Хятадын Yangzhou их сургуулийн оюутнууд 600 нэр төрлийн хятад үндэсний хоол хийх чадвартай робот тогооч бүтээсэн байна. Уг роботыг ердийн даралтат дэлгэцийн тусламжтайгаар хялбархан удирдах боломжтой бөгөөд ямар төрлийн хоол хийлгэхээс хамааран шаардагдах материалуудыг бэлтгэж байрлуулаад харгалзах программыг сонгож ажиллуулдаг гэнэ. Одоогоор энэ роботын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.
Дашрамж дурдахад дээрх бичлэгийг ажиглаж байхад олон төрлийн хоол хийх чадвартай гэгдэж байгаа боловч ихэнхдээ боловсруулах арга нь адилхан, хоолны олон төрлийн жижиг материалуудыг хольж, хуурах үндсэн нэг л хэлбэрийн ажиллагаатай байгаа нь ил байна. Хятад үндэсний хоол хийх үндсэн хэлбэр нь хуурах бөгөөд үлгэрлэвэл нэг хоолны орцонд нэг төрлийн ногоо нэмж хийгээд өөр хоол хэмээн тоолж 600 хүргэж байгаа болов уу хэмээн таамаглав.
Хоолны төрөл зүйл, материалын боловсруулалт, хоол хийх аргын онцлогоос хамааран олон төрлийн хоол хийх чадвартай робот болон автомат машин зохион бүтээхэд маш хүндрэлтэй байдаг. Харин нэг буюу адил төрлийн хоол хийх зорилгоор ердийн үйлдвэрлэлийн роботыг программчилан ашигласан жишээ цөөнгүй байдаг. Ийм нэг жишээг гоймонтой хоолоор төрөлжсөн японы нэгэн жижиг хоолны газарт ашигласныг дараах бичлэгээс үзнэ үү.
эх үүсвэр; sina
600 төрлийн хоол хийх чадвартай робот бүтээжээ
2010-04-14
ганцхан сэтгэгдэлтэй
Тогооч роботын бичлэг 0:30-аас...
ганцхан сэтгэгдэл:
Хятадууд бол гарсчихсан юм билээ тэр материалуудаа хүртэл ер нь өөрсдөө хийхээ болиод нэг матералаа нэг том үйлвдэр нь хийгээд тэдгээрийн хольж болгох заримаар хоолны газрууд нь ажилдаг юм шиг билээ. матерал гэдэг яг бэлэн болсон хэржээд цэвэрлээд л гээд бүх л үйлдвэлэлийн ажиллагааг. их хүнтэй болхоор аргагүй байхаа хэдэн жилч хятал хоол идсэнгүй вэ дээ
Сэтгэгдэл үлдээх