарах дулааныг агаарын урсгалаар хөөж зайлуулснаар арьсны гадаргуу орчимын температурыг тогтмол байлгах явдал юм. Xөлсний ууршилтаас ялгарах дулааныг хөөж зайлуулахын тулд xүний биеийн гадаргуугийн дагуух агаарын урсгалыг хангалттай хэмжээнд байлгах шаардлагатай бөгөөд xувцасанд байрлуулсан жижиг оврын сэнсний тусламжтайгаар хүчтэй агаарын урсгал бий болгоно.
Цахилгаан үүсгүүрийн хувьд ердийн баттереи ашиглах ба маш бага эрчим хүчээр хамгийн оновчтой хөргөлт явуулах боломжтой юм. Хятад улсад үйлдвэрлэгдэн худалдаалж байгаа нэгэн төрлийн хувцасаар жишээ авахад хөргүүрийн сэнсийг ажиллуулахад олон дахин цэнэглэх Ni-MH баттереи (1.2V, 300mAh, 2ширхэг, 300-500 удаа цэнэглэгддэг) ашиглах ба нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 5-8 цаг тасралтгүй ажиллах боломжтой юм.
Хөргүүртэй хувцасыг зуны цагт ил задгай болон өндөр температуртай ажлын нөхцөл, спорт, аялал гэх мэт олон төрлийн зориулалтаар үйлдвэрлэж байгаа ба сүүлийн үед оффис болон өдөр тутмын хэрэглээнд зориулан сайжруулсан загварууд худалдаалагдаж эхэлсэн байна. Мөн Күүчофүкү компани энэ технологийг ашиглан автомашины суудал болон ердийн сандлын хөргүүртэй бүрээс, хөргүүртэй ор зэргийг үйлдвэрлэн худалдаалж байна.
Хөргүүртэй хувцас
2009-06-16
ганцхан сэтгэгдэлтэй
ганцхан сэтгэгдэл:
миний бодлоор нэг javascript байна. Тэр нь наад талаар нь layout ч юм уу тавиад байх шиг байна. Тэрний хүрээнээс гадна байгаа нь тэгээд дарагдаад тэрний дотор байгаа нь дарахлаар layout-аа тараад байгаа юм байна.
javascript-үүдээ шалгаарай. Бичлэгээ тасдаж байгаа чинь юу байгаа юм. Тэр нэг skin гээд script байна тэр л нотой эд байна даа.
Сэтгэгдэл үлдээх