Тоёотагийн бүтээсэн гүйдэг робот

Тоёота компанийн мэргэжилтнүүд хүн хэлбэрийн гүйдэг роботын эхний хувилбарыг бүтээсэн байна. Энэ робот нь 130см өндөр, 50 кг жинтэй бөгөөд 7 км/ц хүртэл хурдан гүйж чаддаг юм. Тодруулахад урьд нь бүтээгдсэн Хонда компаний Асимо робот 6 км/ц хүртэл хурдалж чаддаг. Тоёта компани тэнцвэрийн хяналтын системийн шинэ аргыг хөгжүүлж байгаа бөгөөд энэ аргын тусламжтайгаар, робот хөдөлгөөн хийж байх үед гаднаас хүч үйлчилэх, тухайлбал түлхэх хүчний үйлчлэлийн үед чадварлагаар тэнцвэрээ олж чаддаг болох юм. Уг робот нь 340мс-д нэг алхалт хийх бөгөөд алхам хооронд 100 мц-ийн хугацаагаар хөл нь газартай хүрэлцэхгүй байна. Одоогоор зөвхөн тэгш гадаргуу дээр явах чадвартай ба бага зэргийн хүчний үйлчлэлд л тэнцвэрээ олж чадаж байгаа юм байна.



,

3 сэтгэгдэл:

Саарал анд сайн уу?

Энэ ёопонууд дэлхийг эргүүлнэ шүү

хариулах...

Сонирхолтой мэдээлэл байна шүү. Амжилт хүсье.

хариулах...

Роботын төрхийг яаж хүмүүст эелдэг харагдуулдаг болгох вэ? Цаанаа л нэг хүйт даамаар шүү.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх