Америкийн тэнгисийн цэргийхэн 160 км хүртэлх зайд байрлах байг устгах чадвартай дэлхийн хамгийн хүчирхэг их бууг туршсан байна. Энэхүү цахилгаан соронзон их буу 9 кг жинтэй сумыг агаарт дууны хурдаас 7 дахин их хурдаар буудах чадвартай юм. Virginia мужийн Dahlgren дахь Тэнгисийн цэргийн хүчний төвд бүтээсэн төхөөрөмжийн тусламжтайгаар туршилтын их бууны гол төмөрт 33 Мегажоул хүч үүсгэж чадсан нь дэлхийн рекордыг тогтоожээ. Энэ нь 2008 онд тогтоосон өмнөх дээд амжилтаас 3 дахин их үзүүлэлт юм. 1 Мегажоул хүч нь 1 тонн жинтэй автомашиныг 160 км зайд тээвэрлэх хүчтэй тэнцдэг байна.
Уг бууны сум 160 км зайг 1 минутэд туулах бөгөөд байг онох нарийвчлал уламжлалт их буутай адил байгаа ажээ. Одоогоор Америкийн байлдааны усан онгоцуудад суурилагдсан уламжлалт бялт бүхий их бууны тусгал дөнгөж 20 км байдаг байна. Харин шинэ цахилгаан соронзон их буу илүү аюулгүй зайнаас довтлох чадвартайгаас гадна дайсны зэвсэг техникийг өөрсдийнх нь эсрэг ашиглах боломж олгож байна. Өөрөөр хэлбэл цэнэг болон дэлбэрэх нөөцөд нь цохилт өгсөнөөр дайсны байлдааны зэвсэг хэрэгслийг жагсаалаас гаргах ажээ.
Энэхүү туршилтыг амьдралд нэвтрүүлэхэд тулгарч буй гол саад нь сумыг дуунаас илүү хурдлуулахад шаардагдах цэнэгийг хуримтлуулахад хүндрэлтэй байгаа бөгөөд үүнд зориулсан төхөөрөмжийг бүтээхэд сүүлийн 5 жилийн хугацаанд 221 сая долларын зарцуулсан байна. Гэхдээ 10 жилийн дараа гэхэд энэ их буугаар усан онгоцуудыг тоноглож эхлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн 2025 он гэхэд цахилгаан соронзон их бууны сумыг 320 км зайг 6 минутын дотор туулах чадвартай болгохоор зорьж байна.
эх сурвалж; wired Технологи
6 сэтгэгдэл:
Энэ нөгөө Трансформерс-2 дээр гардаг цахилгаан соронзон их буу мөн үү?
Би мөн гэж бодож байна нөгөө том Пирамидийн толгойг ухаж байхад нь будаж унагадаг их сонин буу байна даа гэж харж байсан
Сэтгэгдэл уншсан чинь шууд Трансформерс үзмээр санагдаг байна шдээ иймэхүү дайг гарвал цэрэг энд тэнд байруулах нь цөөрөх юм бишүү байраг л RA шиг PC ард сууж байгаад байлдах нээ
zevseg texnik ch de ai medku
Трансформерс-2 дээр гардаг их буу яг мөн. Нараа киног нь тийм сайн санаж байна уу, эсвэл мэдээний англи эхээс уншив уу. Railgun гэж нэрлэгдэх энэ их бууны суурь онол 100 жилийн өмнө боловсруулагдаж яг зэвсэг хэлбэрээрээ 1980-ад онд туршигдаж байсан байх юм. Харин кинонд бол шинжлэх ухааны бодит судалгаанд тулгуурлан ирээдүйн их бууг бүтээж хэрэглэсэн байна.
Манай хүү чинь энэ киноны улаан фен. Орой болгон үзье гэж гуйдагийн. Бид нар одоо бүүр залхаад зөвхөн бүтэн сайнд л үзүүлдэг болсон. Тэр нэг хэдэн автоботуудыг зурна мурна гэж үзүүлнэ шүү дээ. Өөрөө ч гэсэн дагаж хувираад л "ийн уун, тх кх" гэж дуугараад л гар хөлөө гурвалжин дөрвөлжин болгоод л.
Сэтгэгдэл үлдээх