Виртуал цонх

Плазма дэлгэц ашиглаад виртуал цонх хийжээ. Уг цонх нь Макбүүктэй холбогдсон, Wii тоглоомын алсын удирдлагаар удирдагддаг юм байна. Хүн цонхонд ойртох, хажуу тийш хөдлөх үед 1080 пиксел чанар бүхий дэлгэцээр үзүүлж буй зураг мөн адил дагаж хөдлөн жинхэнэ цонхоор харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Цонхоор харах дүрсээ өөрийн хүссэнээрээ сонгоод Нью-Иоркт, уулан дээр, эсвэл усны ёроолд гэх мэтчилэн "дуртай газраа амьдарч" болохнээ. Плазма дэлгэцүүд үндсэндээ үйлдвэрлэлтээс хасагдаж худалдаалагдахаа больж байгаа билээ. Хэрэв таньд ийм хуучин дэлгэц байгаа бол цонхгүй өрөө болон подвалдаа виртуал цонх хийж ашиглаж яагаад болохгүй гэж.





,

2 сэтгэгдэл:

сонирхолтой юм

хариулах...

Яг ийм виртуал хана /ард нь нуугдах зорилгатой/ Mission imposibble 4 Ghost Protocol дээр гардаг юм байна лээ :D

хариулах...

Сэтгэгдэл үлдээх